NISSAN MARCH

March нь Nissan компанийн үйлдвэрлэн борлуулдаг хэчбак загварын бага оврын машин. Toyota Vitz, Honda Fit-тэй нэгэн адил Японы бага оврын төрлийн 3 төлөөллийн нэг машин нь юм. Япон Европын зах зээл дээр борлуулагддаг, Японоос бусад газар Micra (майкра, микра) гэсэн нэрээр борлуулдаг.

Ашиглахад амар бага оврын мөртлөө 4 том хүн тавтай сууж болохоор кабинтай учир зүй зохистой пакежинг юм гэж мэргэжилтнүүд өндрөөр үнэлсэн. Ялангуяа 2 дахь үеийн К11 загвар нь Япон, Европт жилийн шилдэг машин болж байсан. Мөн Япон машин дотор урт удаан хугацааны дараа загварын шинэчлэлт хийсэн онцлогтой юм. Өрсөлддөг Vitz загвартай уралдаан тэмцээнд оролцох зэрэг хөнгөн маягаар моторспорт руу алхаж ч үзсэн тал бий.  

Эхэн үеийн К10 загвар. (1982-1992)

1981 оны 10 сард нээгдсэн 24-р Токио моторшоунд NX-018 нэрээр оролцсон. Нэг жилийн дараа Мarch гэсэн нэрийг шийдэж 1982 оны 10 сараас энэ нэрээрээ зарагдах болсон. Япон автомашины үйлдвэрлэлд яг 10 жил гэсэн урт удаан хугацаанд модель загвараа хадгалж үлдсэн ховор тохиолдол March-д л байсан юм.

Анх суурилуулсан хөдөлгүүр нь MA10S 987cc цахилгаан карбюратортой ECC (E-K10). Марк нь дотроо E (үндсэн хэрэглээнд тохирсон модель), L (үндсэн төрлийн машин боловч залуу гэр бүлд илүү зориулагдсан ), S (үйлдэл, салоны байдал боловсронгуй болсон модель), G (дээд зэрэглэлийн модель) гэж 4 ангилсан 3 хаалгатай хэчбак загвар байсан ч, маркууд нэмэгдсээр дээвэр нь нээгддэг (кабриолет) тэрэг, 5 хаалгатай хэчбак, MA10ET 987 cc хөргөлттэй турбо ECCS хөдөлгүүртэй March Turbo загвар, MA09ERT 930cc интеркүүлер, ECCS хөдөлгүүр тэнхлэг хооронд дифференциалын хий эргэлтээс хамгаалсан viscous системтэй тоноглол бүхий мотор спортот зориулагдсан March R, үүний том загвар болох March Super Тurbo зэрэг төрлүүд гарч ирсэн.

Гол төрөл загвар нь Be-1 (BK10 загвар, MA10S хөдөлгүүртэй ), PK10 (MA10S хөдөлгүүртэй ), FK10 (MA10ET хөдөлгүүртэй). Ялангуяа Be-1 хуучин машины зах зээл дээр 2 дахин үнэ хүрч зарагддаг гэнэ.

2 дахь үе К11 (1992-1995)

1992 оны 1 сар. Анхны бүтэн загварын шинэчлэлт хийж 2 дахь үе рүү орсон байна. Гадна загвар нь анх гарч байсан үеийнх шигээ. Кузовын загвар эхэн үеийн загварыг үргэлжлүүлсэн 3 болон 5 хаалгатай хэчбак байдаг бол дараа үеийнх нь March Box, Кабриолет загварууд гаран зарагдаж байсан юм. Тайванд 3 Box хэлбэрийн сeдан загвар байдаг.

1998 онд төрөл загвар үүссэнээс анхны Z10 загварын Nissan Cube гарч ирэв. Дунд ангиллын сeданы эхэн үеийн Р10 Primera-тай ижил Япон, Европын зах зээлийн хэрэгцээг хангахын тулд  европ машинтай хүчин чадал, тав тух, зүй зохистой хэрэглээ болох зэргээр эн зэрэгцэхүйц пакежингийг нэвтрүүлэхийг зорилго болгон боловсруулагдан гарч ирсэн юм. Хямд ч байна муу ч байна гэж хэлүүлэх нь энгийн зүйл болсон байсан тухайн үеийн Японы үйлдвэрлэсэн бага оврын машин дотроо онцгой нэгэн нь болж чадсан юм. Платформ буюу суурь, хөдөлгүүр нь шинээр боловсруулагдан гарсан байна. 1.0/1.3 литрийн багтаамжтай CG загварын хөдөлгүүрийг суурилуулж, 5 шаттай механик кроптой, 4 шаттай автомат кроптой болгож Subaru-гаас  E-CVT хурдны хайрцаг  авч суурилуулсан. CVT-ийг нэвтрүүлсэн Ниссан дотроо анхных нь юм.

Японы зах зээлийн уналтын үетэй холбоотой бага оврын машин сонирхогдох болж 4 жилийн дараа 1996 онд 142000 зарагдаж рекорд тогтоосон амжилтыг үлдээсэн юм. Энэ үед Nissan-ын үйлдвэрлэл хүртэл эдийн засгийн эгзэгтэй байдалд байсан ба энэ байдлыг авч гарах машин нэг болж байсан юм. 

Үүний дараа Toyota Vitz, Honda Fit зэрэг өрсөлдөх чадвар өндөр бага оврын машинууд өөр компаниас түрэн гарч ирж Мarch-ийн борлуулалтын хувь жаахан буурсан боловч 2001 онд сүүлийн загвараас 5000 ширхэг тогтмол зарагдаж борлуулалт сайжирсан юм. 1998 онд гарсан аяллын вагоны эхэн үе Cube нь Мarch-ийн үндсэн хэсгүүдийг авч гарч ирсэн.

Шагнал

К11 загвар Япон болон гадаад орнуудад ч үнэлгээ өндөр загвар байсан учир Япон автомашины жилийн шилдэг (1992 онд) машин болсон байна. RJC-ны шилдэг машин ч болсон байна. Европын шилдэг машин (1993 онд) өргөмжлөл авсан нь япон автомашины анхны шагнал нь байсан юм.

3 дахь үе К12  (2002-2010)

2002 оны 2 сар. 2 дахь бүрэн загварын шинэчлэл хийсэн. Мөн адил 3 болон 5 хаалгатай хэчбак хийгдэж байсан. Японы зах зээл дээр 2003 онд 1 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй загвар гарахаа больж 2005 оны загварын шинэчлэлээр 3 хаалгатай хэчбак үйлдвэрлэлээ зогсоосон байна.

Технологийн хувьд Ренотой хамтран боловсруулалт хийж гаргасан Алианс В платформ анх ашиглагдаж эхэллээ. Японд шинээр 1.0/1.2 /1.4 литрийн CR загварын хөдөлгүүртэй 5 шаттай механик хурдны хайрцагтай, 4 шаттай автомат хурдны хайрцагтай загварууд байдаг байхад, европт 1.6 литрийн багтаамжтай модель байдаг.

Бүх машинд бензин зарцуулалтыг сайжруулахын тулд цахилгаан рулийн хүчлүүртэй хийж өгсөн. 2 дахь үеийн загварын шинэчлэлтээс хойш 2005 оны шинэчлэлтийн дараа 1.5 литрийн HR загварын хөдөлгүүртэй CVT модель дахин гарч ирсэн юм. Дугуйрсан урд нүүрэн гэрэл зэрэг нь мэлхийний дүр төрхийг санагдуулсан гадна дизайныг хийж өгсөн. Дээврийн хэсэг дугуйрч өгсөн зэрэг, нийт кузовын өнгө өнгөлгөө хамгийн сүүлийн үеийн болгож өгсөнөөрөө тусгай шагнал хүртэл хүртэж байсан байна.

Шагнал

  • 2002 оны 10 сард. Good design шагнал хүртсэн.
  • 2002 оны 10 сард. 5 өнгийг дотор гадна хэрэглэж АutoColor -т Grand Prix  шагнал хүртсэн.
  • 2003 оны 7 сард. Германы Рэд Дот дизайны шагналт байр.
  • 2003 оны 12 сард. Гадна талын өнгөөрөө АutoColor-н шагналт байр.
  • 2005 оны 12 сар. Дотор гадна өнгөөрөө мөн шалгаруулалтын 2-р байр
  • 2007 оны 12 сар. Auto color–т Grand prix шагнал.
4 дэх үе К13 загвар (2010-)

2010 оны 7 сард ойролцоо 8 жилийн дараагаар 3 дахь бүрэн загварын шинэчлэлээ хийсэн. Энэ удаа зөвхөн Япон бус Тайланд, Хятад,Энэтхэг Мексик зэрэг улсад үйлдвэрлэн гаргаж байна. V платформ буюу суурийг авч хэрэглэсэн. Дугуйг нь гадагшаа арай өргөн дугуй хийж өгснөөрөө бага оврын мөртлөө пропорц сайтай мэт болж өгсөн. Мөн дээд тааз хэсгийг нарийн зам гаргаж өгсөн төдийд салхи сөрөх чадвар нэмэгдэж түлш зарцуулалтад ч хувь нэмрээ оруулсан.

Хөдөлгүүр нь хөнгөн компакт загвараараа нэлээд сайжруулсан түлш зарцуулалтыг сайжруулсан шинэ загвар бүхий HR12DE болж өөрчлөгдөн 2 араатай автомат CVT хурдны хайрцаг болон сүүлийн үеийн экстроник CVT хурдны хайрцаг угсарсан.12X, 12G загваруудад гэрлэн дохио зэрэгт зогсох үед хөдөлгүүрээ түр унтраадаг idling stop системийг суулгаж өгсөн. Энэ систем нь машин хөдлөх үед шууд явах араандаа шилждэг учир зөөлөн хөдлөх, тоормослох үед ч автоматаар энэ систем ажилаж эхлээд тав тухтай жолоодлогыг бий болгож чаддаг юм.

4 дэх үеийн Marc нь (Pure Drive)-н анхны тэрэг бөгөөд 12X, 12G тэрэгний арын суудалд [PURE DRIVE] гэсэн эмблем хадсан байдаг. 12S загвар нь жижиг тоноглол зэргийг маш боловсронгуй хийж, idling sport  системтэй, ухаалаг түлхүүртэй, хаалганы бариул нь хаалганы өнгөтэйгөө нэг өнгөтэй, арын хаалга , ар талын шил бүгд нарны хамгаалалттай, хөдөлгүүрийн эргэлт хэмжигч, озонжуулдаг агааржуулагчтай, SRS хөшгөн аюулгүйн дэртэй, мөн энэ 2 загвар 4 дугуйгаараа хөтөлдөг 12X FOUR, 12G FOUR загварууд ч гарч ирсэн.