BMW 1 SERIES

1-р үе (2004он - ) E81/E87:E82/E88

2004 онд Парисын авто салонд нийтэд танилцуулагдсан. 2.0л, 1.8л, 1.6л-ийн хөдөлгүүртэй 120i, 118i, 116i гэсэн хувилбарууд гарсан юм.

Харин 2005 оны 10 сараас 3.0 литрийн цуваа 6 цилиндр бүхий “M” компанийн явах анги, агаарын эсэргүүцлийн нэмэлт, хайлшин обод, 6 араатай механик хурдны хайрцагтай 130i M-Sport хувилбар үйлдвэрлэгдэх болов.

  • Үүнтэй зэрэгцэн 1.8л, болон 1.6 литрийн хөдөлгүүртэй хувилбарт суурилсан мөн ‘M’ компанийн тоноглол бүхий “M-Sport Package” хувилбар гарсан.
  • 2006 оны 4 сард 130i M-Sport гэсэн 6 шатлалтай автомат хурдны хайрцагтай бөгөөд руль дээрээс араа шилжүүлэгчтэй хувилбар гарсан.
  • 2007 оны 6 сар хэсэгчилсэн шинэчлэлт явагдахын зэрэгцээ 118i хувилбарын үйлдвэрлэлийг зогсоов.
БМВ 1 цуврал
БМВ 1 цуврал
  • 2010 оны 5 сар. Сайжруулалт хийгдэн 4 цилиндртэй хөдөлгүүрийг шууд цацалттай болгосны зэрэгцээ шатахууны хэмнэлттэй N43 загварын хөдөлгүүр тавьж эхлэв.
  • Мөн 6 цилиндртэй хөдөлгүүрт бензиний шууд цацалтын систем, хий хуваарилах Valvetronic  систем бүхий N55 загварын хөдөлгүүр тавих болжээ.
  • 135i coupe хувилбарт 7 шатлалтай давхар авцуулах холбоо бүхий M-DCT/Double Clutch Transmission/ хурдны хайрцаг тавьсан.
  • Шинэ хувилбар болох 120i Coupe-д 6 шатлалтай Steptronic автомат хурдны хайрцаг хэрэглэжээ. 5 хаалгатай хэчбак загварт 6 шатлалтай механик болон автомат хурдны хайрцгийн сонголт болсон.