TOYOTA WILL CYPHA

Will төслийн цуглуулгын 3 дахь автомашин бөгөөд нөгөө хоёроосоо өөр шийдлээр хийгджээ. 2002 оны 8 сард 5 хүний суудалтай хэчбак загвар гэгдэн гарсан ба дизайны шийдэл нь дэлгэц-дуулга гэсэн стилийг баримталсан.

1-р үеийн Toyota Vitz-ийн суурин дээр хийгдсэн урд хөтлөгчтэй, 1.3 литрийн 2NZ-FE хөдөлгүүртэй, 4WD загвар нь 1.5 литрийн 1NZ-FE хөдөлгүүртэй гарсан ба бүх загварт 4 шатлалтай автомат хурдны хайрцаг тавьжээ.

Энэ загвар нь Toyotа корпорацын G-Book навигацийн систем суурилуулсан анхны автомашин байсан юм. Гэвч IT технологи болон автомашины хөгжлийн хурдны ялгаа нь энэхүү системийг найдвартай ажиллахад саад болж байсан.

Энэ автомашин дээр анх удаа автомашины түрээсийн худалдааны үйлчилгээ явагдсан ба авто машины гүйлттэй холбоотойгоор төлбөрөө хийх гэсэн зарчим байсан юм.

Өөрөөр хэлбэл та гар утас авахдаа үнэгүй аваад сар бүр суурь хураамж+ярианы төлбөрөө төлдөг шиг сар бүр суурь хураамж+явсан километрээрээ төлбөр төлөх юм.

Сард явсан гүйлтийн мэдээллийг G-BOOK-ээр дамжуулан автоматаар тооцооны төвд мэдэгдэх ба түүнд үндэслэн төлбөрийн нэхэмжлэл ирдэг байна. Гэвч бодсоноос илүү хэрэглэгч бий болж сард явах дундаж гүйлт нь тооцоолсонд хүрэхгүй байсан учир энэ автомашин түрээсийн худалдааны үйлчилгээ 2003 оны 7 сар хүртэл явагдаад хаагдсан юм.

2004 оны 4 сард Passo загвар, 2005 оны 2 сард шинэ загварын Vitz гарснаар Will төсөл хаагдаж үйлдвэрлэл болон борлуулалт зогссон юм.