ЯДУУ ХОЛИМОГ ГЭЖ ЮУ ВЭ? №288
Бензин хөдөлгүүрийг ажиллуулахын тулд оч, агаар, бензинийг шатаадаг. Үүнийг холимог гэх бөгөөд түүнээс гарсан утаа нь харилцан адилгүй байх нь бий. Автомашины инженерүүд агаар:бензиний ЗӨВ харьцааг 14.7:1 (air fuel ratio) гэж тогтоож өгсөн байдаг. Харьцааны дагуу компьютер мэдээллийг боловсруулж форсункны шатахуун цацах хэмжээг тохируулдаг. Үр дүнд нь зөв холимог бүрэлдэж шатахуун зарцуулалт болон хүчин чадал үйлдвэрлэгчийн тогтоож өгсөн хэмжээгээр гардаг.
Гэвч машин хэрэглээний явцад форсунк бохирдох, бензин насос дутуу ажиллах, моторлуу агаар хангалттай орохгүй байх (бохир агаар шүүгчээс шалтгаална), агаарын урсгалыг гүйцэд сайн хэмжихгүй байх, хаа нэг газар яндан цоорох, агаарын хоолой цуурах, цахилгааны утас хоорондоо масслах, мэдрэгчүүд буруу ажиллах зэргээс зөв холимог бүрэлдэхгүй байх боломжтой.
ЯДУУ ХОЛИМОГ ГЭДЭГ НЬ НЭГ ЦИЛИНДРТ ОРОХ АГААРЫН ХЭМЖЭЭ ИХ, БЕНЗИН ӨГӨЛТ БАГА БАЙХЫГ ХЭЛНЭ
Хэрэв ЗӨВ ХОЛИМОГ үүсэхгүй (14.7:1 стандартаас өөр) бол компьютер үүнийг мэдрэж хянах самбар дээр CHECK ENGINE шар гэрлийг асаадаг. Хэдий энэ гэрлийн ард талд 3000 гаруй алдаа бүртгэгдсэн байдаг боловч нийтлэг алдаанаас P0171 гэсэн (system too lean - ядуу холимог) ихээхэн тохиолддог.Компьютер нь энэхүү алдааны кодыг яндан мэдрэгчээр дамжин өнгөрч буй утааны найрлагыг халаагчийн тусламжтайгаар урвалд оруулж мэдээллээ цуглуулдаг.
Хэрвээ таны машинд дээрх алдаа гарсан бол доорх аргаар шалгаж, засвар үйлчилгээ хийгээрэй гэж үйлдвэрлэгчээс зөвлөдөг.
Алдааны код | Эвдрэх нөхцөл | Эвдрэлийн шалтгаан |
P0171 | Хөдөлгүүр бүрэн халсны дараа агаар бензиний харьцаа байх ёстой хэмжээнээс доогуур болох үед CHECK ENGINE гэрэл асна |
|
Дээр дурдсан эвдрэлийн шалтгаануудаас хөөж нэг бүрчлэн шалгаж үзсэнээр уг гэмтлийг засварлах боломжтой. Монголын нөхцөлд нийтлэг тохиолдож байгаа нь бензин насосны даралт байх ёстой хэмжээнээс багаас уг гэмтэл гарах нь элбэг байна. Тийм учраас бензин шүүрийг тогтмол хугацаанд нь солих, насосны даралт шалгуулж - муу бол солиулах хэрэгтэй.
Эх сурвалж: www.cardoctor.mn