TOYOTA VITZ

1998 онд Токио автошоун дээр  нээлтээ хийсэн ба Японд 1999 оны 1 сараас худалдаанд гарсан. Vitz нь грек зохион бүтээгчийн бүтээл бөгөөд аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ байгальд ээлтэй машин болж чадсан юм. Vitz нь гадаадын зах зээлд маш алдартай, үүнийг дагаад TRD буюу Toyota Tecnocraft компаний европын зах зээлд зориулан бүтээсэн дизель турбо хөдөлгүүртэй, том хэмжээний радиатортай ″Vitz RS powered by TRD″ загвар ч худалдаанд гарсан. 2005 оны 2 сараас томоохон шинэчлэл явагдаж 2-р үеийн Vitz мэндэлсэн юм.  Ингээд 2010 оны 11 сарын 22-ноос 3-р үеийн Vitz гаржээ. Одоо тэдний түүхээр аялая.

SCP/NCP1 (1999-2005 он)
  • 1999 оны 1 сарын 13-наас анх худалдаанд гарсан ба тухайн үедээ 1 литрийн багтаамжтай  4 цилиндртэй 1SZ-FE /70 морины хүчин чадалтай/ хөдөлгүүртэй, 16 калапантай, хос нударган голтой бага оврын тэрэг байсан. Японы 1999-2000 оны шилдэг машинаар, Европын оны шилдэг машинаар шалгарч байсан амжилттай.
  1. 1999 оны 8 сард шинэчлэл хийгдэн 1.3 литрийн багтаамжтай 4 цилиндртэй, 16 калапантай хос нударган голтой 2NZ-FE /88 морины хүчин чадалтай/ загварын хөдөлгүүртэй, 4 дугуйгаараа хөтөлдөг болсон байна.
  2. 2000 онд аюулгүй байдлыг хангах систем улам сайжирсан бөгөөд боронзон ягаан өнгө нь 2 дахь Auto color award шоуны гранпри шагналыг хүртсэн.
  3. 2000 оны 10 сард 1.3 литрийн хөдөлгүүр дээр нэмэгдээд 4 цилиндртэй 1.5 литрийн багтаамжтай, 16-н калапантай хос нударган голтой 1NZ-FE /110 морины хүчин чадалтай/ хөдөлгүүртэй RS марк мөн худалдаанд гарсан.
  4. 2000 оны 12 сард ISO-FIX дэлхийн стандартад нийцсэн ABS /antilock brake system/ системтэй болжээ.
  5. 2001 онд шинэчлэл явагдан 1 литрийн багтаамж бүхий хөдөлгүүртэй загварын ялгаруулах утааны хэмжээ эрс багассан төдийгүй урд нүүрийн загвар өөрчлөгджээ.
  6. 2002 оны 4 сарын байдлаар нийт 500.000 ширхэг зарагдсан байсан ба энэхүү амжилтаа тэмдэглэн D package загварыг алсын удирдлагатай 2 түлхүүртэй болгож, удирдлагатай гадна тольтой F/UD package Biutiful selection загварыг худалдаанд гаргажээ.  Мөн тухайн оны 6 сард дуу хоолойн зааварчилгаатай GPS систем суулгасан F/UD package Biutiful selection navispecial  загварыг үйлдвэрлэж эхэлсэн юм.
  7. 2003 оны 1 сард TRD компаний үйлдвэрлэсэн загварыг 1.5 литрийн багтаамжтай RS загварын хөдөлгүүр тавьснаар ″RS турбо″ загвар худалдаанд гарсан юм. Тухайн загвар 150 морины хүчин чадалтай болсон ба тахир голын эргүүлэх хүч нь 20kgm/4800rpm болон нэмэгдсэн байна.

KSP/SCP/NCP9 (2005–2010 он)

2005 оны 2 сараас худалдаанд гарсан бөгөөд европын зах зээлд Toyota Yaris нэртэйгээр худалдаалагдаж байгаа. Энэ загвар нь хойд америкт ч нилээд алдартай юм. Японы зах зээлд зориулан 5 хаалгатай загвар үйлдвэрлэгдэж байгаа бол гадаадын зах зээлд 3 хаалгатай загвар худалдаалагдаж байна. Daihatsu үйлдвэрийн

  1. Цуваа 3 цилиндртэй 12 калапантай хос нударган голтой 1 литрийн багтаамж бүхий 1KR-FE хөдөлгүүр,
  2. Цуваа 4 цилиндртэй 16 клапантай хос нударган голтой 1.3 литрийн багтаамжтай 2SZ-FE хөдөлгүүр,
  3. 4 дугуйгаараа хөтөлдөг, цуваа 4 цилиндртэй 16-ын клапантай хос нударган голтой 1.3 литрийн багтаамжтай 2NZ-FE хөдөлгүүр
  4. Цуваа 4 цилиндртэй, 16-ын калапантай хос нударган голтой 1.5 литрийн багтаамжтай 1NZ-FE хөдөлгүүрүүд байдаг.

RS загвар нь механик 5 араатай бол бусад загварын хурдны хайрцаг нь автомат 4 араатай. 2005 оны 8 сард F package /2 дугуйгаараа хөтөлдөг 1 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй, мөн 4 дугуйгаараа хөтөлдөг 1.3 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй загварыг сайжруулан хулгай дээрмээс хамгаалах систем, аюулгүйн системыг суулгасан F″Cream Collection загвар худалдаанд гарсан.  2005 оны 12 сараас салон нь шинэчлэгдсэн ба урд нүүр манангийн гэрэл гэх мэттэй болсон ба Bluetooth мөн HDD буюу зааварчилгаатай  болон сайжирсан. 2006 онд F ″Advanced Edition"  загвар худалдаанд гарчээ. 1.5 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй RS загвар нь 7 араатай, араа нь руль  буюу залууран дээрээ байрлах болсон.  2009 оны шинэчлэлээр шатахуун зарцуулалт нь 0.4-0.5 км/л-ээр багассан.

KSP/NSP/NCP13 (2010 оноос)

2010 оны 12 сарын 22 ноос худалдаанд гарч байгаа бөгөөд 5 хүн суух боломжтой, хойд шил нь багажтайгаа хамт нээгддэг загвар юм. Хурдны хайрцаг нь механик 5 араатай бөгөөд урд дугуйгаараа хөтөлдөг болон 4 дугуйгаараа хөтөлдөг гэсэн 2 хувилбартай.  3 дахь үеийн Vitz нь

  1. 3 цилиндртэй хос нударган голтой 1л итрийн багтаамжтай 1KR-FE хөдөлгүүр,
  2. 4 цилиндрртэй хос нударган голтой 1.3 литрийн багтаамжтай 1NR-FE хөдөлгүүр
  3. 4 цилиндртэй хос нударган голтой 1.5 литрийн багтаамж бүхий 1NZ-FE гэсэн хөдөлгүүрүүдтэй.

Нарны хэт ягаан туяанаас 99% хамгаалж чадах дэлхийн хамгийн анхны шилэн цонхтой болсон байна. Өмнөх загваруудаасаа илүү чамин дэгжин болж ирсэн төдийгүй шатахуун зарцуулалт их хэмжээгээр багасч 100 км-т 3.7 литр шатахуун хэрэглэдэг болжээ. Мөн шарвалтаас хамгаалах систем болон хөдлөх үеийн дугуй хий эргэхээс хамгаалсан системүүдийг суурилуулсан шинэ загварын машин юм.