ISUZU BIGHORN

1-р үе

Bighorn гэдэг үгийн утга нь уул хадаар явагч зэрлэг хонь гэсэн утгатай үг бөгөөд анх 1981 онд худалдаанд гарсан. Анх 2,3 литрийн багтаамжтай энгийн дизель хөдөлгүүртэй байсан. 1984 онд bighorn wagon мэндэлсэн ба тэнхлэг хоорондын зай нь 2300мм болон 2650мм гэсэн 2 төрөлтэй.

Энэ загвар нь цуваа 4 цилиндртэй 2,2 литрийн багтаамжтай, 87 морины хүчин чадалтай дизель турбо хөдөлгүүр, 2 шатлалтай механик 4 араатай, хагас 4 дугуйгаараа хөтөлдөг. 1987 онд хэсэгчилсэн шинэчлэл явагдсан ба галоген их гэрэлтэй болжээ. Мөн урд нүүрний загвар болон суудлын бүрээс өөрчлөгдсөн. 1989 онд  вагоны special edition загвар худалдаанд гарсан. 2,8 литрийн багтаамжтай дизель турбо хөдөлгүүр болон 2,6 литрийн багтаамжтай бензин хөдөлгүүрүүдтэй.

First generation Isuzu Bighorn 1988 он
First generation Isuzu Bighorn 1988 он
First generation Isuzu Bighorn хойд тал
First generation Isuzu Bighorn хойд тал
2-р үе

1991 онд дахин томоохон шинэчлэл явагдаж 2 дах bighorn мэндэлжээ. Энэ загвар нь урт богино 2 загвар байсан ба тэнхлэг хоорондын зай нь 2330мм, 2460мм /4 хаалгатай/ байсан. Хөдөлгүүр нь ч шинэчлэгдэн V хэлбэрийн 6 цилиндртэй хос нударган голтой, 24-ийн калафантай, 200 морины хүчин чадалтай 3,2 литрийн багтаамжтай бензин хөдөлгүүр мөн цуваа 4 цилиндртэй 3,1 литрийн багтаамжтай дизель турбо хөдөлгүүртэйгээр худалдаанд гарсан.

Эдгээр хөдөлгүүрүүд нь механик 5 араа, автомат 4 араатай хагас 4 дугуйгаараа хөтөлдөг. Ингээд 1993, 1995, 1996, 1998, 1999, 2001 онуудад хэсэгчилсэн шинэчлэл явагдсан. Эдгээр шинэчлэлээр аюулгүйн дэр,түлхүүргүй нээгддэг систем гэх мэт олон системтэй болсноос гадна 1998 оны шинэчлэлээр 3,5 литрийн багтаамжтай 230 морины хүчин чадалтай бензин хөдөлгүүртэй загвар ч худалдаанд гарчээ.

Second generation Isuzu Bighorn
Second generation Isuzu Bighorn
1998-1999 Isuzu Trooper
1998-1999 Isuzu Trooper
2001-2003 оны UBS сери
2001-2003 оны UBS сери