MAZDA CX-7
Спорт маягийн 5 хаалгатай SUV ангиллын Mazda CX-7 нь анх 2006 онд Детройтын авто үзэсгэлэнд тавигдаж 5 сараас хойд Америкийн зах зээлд борлуулагдаж эхэлсэн байна.
Дизайны хувьд маш дажгүй болж Акулыг санагдуулам урд хамар том хэлбэрийн агаар оруулах нүх, RX-8-д хийсэн шиг бандгар урд крыло зэрэг нь маш гоёмсог бөгөөд сүрлэг харагдуулдаг.
Үндсэн суурь элементүүдийн хувьд урд талын тэнхлэгийг Mazda MPV-ээс хойд талын олон татуургатай тэнхлэгийг Mazda 323 загвараас авчээ.
4 цилиндртэй 16 клапантай 2.3 литрийн турботой 224 морины хүчтэй хөдөлгүүрт Mazda 6 MPS загвараас авсан 6 шатлалтай автомат хурдны хайрцаг тавьсан байна.
- Үндсэн загвар нь урд хөтлөгчтэй ба 4 дугуйгаар хөтлөх загвар нь хойд хөтлөгчийг салгах боломжтой Active Torque Split AWD системийг мөн л Mazda 6 MPS-ээс авчээ.
- Олон дискээс бүтэх тэнхлэг хоорондын дифференциал нь хэдхэн дойлийн дотор төв дифференциалыг түгжиж хойд урд тэнхлэгт хуваарилагдах хүчний харьцааг 50:50 болгодог байна.
ABS тэнцвэржүүлэгч DSC (Dinamic Stabilazation Control) систем, TCS , арьсан суудал, цахилгаан удирдлагатай толь, автомат хурд баригч, CD болон MP3 тоглуулагч зэрэг маш олон цахилгаан болон электрон тоноглолуудыг сонгох боломжтой юм.
Дотор салоны дизайн спорт маягийн бөгөөд 3 салаатай спорт жолооны хүрд хөнгөн цагаан оруулган хослолтой.
Японы Хофу хотын Мазда-ийн үйлдвэрт хийгддэг ба 2007 оны 1 сараас Японд, намраас нь европт борлуулагдаж эхэлжээ.
Эх сурвалж: www.cardoctor.mn