VOLKSWAGEN TOURAN

Анх 2003 онд шинээр мэндэлсэн ба 2007 онд хэсэгчилсэн шинэчлэл хийгдэж Парисын авто үзэсгэлэнд тавигджээ. Урд нүүрэн хэсэг нь энэ шинэчлэлтээр өөрийн нэг үйлдвэрийн Passat Mk6-тай илүү төстэй болсон байна.

Ялангуяа  урд талын нүүрийг никель болгон усны дусал хэлбэрийн их гэрэл, сүрлэг бампер хийснээр урьдынхаас илүү чамин дээд ангиллын седаныг санагдуулам болсон байна.

Мөн зогсоолд өөрөө ухарч байрлах шинэ автомат систем (ParkAssist), DVD навигацийн систем бүхий аудио центр, кисенөн гэрэл зэрэг шинэчлэлүүд хийгджээ.

Хөдөлгүүр нь 1.4 литрийн 16 клапантай TSI бензиний шууд цацалттай систем, турботой 140 морины хүчтэй ба 1.6 литрийн 102 морины хүчтэй бензин хөдөлгүүр, 1.9 литрийн 90 болон 105 морины хүчтэй дизель хөдөлгүүр, 2.0 литрийн 140 морины хүчтэй бензин гэсэн маш олон сонголлтой. Бүх хувилбарт 6 шатлалтай Robot DSG хурдны хайрцаг тавьсан.

  • Салоны хувьд өнгө дагуу материалтай ба  бусад Volkswagen болон Audi-н загваруудыг санагдуулам болсон.
  • Шарвалтын эсрэг ESP, автомат хурд баригч, руль дээрээс удирдах товчлуур, температураа тусад нь тохируулах эйркондишн, суудлын санамж зэрэг бүрэн цахилгаан тоноглол, люк, 25л багтаамжтай хөргөгч, GSM системийн машины утас зэрэг нэмэлт тоноглолуудтай юм байна.

VW CrossTouran 2006 онд танилцуулагдсан,стандартаар 17" хайлшин дугуй тавихаас эх бие нь пластик оруулгатай болж кузов нь 15мм өндөр болсон байна.

Германаас гадна хятадын Вухань хот дахь SAIC-VW-ийн хамтарсан үйлдвэрт үйлдвэрлэгддэг юм байна.

2003-2007 оны VW Touran
2003-2007 оны VW Touran
2007-2010 оны VW Touran
2007-2010 оны VW Touran
2007-2010 оны VW Touran
2007-2010 оны VW Touran
VW Touran 2010 он
VW Touran 2010 он