ШАТУН, ВКЛАДЫШ ГЭЖ ЮУ ВЭ? №240
Шатун нь поршенг тахир голтой холбоно. Хүчлэл нь ажлын ээлжийн үед шатунаар дамжин тахир голд, бэлтгэл ажлын үед тахир голоос шатунаар дамжин поршенд очно. Шатуныг гангаар хос ховилт огтлолтой давтаж хийх бөгөөд түүний дээд толгойнд хүрэл цөн (втулк) суулгана. Доод толгой буюу шатуны эргүүл салдаг хийж нимгэн ханатай вкладыш тавина.
Шатун нь втулк бүхий дээд толгой, вкладыш, боолт, түгжээ, доод эрүү, шатуны шилбэ, тос чиглүүлж цацаг тосны суваг зэргээс бүрдэнэ. Дээд толгой нь поршентой, поршенгийн хуруугаар холбогдох бөгөөд доод толгой буюу эрүү нь тахир голын шатуны хүзүүтэй холбогдоно. Мөн шатуны доод хэсэгт поршенг хөргөх хуруу, поршен, цилиндрийг тослох зориулалттай тосны сүв суурилагдсан байдаг.
Гэмтсэн үеийн шинж тэмдэг
- Хөдөлгүүрээс цохисон, хяхтнасан дуу чимээ гарна
Засварлах арга, зөвлөгөө
- Хэрвээ вкладыш гэмтсэн бол шатуныг мөн адил солих шаардлагатай
- Вкладышийг засварлаж болно, гэхдээ өндөр гүйлттэй хөдөлгүүртэй бол сольсон нь зөв
Втулка
Шатуны толгойн цөн буюу втулкыг ихэвчлэн зэсийн хайлшаар хийдэг. Цөн шатуны толгойн тосны нүхтэй давхцах тосны нүх байдаг. Энэ нь поршенгийн дотор талруу цацагдсан тосыг цааш бусад хэсгүүдэд дамжуулдаг.
Вкладыш буюу гар биений эргэвч
Вкладышэнд ихэвчлэн tri-metal вкладышийг ашигладаг. Tri-metal-ийг зэс, хар тугалганы хайлшин гадаргууд цагаан тугалга, хар тугалганы хайлшаар юм уу хар тугалга, индиумын хайлшаар бүрдэг. Вкладыш нь стандарт размертай байхаас гадна тахир голын хүзүү элэгдэхэд хийдэг том размерийнх гэж байдаг.
Мөн вкладышийг угсрах үед эрүүнд нягт суулгах үүднээс вакладышний гадна талыг эрүүний дотор талын хэмжээнээс арай том хийж өгдөг. Үүнийг зөрүүг тэлэлт гэдэг. Вкладышийг сэртэнтэй хийж өгдөг ба ингэснээр үүрэнд хөдөлгөөнгүйгээр түгжигдэж өгдөг.
Эх сурвалж: www.cardoctor.mn