BMW 5 SERIES

4-р үеийн  E39 (1996-2003)

Уламжлалт BMW- ийн дизайныг хадгалсан бөгөөд өмнөх загвараас хэмжээний хувьд арай том болжээ.

Аэродинамикийн үзүүлэлт нь  Cd 0.29-0.30. Хөнгөн цагаанаар хийсэн тэнхлэгтэй учир хурдан шаламгай болсон байна. ASC+T  хэмээн нэрлэгддэг дугуй ба замын барьцалтыг хянах системийг цуваа 6 цилиндртэй хөдөлгүүртэй загварт хийжээ. 

Харин V8 хөдөлгүүртэй загварт DSC хэмээх ASC+T системийг давхар багтаасан шарвалтын эсрэг системийг хийж өгчээ.

Аюулгүй байдлын хувьд эхний удаад урд 2 аюулгүйн дэр, хажуу аюулгүйн дэр гэсэн 4 аюулгүйн дэртэй байсан бол сүүлд нэмж нийт 10 аюулгүйн дэртэй болсон байна. Гялбалтаас хамгаалах толь, бороо мэдрэгчтэй шил арчигч зэрэг нь стандартаар хийгдэх болсон.

Е39 загвараас электрон системүүд ихтэй болсноос түүнд гарах гэмтлүүд ялангуяа хөдөлгүүрийн компьютер болон ASC+T системийн компьютерын эвдрэл их тохиолдох болжээ.

1997 онд цуваа 6 цилиндртэй хөдөлгүүртэй Station wagon загвар гарч 1998 онд 6 цилиндртэй хөдөлгүүрүүдийн автомат хурдны хайрцаг нь гар шилжүүлэгчтэй STEP TRONIC болохын зэрэгцээ хөдөлгүүрийн клапангийн нээх хугацааг  удирдах VANOS системтэй болсон.

1999 онд М компанийн бүтээсэн аеро элементүүд ба спорт дугуй, спорт салонтой BMW M5 SPORT гарчээ.

2000 онд урд талын дизайныг өөрчилсөн. Урд талын гэрлийн дизайнд өөрчлөлт орсон. Энэ удаагийн шинэчлэлтээр 6 цилиндртэй М52 хөдөлгүүрийн хүчийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хорт хийн хэмжээг бууруулжээ. Мөн 2.8 литрийн хөдөлгүүртэй 528i  загвар нь 530i нэртэй болсон. М52 ийг сайжруулсан М54 хөдөлгүүр нь тухайн үедээ дэлхийд хамгийн сайн үзүүлэлттэй байв.

525i (1996 он - 2000 он)

  • Цуваа 6 цилиндртэй DOHC хөдөлгүүртэй、2493cc、170 м.х
  • Шинэчлэгдсэн 525i түрүү үеийн 525i(E34) тай харьцуулбал 192 м.х →170 м.х、болж буурсан тул европт  523i гэж худалдаалагдах болжээ.

528i (1996 он - 2000 он)

  • Цуваа 6 цилиндртэй DOHC хөдөлгүүр、2973cc, 193м.х

540i (1996 он - 2003 он)

  • V8 DOHC хөдөлгүүртэй 4938сс, 286 м.х

528i touring  (1997 он -2000 он)

  • Цуваа 6 цилиндртэй DOHC хөдөлгүүр、2973cc、193 м.х

525i (2000 он - 2003 он)

  • Цуваа 6 цилиндртэй DOHC хөдөлгүүр、2493cc、192 м.х

530i (2000 он - 2003 он)

  • Цуваа 6 цилиндртэй DOHC хөдөлгүүр、2979cc、231м.х

540i (1996 он - 2003 он)

  • V8 DOHC хөдөлгүүртэй 4398сс, 286  м.х

525i touring (2000 он - 2003 он)

  • Цуваа 6 цилиндртэй DOHC хөдөлгүүр、2493cc、192 м.х

530i touring (2000 он - 2003 он)

  • Цуваа 6 цилиндртэй DOHC хөдөлгүүр、2979cc、231м.х

5 series E60/E61  2003-2010 он

5-р үеийн BMW. Өмнөх Е39 загвараас хэмжээний хувьд том болжээ. Хөнгөн болгох зорилгоор хамгийн урд талын баганаас урагш хэсгийг хөнгөн цагаанаар хийжээ. Е60 нь седан ба Е61 нь вагон буюу комби хэлбэртэй юм.

Хөдөлгүүрийн хувьд Е39-ын М54 хөдөлгүүр болон шинээр бүтээсэн V8 Valvetronic, 4 цилиндртэй 2 литрийн бензин, мөн дизель хөдөлгүүртэй тавьсан.

Бүх хөдөлгүүрт 6 араатай автомат хурдны хайрцагтай. BMW-ийн хамгийн чухал техникийн өөрчлөлт бол active steering хэмээгдэх рулийн механизмын арааны харьцааг хөдөлгөөний хурдад харьцуулан өөрчилдөг жолооны механизм юм.

Мөн хажуу тийш шарваж байх үед рулийн эргэлтийг тооцоолж автоматаар тэгшлэх систем бий. Мөн Dynamic Drive хэмээх спорт жолоодлогын үед цахилгаан мотор бүхий тэнцүүлэгч систем ажиллаж эргэлтийн үедэх хазайлтыг багасгаж өгдөг.

Гадна дизайныг автодизайн гаргадаг италийн Пининфарина компанийн Peugeot406 /Пэжо/ купе-ийн дизайныг гаргасан Дэвид Алканзел гэгч дизайнер дуусгалгүйгээр хагас дутуу яаруу хийж өгснөөр Е60-ын дизайн тийм ч сайн болоогүй юм.

М5 хэмээгдэх BMW-ийн спорт чиглэлийн загвар нь 5 серид бас гарчээ. Ингэхдээ формула1-ийн технологийг ашигласан V10 DOHC гэсэн 5 литрийн 10 цилиндртэй хөдөлгүүр тавьснаар түрүү үеийн М5-ын 400 морины хүчтэй хөдөлгүүрээс даруй 107 морины хүчээр илүү болж 507 морины хүчтэй болсон нь Road star хэмээгдэн BMW507 гэсэн шинэ нэр томьёог бий болгосон.

Урьд нь энэ томьёолол 400 гэж байсан бөгөөд анх удаа 500 гэсэн тоо руу оржээ. Руль дээр байрлах М гэсэн товчлуураар араа солих, хөдөлгүүрийн горим өөрчлөх EDC, зэрэг үйлдлүүдийг хийж болно. Жишээ нь М товчлуурыг дарж DSC системийг унтрааж, хөдөлгүүрийн хүчийг Р500 горимд тавьснаар хурдны хайрцагийн 6-р арааг хэрэглэх боломжтой болох юм. Мөн урд шилэн дээр хөдөлгүүрийн эргэлт заах ба системийн мэдээлэл өгөх дэлгэц хийсэн нь Формула 1 ийн машин барьж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг.

Хурдны хайрцаг нь хурд авах үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэх зэрэглэлийн бөгөөд авцуулах холбоон нь хос биш дан болсон байна. Энэ авцуулах холбоог хамгийн багадаа 30 мянган км явж байж сольдог. Энэ бүх дэвшлүүдийн дүнд М5 нь 100 км/ц-ийн хурдыг 4.7 секундэд авдаг болжээ. Гадна талын хувьд агаарын эсэргүүцэл бууруулах элементүүдийг ихээр ашигласан бөгөөд 19 инчийн спорт дугуй тавьжээ. Хурд хэмжигч дээр 270 км/ц гэсэн тоо байх боловч үнэн хэрэгтээ 300 км/ц хурдлах боломжтой, гэхдээ компьютер нь хязгаарлаж байдаг байна.

Цуваа 6 цилиндртэй DOHC、2493cc、218 м.х

  • 525i (2003он-2000он) 525i touring(2004он - 2005он)
  • 525i /525i touring (2005 он)

Цуваа 6 цилиндртэй DOHC хөдөлгүүр、2973cc、258м.х

  • 530i (2003 он - 2005 он) Цуваа 6 цилиндртэй DOHC хөдөлгүүр、2973cc、231м.х
  • 530i (2005 он - 2007 он)

Цуваа 6 цилиндртэй DOHC хөдөлгүүр、2973cc、272м.х

  • 530i (2007 он)

V8 DOHC хөдөлгүүртэй 3999сс, 306 м.х

  • 545i (2003 он - 2005он) V8 DOHC хөдөлгүүртэй 4398сс, 333  м.х
  • 540i (2005 он)

V8 DOHC хөдөлгүүртэй 4798сс, 367  м.х

  • 550i (2005 он)

BMW M5 (E39)  (1998 он - 2003 он )

E39 дээр суурилсан М5 спорт загвар нь шинэ загварын V8 DOHC, 4941 cc, 400 морины хүчтэй хөдөлгүүртэй болж өөрчлөгдсөн байна.  Хурдны хайрцаг нь 6 араатай механик. Гадна тал нь  мөн агаарын эсэргүүцлийг бууруулах урд хойд хормой, 18 инчийн өргөн дугуйтай болжээ. Дээд хурд нь 250 км/ц бөгөөд компьютерын хязгаарлалттай. Хязгаарлалт байхгүй тохиолдолд 295 км/ц-аас ч илүү хурдлах боломжтой юм байна.