DAIHATSU YRV
M200G/201G/211G(2000-2005он)
1998 оноос гарч эхэлсэн Daihatsu Storia-ийн суурин дээр тухайн үедээ эрэлттэй байсан RV төрлийн автомашины компакт RV гэгдэн нийтэд худалдаалагдаж эхэлсэн.
Анхнаасаа л европын зах зээлд гаргах зорилгоор бүтээгдсэн учраас дизайн, хэрэглээ тал нь европт гэсэн зарчмаар хийгдэн улмаар явах ангийн чанарыг европын тестэд оруулж сайжруулсан байна.
Хөдөлгүүрийн хувьд Toyota Vitz-ийн 1.0-той хөдөлгүүрийг түшиглэн 1.3 литр болгон томруулж турботой K3VET ба турбогүй К3VE-г бүтээсэн юм.
Энэ хөдөлгүүр нь мөн Storia, Terios, Atrai7 загваруудад тавигддаг. Daihatsu-аас гаргасан турботой K3VET хөдөлгүүр нь хөдөлгүүрийн хүчийг машины масстай харьцуулахад 1 морины хүчинд 6.7 кг оногдон спорт машины дайтай болсон байна.
YRV-ийн үйлдвэрлэл зогссоноос хойш ийм сайн үзүүлэлттэй хөдөлгүүр 2008 оны байдлаар одоо болтол гараагүй байна.
Тухайн үед Toyota-аас менежментийг хийж байсан учир эмблемийг Toyota-ийн эмблемтэй адил хэмжээтэйгээр хийж Toyota эмблемийн гадна зуувин цагирагт Daihatsu-н “D” үсгийг оруулж ар талын хаалганд тавьжээ.
Он дараалал:
- 2000 оны 8 сард худалдаанд гарав.
- 2001 оны 1 сард тусгай хувилбар гарсан.
- 2001 оны 12 сард турбо хөдөлгүүртэй загварт сайжруулалт хийсэн. Parco series, спорт талдаа илүү Turbo R, хувилбарууд нэмэгдэж, хуучин Turbo хувилбар Turbo G гэж нэрлэгдэх болсон.
- 2002 оны 12 сард сайжруулалт хийж, энгийн хөдөлгүүртэй хувилбарт 1 литрийн багтаамжтай хөдөлгүүр тавьж эхэлсэн. Parco хувилбарын үйлдвэрлэлийг зогсоосон.
- 2005 оны 7 сард YRV-ийн үйлдвэрлэл зогсжээ.
Эх сурвалж: www.cardoctor.mn