VOLKSWAGEN TIGUAN

Golf загварын автомашины суурин дээр хийсэн Volkswagen компанийн Crossover ангилалд багтах автомашин. 2006 онд Женевийн авто үзэсгэлэнд Concept A төслийн хүрээнд анх нийтэд үзүүлсэн бөгөөд 11 сард Лос-Анжелесийн автошоуд Concept Tiguan нэрээр дэлхий нийтэд танилцуулагдсан. 2007 оны 9 сард Франкфурт, 10 сард нь Токиогийн автошоунд тавигджээ.

Volkswagen-аас гаргаж байгаа 2 дахь Crossover гэж зарлагдсан бөгөөд хэмжээний хувьд жижиг, Golf-той ойролцоо Touareg-аас арай бага ерөнхийдөө компакт SUV гэж хэлэхээр болсон байна. Германд гаргаж байгаа хувилбарууд болох зам муутай газар зориулсан offroad нь “track& field” onroad буюу засмал замын хувилбар нь “sport&stile” ерөнхий уриан доор үйлдвэрлэгдэж байжээ. “sport& stile” хувилбарын урд бампер нь агаарын эсэргүүцэл бууруулах аеро загвартай, хойд талдаа спойлер, дугуйн хэмжээ нь нэг инч том байхаар хийгджээ. Явах ангийн хувьд засмал замд явахаар тохируулагдсан тогтвортой хатуу болсон байна.

Offroad хувилбар нь янз бүрийн нөхцөлд явахаар зориулагдсан 4WD буюу 4 motion механизмтай, уруу газар жигд хурдаар буулгах HDI систем, холимгийн хаалтыг автоматаар удирдаж, товчлуур дарах төдийд замгүй муу газраар явах горимд шилжих зэрэг сүүлийн үеийн системүүдтэй болсон байна. Урд хойд бампер нь гуу жалга ховил гарахад шүргэхээргүй байхаар хийгдсэн байна. Бензин хөдөлгүүрийн хувьд 3 төрөл байгаа ба бензиний шууд цацалттай TSI (150м.х, 170м.х, 200м,х) дизель хөдөлгүүр нь 2 литрийн TDI (140м.х, 170м.х) 2 төрөл байна.

Tiguan “sport& stile” R-Line хувилбар нь 200 м.х-тэй ба 6 шатлалтай tiptronic автомат хурдны хайрцагтай юм байна. TSI хөдөлгүүрүүд нь 2008 онд гарсан европын хорт хийн хаягдлын шинэ стандарт болох Евро-5 стандартыг хангасан байна. Хойд суудал нь урагш болон хойш гүйх, түшлэг нь налдаг урд суудлыг бодвол суулт өндөртэй зэрэг давуу талуудтай. Тээшний багтаамж нь 470 литр бөгөөд 1510 литр хүртэл томсгох боломжтой юм байна.

Их гэрэл нь ксенон ба Passat-д тавигддаг сайн чанарын стерео хөгжим, электрон зогсоолын тоормозны системтэй юм байна. 2010 онд тусгай хувилбар болох Tiguan Leistung гарсан бөгөөд “sport& stile”-ийн кузов дотор салоныг ашиглан “track& field ”-ийн 2 литрийн TSI 170 м.х-тэй хөдөлгүүрийг тавьж, шинээр бүтээгдсэн 7 шатлалтай DSG автомат хурдны хайрцаг тавьснаар шатахууны зарцуулалт 8.6 литр болж 20 хувиар багассан байна. Tiguan герман хэлний Tiger үг ба Leguan гэсэн 2 үгийн нийлбэр юм байна.

Volkswagen Tiguan