MAZDA PREMACY
Supremacy буюу англи хэлний хамгийн дээд гэсэн үгээс гаралтай нэр бөгөөд Premacy-ийн анхны загвар 1999 оны 4 сард худалдаанд гарсан. Суудлын тэрэг боловч 3 эгнээ бүхий 7 хүн сууж болохуйц зайтай болсноороо онцлог юм. 2 эгнээ 5 хүний багтаамжтай загвар ч мөн худалдаалагдаж байсан.
1-р үе CP8W, CPEW (1999-2005)
1999 онд familia-ийн суурин дээр шинээр минивэн (minivan) загвар худалдаанд гарсан нь Premacy бөгөөд Mazda CP платформыг ашигласан.
- 1.8 литрийн багтаамжтай бензин хөдөлгүүртэй, 5 болон 7 хүний багтаамжтай, хойд хаалга нь гүйдэг.
- 7 хүний багтаамжтай Premacy-н хойд суудлыг салгаж болдог байсан бол энэ нь дахин шинэчлэгдэж эвхэгддэг болсон.
- 4 араатай автомат хурдны хайрцагтай, хөл зогсоолын тоормостой, урд болон 4 дугуйгаараа хөтөлдөг 3 эгнээ суудалтай байсан нь онцлог давуу байсан боловч Honda Stream, Toyota Wish зэрэг энэ төрлийн машинууд гарснаар борлуулалт нь багассан.
- 2000 оны 5 сард Mazda компани Premacy-ийн спорт заагвар болох 2 дугуйгаараа хөтөлдөг, 16 инчийн дугуй, хөнгөн цагаан обудтай, спорт тоноглолтой, жолоочийн суудал нь өргөн тохойвчтой Freez загварыг гаргасан бөгөөд үүнийг ердөө 1600 ширхгийг үйлдвэрлэн гаргасан.
- Мөн 2000 оны 9 сарын 5-нд хэсэгчилсэн шинэчлэл явагдаж бүх загваруудад стандартаар жолоочийн суудлын тохойвч, машины өнгөтэйгөө ижил хажуугийн хаалганы эмжээр тавьж өгсөн. Спорт төрөл болох Freez-д спорт тоноглол, 16 инчийн дугуй, хөнгөн цагаан обуд зэргийг тавьж илүү спортлог болгосон. Мөн гэгээлэг бор өнгийн салон дубэн оруулгатай хянах самбар, 15 инчийн дугуй, хөнгөн цагаан обуд, манангийн гэрэл зэргээр тоноглосон дээд ангиллын “L package”-г үйлдвэрлэсэн.
- Мөн 9 сарын 27-нд L package-ын суурин дээр DVD navigation болон хөнгөн цагаан хайлшин обудтай 6 спийкертэй 2000 ширхэг “NAVI”загварыг үйлдвэрлэн гаргасан.
Мөн 2000 оны 12 сарын 19-нд Mazda Astral загвар худалдаанд гарсан.
2 дугуйгаараа хөтөлдөг G package-ийг улам боловсронгуй болгон үйлдвэрлэсэн Astral, 2 дугуйгаараа хөтөлдөг L package-д хайлшин обуд тунгалаг толь болон салоныг шинэчлэн илүү тансаг болгон сайжруулсан Astral Elegant, 2 дугуйгаараа хөтөлдөг машины суурин дээр усны хамгаалалттай урд шил, хаалганы толь бүхий спорт загвартай Astral Sporty гэсэн 3 төрлийг 5350 ширхэг үйлдвэрлэсэн.
2001 оны 7 сард шинээр давхар нударган голтой 2 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй “Sport” загвар худалдаанд гарчээ.
2-р үе (CREW, CR3W 2005-2010)
2004 онд Женевийн автомашины үзэсгэлэн дээр MX-FLEXA нэртэйгээр нийтэд дэлгэгдсэн.
- 2004 оны 12 сарын 21-нд эхний загварууд нь үйлдвэрлэгдэж эхэлсэн ба 2005 оны 2 сарын 7-нд “6+ONE” загвар гарсан ба энэ нь Axela-ийн платформыг ашигласан бөгөөд хэлбэр хэмжээ нь илүү томорч уужуу болсон юм.
- Өмнө нь хэрэглэгддэг байсан хөдөлгүүрийн багтаамжийг нэмэгдүүлж 2 болон 2.3 литрийн багтаамжтай MZR бензин хөдөлгүүрийг тавьсан ба спорт загварын хурдны хайрцаг, 4 араа бүхий автомат хурдны хайрцгаар тоноглосон төдийгүй, зогсоолын тоормос нь MPV-тай ижил гар тоормос болсон.
- Европд уг загвар механик араатай дизель хөдөлгүүртэйгээр ч худалдаалагдаж байсан.
- Хойд 2 хаалга нь гүйдэг, 2 дахь эгнээний суудлын голын хэсгийг хураах боломжтой бөгөөд 20F, 20C, 20S, 23S төрлүүд худалдаанд гарсан.
- Уг загварын 2-р үе нь Мазда 5 нэртэйгээр хойд Америкт худалдаалагдаж эхэлсэн.
- Ингээд 2005 оны 6 сарын 13-нд 20С болон 20S/23S загваруудад хүмүүсийн сонирхлыг ихээр татдаг спорт тоноглол хийж шинэчлэн үйлдвэрлэсэн 20C limited загварыг худалдаанд гаргажээ. Энэ загвар нь 2005 оны 8 сарын 1-ээс 4 дугуйгаараа хөтөлдөг болон шинэчлэгдэж байсан.
- Мөн 12 сарын 22-нд 20С загварын суурин дээр урд нүүртэйгээ нийлсэн спорт аэро бампертай, хөгжимгүй шинэ загвар болох 20CS-г худалдаанд гаргасан.
- Ингээд томоохон шинэчлэлүүд явагдсаар байсан ба 2006 онд дараагийн цуврал болох “Bright Stylish” мөн “Bright Stylish concept” худалдаанд гарсан байна.
- 2007 онд 2 литрийн багтаамж бүхий хөдөлгүүртэй 2 дугуйгаараа хөтөлдөг загварыг DISI+автомат 5 араатай болгосон ба 20S загварыг мөн үүнтэй адилтган шинэчилжээ.
- Энэ ондоо 20С загварын үйлдвэрлэл зогссон байна.
- 2009 онд их гэрэл бампер 2-г нэгтгэсэн ба S-VT хөдөлгүүрийг улам сайжруулсан төдийгүй автомат 5 араатай 2 дугуйгаараа хөтөлдөг загварын хурдыг нэмэгдүүлсэн.
- 2009 оны 12 сард “20CS” загварын суурин дээр “20CS Smart Edition” загвар худалдаанд гарсан.
3-р үе (CWEFW, CWEAW 2010 оноос)
2010 оны 3 сард болсон Женевийн автомашины үзэсгэлэн дээр 3-р үеийн “Мазда 5” загвар нийтэд дэлгэгдсэн юм.
2010 оны 5 сард албан ёсны үйлдвэрлэл нь эхэлсэн байна. Энэ загвар нь өндөр үнэлгээ авсан ба өмнөх загваруудаасаа илүү хүчтэй, гоёмсог загвартай, орон зайтай болж чадсан төдийгүй дуу чимээ бензин зарцуулалт нь багасаж, 2 дугуйгаараа хөтөлдөг 20S, 20E загваруудад i-stop-г суурилуулснаар бензин зарцуулалт багассан.
Уг загварт аюулгүй байдлыг ихээхэн анхаарсан ба бүх загваруудад Break Over Right System-ийг мөн 20E, 20S загваруудад ч DSC буюу шарвалтаас хамгаалсан системийг тавьсан.
- 2010 оны 8 сараас 4 дугуйгаараа хөтөлдөг загвар нэмэгдэн худалдаанд гарсан ба 2 литрийн багтаамжтай LF-VE загварын маш хүчтэй хөдөлгүүрийг тавьсан ба энэ нь замынхаа бартаа саадаас хамаараад урд хойд дугуйндаа хүчээ хуваарилдаг гайхалтай загвар болсон юм.
- 2010 оны 12 сард 20CS загварын суурин дээр 195/65R15 91H дугуй 15 инчийн хайлшин обуд хажуу хормойн спойлер зэргээр тоноглосон боловч боломжийн үнэтэй 20CS Aero Style мөн илүү тоноглолууд бүхий 20CS Aero Style Touring Selection загварууд худалдаанд гарсан.
- 2011 оны 6 сарын 15-нд Nissan Lafecta Highway Star нэртэйгээр энэ загварыг нь үйлдвэрлэж эхэлсэн.
- Гэвч Мазда-н энэ загвар нь compact буюу бага оврын минивэн бол Ниссанд middle size буюу дунд оврын минивэн загвараар үйлдвэрлэгдэж байна.
Эх сурвалж: www.cardoctor.mn