TOYOTA RACTIS
1-р үе CP100 (2005 он-2010 он)
Toyota Fun Kargo-ийн дараагийн үргэлжлэл болон 2-р үеийн Vitz-ийн суурин дээр хийгдсэн бүтэцтэй. Хэн бүхний хүсдэг гоёмсог загвар, уужим зай, шатахууны хэмнэлт, хөнгөн явдал зэргийг багтаасан загвар болсон юм. Fun Cargo-ноос ялгаатай нь том шилэн дээвэр, 1.5 литрийн хөдөлгүүр Super CVT-i хурдны хайрцаг, хялбар эвхэгдэх суудлууд, арын дээш доош салж онгойх хаалга, тоормозны LED гэрэл, арын тээшний зай арай бага болсон зэргээр ялгаатай юм.
2005 оны 10 сарын 3. Шинээр загвар гарсан ба сарын дундаж борлуулалт 7000 ширхэг байхаар төлөвлөж байсан боловч 2005 оны 11 сарын 2 байдлаар 21000 ширхэг зарагдаж 3 дахин ихэссэн юм. Ухардаг R байрлалд хийхэд автоматаар доош хөдөлдөг арыг харах хажуугийн толийг Toyota-ийн жижиг автомашинд анх удаа хийж өгсөн.
- 2007 оны 12 сарын 20. Хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэж их гэрэл нь прожектор гэрэлтэй болсон ба дотор салоны өнгө гээгээлэг өнгөтэй болсон. Дээд хөшгөн аюулгүйн дэр, хажуугийн аюулгүйн дэрүүд стандарт болж аюулгүй байдал дээшилсэн. Их гэрэл автоматаар унтарч асах функц хийгдсэн.
- 2009 онд шатахуун зарцуулалтыг багасгаж Eco Car болсон.
- 2010 онд тусгалын түвшин тохируулагчтай HID их гэрэл, никель хаалганы бариул, 3 салаатай спорт руль, хурд баригчтай хувилбарууд гарсан. Хөдөлгүүр нь 1NZ-FE бөгөөд шатахуун зарцуулалт 5.4л/100км. Цаашлаад 16-тай дугуй, толин дээрх дохио, цахилгаан рулийн аппарат, руль дээрээс хурд солигч, 7 шатлалтай CVT автомат хурдны хайрцаг зэрэг олон шинэ технологийг нэвтрүүлсэн загвар болсон.
2-р үе CP120 (2010он-)
Хэмжээний хувьд өмнөх үетэй адил боловч салоны доторх өргөн 40мм-ээр их болсон. Тээшний хэсгээс бариулын тусламжтайгаар 6:4 харьцаагаар амархан эвхэгддэг арын суудалтай болсон нь хэрэглэхэд эвтэйхэн болсон. Мөн өмнөх загварт дутагдал болж байсан хойд суудлын тав тухыг сайжруулсан. 1.3 литрийн DVVT-i бүхий 1NR-FE хөдөлгүүр болон CVT хурдны хайрцаг, агаарын эсэргүүцэл, нийт жинг бууруулснаар шатахуун зарцуулалтыг 25%-иар, 4WD загварт 15%-иар бууруулжээ.
Дотор салоны өнгийг сайжруулж тусгай европ маягийн явах анги хийсэн "S" хувилбарыг гаргасан. Энэ удаагийн загварт хойд шил арчигчийг шулуун болгож дугуйн бэхлэх боолт 4 байсныг 5 ширхэг болгосон. 4WD загвар нь Viscous төв дифференциалаас компьютерийн удирдлагаар эргүүлэх хүчийг хуваарилах шинэ системтэй болсон.
Мөн Subaru-гийн 100 инженер оролцсон анхны загвар болсон ба европд Subaru Trezia болон Toyota Verso-S нэрээр худалдаалдаг.
Эх сурвалж: www.cardoctor.mn