DAIHTATSU ALTIS

Altis гэдэг нь англи хэлний өндөр зэрэглэл гэсэн үгнээс гаралтай.

Daihatsu-н анхны седан бөгөөд 2000 оны 3 сард худалдаанд гарсан.

Toyota Camry-тай ижилхэн. Цуваа 4 цилиндэртэй, хос нударган голтой, 140 морины хүчин чадалтай 2,2 литрийн багтаамжтай 5S-FE хөдөлгүүртэй бөгөөд автомат 4 араатай хурдны хайрцагтай урд дугуйгаараа хөтөлдөг машин нь ECT систем, 4 дугуйгаараа хөтөлдөг машин нь  ECT-i системтэй.

Урд манангийн гэрэл, хос SRS аюулгүйн дэр, олон үйлдэлд түлхүүргүй систем, автомат агааржуулалт, ABS систем зэрэг олон дэвшилтэд технологийг стандартаар тавьсан.

  • 2001 оны 9 сард салон нь өөрчлөгдсөнөөс гадна тэнхлэг хоорондын зай 50мм, өндөр нь 70мм нэмэгдсэн.
  • Хөдөлгүүр нь 2,2 литрээс 2,4 литрийн VVT-i хөдөлгүүртэй болон шинэчлэгдсэн.

I-р үе Toyota Camry-тай адил суурьтай (2000-2001 он)

II-р үе 2001-2006 он

III-р үе (2006-2010 он)

III-р үе (2006-2010 он)