FORD EXPLORER
3-үе (2001-2009)
Америкийн нэгдсэн улсын хамгийн алдартай жийп авто машин болох Ford Explorer нь 2001 онд гарсан. 3-р үеийн Ford Explorer-ийн борлуулалт 2005 онд яагаад ч юм мэдэхгүй урьд үзэгдээгүй ихээр буурчээ. 2005 оны намар хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн загвар худалдаанд гарсан. Урд талын нүүр, бампер, их гэрлүүд тэр чигтээ шинэчлэгдэж, салон нь Ford F-150 пикаптай төстэй болсон байна. Урьдын адил 5 суудалтай болон 7 суудалтайгаар худалдаанд гарсан ба 2-р эгнээний суудал нь өргөнөөрөө 40:20:40 гэсэн гурван хэсэгтэй, 3-р эгнээний суудал нь 50:50 2 хэсэгтэй. 2007 оноос XLT, Eddie Bauer, Limited гэсэн хувилбаруудад шарвалтын эсрэг систем, iPod оролт, 8 инчийн дэлгэцтэй DVD болон навигацийн систем, урд салхины шилний цан арилгагч тенийг стандарт тоноглолд оруулсан.
2007 оноос V6 4 литрийн 12 клапантай 210 морины хүчтэй хөдөлгүүртэй 5
шаттай автомат хурдны хайрцаг, мөн шинэ загварын V6 4.6 литрийн 18
клапантай 292 морины хүчтэй хөдөлгүүртэй ZF компанийн 6 шатлалтай
автомат хурдны хайрцагтайгаар худалдаалж эхэлсэн.
XLT ба Limited
хувилбаруудад CD-тэй хөгжим, эйркондишн, ABS систем, гидр руль,
цахилгаан толь тохируулагч, шил өргөгч нь стандарт бөгөөд цахилгаан
удирдлагатай спорт арьсан суудал, люк болон бусад тоноглолыг захиалгаар
хийдэг.
Эх сурвалж: www.cardoctor.mn