VOLKSWAGEN PASSAT

1973 онд италийн алдарт дизайнер Жужиаро-ийн гаргасан дизайнаар Audi 80-ийн суурин дээр үйлдвэрлэгдэж гарчээ. Audi 80 нь хэчбак бүхээгтэй байсан болохоор Passat-ийг арай өөр болгохоор шийдэж хойд талыг нь бага зэрэг уртасгаж шилийг нь налуулж өгсөн байна. 2-р үе нь мөн л ялгаагүй Audi 80-ийн суурийг ашиглажээ. Мөн седаныг бодвол арай богино тээшний хэсэгтэй Santana хувилбар гарсан байна.

Японд Nissan компани энэ загварын эд ангиудыг германаас оруулж ирэн угсарч худалдаанд гаргаж байв. 3-р үеэсээ Audi 80 тай ах дүү машин гэхээ больж тусдаа үйлдвэрлэгдэх болж хөдөлгүүр нь хөндлөн болон урд хөтлөгчтэй болжээ. Үүний зэрэгцээ 4 дугуйгаар хөтлөх загвар ч гарчээ. 5-р үеэс Audi A4-тэй адил үндсэн суурьтай W хэлбэрийн шинэ хөдөлгүүртэй болж энгийн гэр бүлийн седан гэсэн статусаа өөрчлөн Volkswagen компанийн тэргүүлэх зэрэглэлийн тансаг Phaeton гэгдэх седан болон үйлдвэрлэгдэх болсон байна. Одоогийн 6-р үеэсээ Golf-ийн ах дүү зэрэгцээ автомашин гэгдэн үйлдвэрлэгдэж байна.

B1 (1973 он - 1980 он)

Эхэн үеийн Audi 80-ийн суурин дээр хийгдсэн их биеийн дагуу байрлалтай урд хөтлөгчтэй загвар. Урд крыло, хаалгууд нь Audi 80-тай адил. Эхлээд 2 ба 4 хаалгатай седан маягтай үйлдвэрлэгдэж байсан ба 5 хаалгатай хэчбак болон комби хувилбарууд нь сүүлд гарчээ. Мөн түлш бага зарцуулдаг хэмнэлттэй дизель хөдөлгүүртэй загвар нь олонд алдартай байсан байна.

1977 онд хэсэгчилсэн өөрчлөлт хийж дугуй хэлбэртэй 2 их гэрэл нь 4 болон өөрчлөгдсөн. 1978 онд бага зэргийн өөрчлөлт орж бамперийг үрэтан хуванцраар хийх болж дохионы гэрэл нь бампераас их гэрлийн хажууд шилжсэн. Мөн Бразил дахь Volkswagen-ийн үйлдвэрт үйлдвэрлэж байсан.

Volkswagen Passat B1

Хөдөлгүүр:

  • 1.5 литрийн цуваа 4 цилиндртэй, SOHC карбюратор, 75 м.х
  • 1.6 литрийн цуваа 4 цилиндртэй, SOHC инжектортой, 82 м.х
  • 1.5 литрийн цуваа 4 цилиндртэй, SOHC дизель, 50 м.х

B2 (1980 он-1988 он)

2-р үеийн Audi 80-ийн суурин дээр хийгдсэн, түрүү үеийн адил их биеийн дагуу байрлалтай хөдөлгүүртэй байсан бөгөөд 1984 оноос 4 дугуйгаар хөтлөх загвар гарсан. Бүхээг нь 3 хаалгатай үйлдвэрлэгдэхээ больж 5 хаалгатай хэчбак хувилбар гарч ирсэн. 1981 онд хагас седан маягийн Santana загвар цоо шинээр гарчээ. Ингээд  1984 оноос Santana-г японд угсрах болсон байна.

VW Passat B2 - 5 хаалгатай хэчбак хувилбар
VW Passat B2 - 5 хаалгатай хэчбак хувилбар
VW Passat B2
VW Passat B2
B3 (1988 он - 1993 он)

Хөдөлгүүр нь нийтлэг хэрэглэгддэг хөндлөн байрлалтай болж Audi-аас тусдаа төлөвлөгөөгөөр хийгдэх болсон байна. Урд талын нүүр нь торгүй битүү болсон онцлогтой бөгөөд хажуу толины суурь хүртэл агаарын эсэргүүцлийг бууруулахаар тооцоологдон хийгдсэн байна.

Хэчбак хэлбэртэй загвар үйлдвэрлэлээс хасагдаж, Santana загвар Passat  нэрээр гарах болсон байна. Нийт өргөн нь 1700 мм-ээс өргөн бөгөөд 2 литрийн DOHC хөдөлгүүр, 2.8 литрийн VR6 гэсэн хөдөлгүүртэй гарсан.

Volkswagen Passat B3
Volkswagen Passat B3

Хөдөлгүүр:

  • 2.0 литрийн цуваа 4 цилиндртэй DOHC, 135 м.х (седан GT, Variant GL)
  • 2.8 литрийн V6 SOHC, 170 м.х (VR6)

B4 (1993 он - 1997 он)

Арал явах ангийн хувьд түрүү үеийн В3 загвартай адил. Гадна талын дизайн нь 4-р үе байна гэж харагдахаар өөрчлөгдсөн бөгөөд битүү урд нүүрэн хэсэг алга болж хаа сайгүй байдаг нүүртэй болсон байна. Энэ үед урд нүүрний дизайн нь “happy face” гэж дуудагдах болсноор 1990-ээд оны сүүлийн хагаст Volkswagen-ын имиж маягтай болж бусад загварууд ч иймэрхүү төстэй нүүртэй болсон байна.

Хөдөлгүүр:

  • 2.0 литрийн цуваа 4 цилиндртэй SOHC, 115 м.х (wagon GL)
  • 2.8 литрийн V6 SOHC, 170 м.х (VR6)

B4, B5.5 (1997он-2005он)

Дахин Audi A4 тэй ах дүү загвар гэгдэн хөдөлгүүр нь их биеийн дагуу байрлалтай урд хөтлөгчтэй болсон байна. Хэмжээний хувьд томорч А4-өөс арай том А6-аас арай жижиг, энэ хоёрын дундуур хэмжээтэй болжээ. Седан ба вагон гэсэн 2 төрлийн загвартай бүхээгтэй. Тухайн үеийн эд ангиудын чанарыг сайжруулах Volkswagen-ийн төлөвлөгөөний дагуу автомашины чанар нэг шатаар ахисан байна.

Audi хийцийн цилиндр бүр дээрээ 5 клапантай 1.8 литрийн турботой болон турбогүй гэсэн 2 төрлийн хөдөлгүүртэй байсан. Мөн 2.8 литрийн хөдөлгүүртэй 4 дугуйгаар хөтлөх Quattro системтэй загвар дараахан нь гарчээ. 2001 онд нилээн том өөрчлөлт хийгдэж В5.5 гэж дуудагдах гадна талын дизайн нь ихээхэн ялгаатай болж никель хром оруулга ихтэй, W8 хэлбэрийн хөдөлгүүртэй болж зэрэглэл өндөртэй загвар гарсан байна. Үндсэн загварууд нь 1.8 байснаа 2 литрийн хөдөлгүүртэй болсон байна.

VW Passat B5 wagon
VW Passat B5 wagon
VW Passat B5.5
VW Passat B5.5

Хөдөлгүүр:

  • 1.8 литр цуваа 4 цилиндртэй  DOHC,  20 клапантай、125 м.х (1.8)
  • 1.8 литр цуваа 4 цилиндртэй  DOHC,  турботой, 20 клапантай、150 м.х (1.8)
  • 2.8 литр V6 цилиндртэй  DOHC, 30 клапантай、193 м.х (1.8)

Хэсэгчилсэн өөрчлөлтөөр :

  • 2.0 литрийн цуваа 4 цилиндртэй SOHC, 115 м.х
  • 2.3 литрийн VR5 SOHC, 170 м.х (V5)
  • 2.8 литрийн V6 DOHC 30 клапантай, 193 м.х (V6)
  • 4.0 литрийн W8 SOHC, 275 м.х (W8)
B6 (2006 он)

Audi A4-тэй ах дүү машин байснаа больж, 5-р үеийн Golf-той суурь нэгтэй болсон. Хөндлөн хөдөлгүүртэй болж, их биеийн хэмжээ оврын хувьд том болсон. Хөдөлгүүр хурдны хайрцаг нь Golf-той адил болж W8 хэлбэрийн хөдөлгүүрийг тавихаа больсон байна.
Хятадад В5 загвар хүртэл Шанхайн автомашины үйлдвэрт үйлдвэрлэгдэж байсан бол В6-аас эхлэн Magotan нэрээр хятадын FAW-VW үйлдвэрт үйлдвэрлэх болсон байна. Харин Шанхайн автомашины үйлдвэр нь В5-ийн суурин дээр Lingyu нэрээр үндэсний машин болгон үйлдвэрлэж байна.

  • 2008 оны 1 сард Дейтройтын авто үзэсгэлэнд 4 хаалгатай купе хэлбэртэй седан Passat CC-г үзүүлсэн байна. Ингээд Европт 2008 оны 3-р улиралд, япон, хойд америк болон бусад газар мөн оны 4-р улиралд худалдаанд гаргажээ.
  • 2010 оны 2 сарын 5-нд Variant TSI-ийн суурь дээр бүтээсэн тансаг тусгай загварыг гаргасан. Урд болон хойд талдаа тусгай онцлог спойлертой, 7 араатай автомат хурдны хайрцагтай болсон байна.
Passat CC
Passat CC
Volkswagen Passat 2.0 TDI (Australia)
Volkswagen Passat 2.0 TDI (Australia)

Хөдөлгүүр :

  • 1.8 литрийн 4DOHC Turbo, 160 м.х (TSI comfort line)
  • 2.0 литрийн 4DOHC Turbo, 200 м.х (2.0TSI sportline)
  • 3.2 литрийн VR6DOHC, 250 м.х  (V6 4 motion)
  • 3.6 литрийн VR6DOHC, 299 м.х (R36)
B7 (2010 oн)

B6 загварын өөрчлөлтөөр бий болсон, В3-аас В4-т, В5-аас В5.5 загварт өөрчлөлт орсонтой адилаар урд талын нүүрэн хэсэг нь ихээхэн өөрчлөгдсөн вагон загвар юм. Уламжлалт дизайныг баримталсан 2010 онд Парисийн авто үзэсгэлэнд танилцуулагдаж одоо европд худалдаанд гарсан бөгөөд 2011 оны 1 сарын Детройтын авто үзэсгэлэнд тавигдан Америкийн нэгдсэн улсад худалдаалагдаж эхлээд байгаа.

Volkswagen Passat B7
Volkswagen Passat B7