MITSUBISHI STRADA
Strada нь pick up загварын тэрэг бөгөөд дотоодын зах зээлд зориулан эхний үеийг нь 1991-1997 оны хооронд, 2-р үеийг нь 1997-1999 оны хооронд үйлдвэрлэж байжээ. Strada нь Итали хэлний "зам" гэсэн утгатай үг юм.
1-р үе KB-K34T (1991 он - 1997 он)
Forte-ийн дараагийн үе болон 1991 оны 5 сард худалдаанд гарсан 4 дугуйгаараа хөтөлдөг pick up sport RV загвар юм.
Хэмжээний хувьд харьцангуй том болсон ба энэ ангилалдаа анх удаа хажуугийн хамгаалалт болсон хормой, том оврын урд нүүр зэрэг чимэглэл, тоноглол ихтэй ба Pajero, Delica зэрэгт тавьдаг газрын налуу хэмжигч, дотно гадна дулаан хэмжигчийг суурилуулсан.
5 хүний багтаамжтай ба 100W-ийн өндөр хүчин чадалтай спийкер бүхий хөгжимтэй. Их биеийн хойд хэсэгт байрлах ачааны хэсэгт хамгийн ихдээ 500 кг ачиж болно. 4D56 загварын 2.5 литрийн цуваа 4 цилиндртэй OHC, 8 клапантай 85 морины хүчин чадалтай дизель турбо хөдөлгүүртэй.
Урд тэнхлэг нь хос гартай, хойд тэнхлэг нь нумтай ба Part time 4WD дугуйгаараа хөтөлдөг механик 5 араатай.
Үндсэн хувилбар болох “S” дээд зэрэглэлийн хувилбар болох “R” гэсэн 2 хувилбартай. “R” хувилбар нь крылоны хөмсөг болон урд нүүр, 15 инчийн дугуй зэргийг стандартаар тавьсан.
- 1993 оны 10 сард хэсэгчилсэн шинэчлэл явагдсан ба гадна дизайн, салон гээд нэлээд өөрчлөлт хийгдсэн төдийгүй дизель хөдөлгүүрээс ялгарах утааны хэмжээг бууруулах тал дээр ч ихээхэн арга хэмжээ авчээ.
- 1994 онд “Black Edition” limited загвар худалдаанд гарсан байна.
2-р үе KC-K74T (1997 он - 2006 он)
1997 оны 6 сарын 2-нд худалдаанд гарсан ба Mitsubishi компанийн Тайланд дахь үйлдвэр болох MMC SITTIPOL Co.,LTD компанид үйлдвэрлэгдсэн ба Eclipse, Diamante wagon, Carisma-ийн дараа буюу уг компанид үйлдвэрлэгдсэн 4 дэх загвар болон гарсан.
Энэхүү шинэчлэгдсэн загвар нь ачаа болон суудлын хэсэг нь илүү онцлог бие даасан загвартай болсноос гадна салоны хувьд ч бүрэн шинэчлэгдсэн байна. Гадна загвар нь өмнөхтэйгээ харьцуулахад илүү бөмбөгөр хэлбэртэй болж ирсэн.
Том оврын урд бампер, өргөн крылоны хөмсөг зэрэг бусдаас ялгарах онцлог шийдэл, оффроад хүчин чадлаараа гайхалтай ба хүний ая тух, эрх чөлөөг бүрэн хангасан салонтай.
Энэ ангилалдаа хамгийн том хэмжээтэй буюу урт нь 1500 мм, өргөн нь 1470 мм, нийт ачааны багтаамж нь 500 кг ба 5 хүний багтаамжтай. Ачааны хэсэг нь гайхалтай бат бөхөөр зогсохгүй зэврэлтээс хамгаалагдсан 2 давхар ханатай, хаалга нь мэдрэгчээр нээгддэг, хэрэглэхэд эвтэйхэн хийгдсэн байна.
Мөн дотор талдаа ачаа ачихад зориулсан дэгээнүүдийг хийж өгсөн байна. Интеркүүлер систем бүхий цуваа 4 цилиндртэй 2.5 литрийн OHC дизель хөдөлгүүртэй болсон ба 105 морины хүчин чадалтай, эргүүлэх хүч нь 24.5кг.м/эрг байна. Механик 5 араатай хурдны хайрцагтайгаас гадна автомат хурдны хайрцагтай хувилбар мөн худалдаанд гарсан.
Тоормосны систем нь илүү зөөлөрсөн төдийгүй халалтаас хамгаалсан дисктэй, гэнэт тоормослох үеийн дугуйны гацалтаас хамгаалсан систем ABS, LSD зэрэг системийг стандартаар тавьж өгсөн байна.
Үүнээс гадна аюулгүй байдал, ая тухыг бүрэн хангасан хайлшин обуд дугуй тавьсан. Мөн урд болон хаалга бүрт 16 см-ийн спийкер, LCD дэлгэц бүхий хянах самбар ба бүх удирдлага нь товчлууруудтай автомат агааржуулагч, цахилгаанаар ажилладаг цонх, жолоочийн суудалд аюулгүйн дэр зэрэг өмнөх загвараасаа харьцангуй олон тоноглолыг стандартаар тавьсан.
- 1998 оны 9 сард хэсэгчилсэн шинэчлэл явагдсан ба их гэрэл болон урд нүүрний загвар өөрчлөгджээ.
- Жолоочийн хажуугийн суудал аюулгүйн дэртэй болсноос гадна залуур, суудал зэрэгт ч шинэчлэл хийсэн.
- Ингээд 1999 онд Япон дахь үйлдвэрлэл нь зогссон ба 2006 оны 9 сард дараагийн үе болон Triton үйлдвэрлэгдэж эхэлжээ.
Эх сурвалж: www.cardoctor.mn