MAZDA CX-9
Хэмжээний хувьд CX-7-оос том бөгөөд 3 эгнээ суудалтай энэхүү загвар нь 2006 онд Нью-Йоркийн авто машины үзэсгэлэнд тавигдан тухайн жилээсээ Япон дахь Mazda-ийн үйлдвэрт үйлдвэрлэгдэж эхэлжээ.
5 метрээс илүү урттай CX-9 нь хойд Америкийн зах зээлд урд болон 4WD хөтлөгчтэйгээр худалдаалагдаж эхэлсэн байна.
Гадна ерөнхий дизайны хувьд СХ-7-той төстэй харагдах боловч хэмжээний хувьд хавьгүй том юм. Харин дотор салоны дизайн цоо шинээр зохиогдсон. Чанартай материалаар хийгдсэн суудал болон зөөлөн хуванцар материал, мебель модон оруулга гэх мэт дээд зэрэглэлийн машины төвшинд хүрсэн байна.
Үндсэн суурь эд ангийн хувьд Ford Edge болон Mazda 6 авто машинуудаас авч ашигласан бөгөөд 3.5 литрийн V6, VVT системтэй 24 клапантай 263 морины хүчтэй шинэ загварын хөдөлгүүр, 6 шатлалтай автомат хурдны хайрцаг тавьжээ.
4WD систем нь электрон зохицуулалтаар хойд хөтлөгчийг салгадаг. Урд дугуйнууд хүч алдах, хий эргэх үед автоматаар залгагдан ажиллана.
Хойд америкт Sport, Touring, Grand Touring хувилбарууд гарч байгаа бөгөөд ABS+EBD, TRC , тогтворжуулах DSC туслах системүүд болон бүрэн цахилгаан тоноглол, DVD навигацийн систем, 60:40-р хуваагдан эвхэгдэх 2-р эгнээний, 50:50-иар эвхэгдэх 3-р эгнээний суудалтай. BOSE брэндийн МР3 болон CD чэйнжертэй хөгжим, цахилгаан удирдлагатай люк, чип түлхүүр зэрэг олон тоноглолтой.
Эх сурвалж: www.cardoctor.mn