ШИНЭ PORSCHE PANAMERA: ТАНЫ МЭДЭХ ЁСТОЙ 7 ЗҮЙЛ

1. Эцэст нь - харахад их аятайхан болж

Өнгөрсөн 7 хоногоос түүний лийкэд зурагнууд интернэтээр тархах болсон. Хүмүүс ганц талаас нь гарсан зураг дээр дэндүү олон дүгнэлтийг хийж байсан ч эцсийн эцэст бодитоороо арай өөр болсон байв. 911-шиг таргандуу биш гэхдээ ах дүүгийн барилдлагатай гэдэг нь тод харагдаж байна.

Энэ удаад түүний биеийн хэлбэр галбир 90-60-90 лүү нэлээд дөхжээ. Кузовын зарим элементүүд нь  718 Boxster болон Cayman загваруудаас авсан нь тод харагдаж байна. Таарсан ч гэж ванлий. Хэрвээ та санаж байгаа бол Mission E гэж концепт загвар луу л тэмүүлээд байгаа бололтойдог шүү.

2. Цоо шинэхэн V хөдөлгүүр

Компанийн зүгээс Panamera 4S V6 бензин, Panamera Turbo V8 бензин, V8 Panamera 4S дизель гэсэн хөдөлгүүртэй хувилбаруудыг санал болгож байгаа юм. V хөдөлгүүр нь цоо шинэ бөгөөд хос турботой гэдгээрээ онцгой анхаарал татаад байгаа юм. Турбоны хувьд  twin-scroll буюу хос хоолойт төрлийнх бөгөөд цилиндртэй ойр байрласны ачаар хөдөлгүүрийн зайг багасгаж, хүндийн төвийг арай доор болгох давуу талтай болжээ.

2.9 литрийн Ви6 хөдөлгүүрээс 434 м.х гарах бол 4.0 литрийн Ви8 хөдөлгүүрээс 542 м.х харин дизель Ви8 хөдөлгүүрээс 416 м.х гарах юм байна. Гэхдээ дизелийн эргүүлэх чадал нь хамаагүй илүү буюу 850 Нм болсон аж. Жинхэнэ ВоооВ л даа.

3. Бүх загварууд SOLIOTEEE ХУРДАН

4S загвар 100-г 4.2 секундэд авах бол Турбо хувилбар нь 3.6 секундэд л амьсгаа давчдуулам 100-г авчих юм байна. Улмаар Турбо нь алдарт Ньюрбургийн тойргийг 7м38сек-д туулж баллаад байна. Ямар суперкар биш дээ арай л хурдан ...

Харин дизель мангас 4.3-д 100-г авдаг. Улмаар дэлхийн хамгийн хурдан олноор нь үйлдвэрлэж худалдаалдаг дизель мотортой загвар болоод амжсан аж. Факт нь 285 км/ц

4. Хойд тэнхлэгийн жолоодлого

Нэлээд хэдэн жилийн өмнө л авто үйлдвэрлэгчид хойд тэнхлэгийг залдаг болгож худалдаалдаг байсан. Сүүлийн үеийн гэвэл Феррари F12 tdf загварт үүнийг ашигласан байдаг. Үүнийг бас 918 ба одоогийн 911 Турбо загваруудаас харж болно. Уг систем нь эргэлт хийхэд зайг шахаж, хугацаа хэмнэх боломжийг олгодог ба Пана-д үүнийг суурилуулсан нь урт туялзуур сэлмийг хялбархан жолоодоход тус болж байна.

5. Футурист салон

Сайжирсан 12.3 инчийн дэлгэцийг голд байршуулж, дардаг олон кнобыг мэдрэгчтэй болгож өөрчилсөн. Руль дээр менюг удирдах зориулалттай ролик удирдлагыг хийж өгсөн.

6. Хойд хөтлөгчтэй загварын сонголт байгаа юу?

Одоогоор зөвхөн 4S (€113,027), 4S Diesel (€116,954) болон Turbo (€153,011) хувилбарыг санал болгож байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хойд дугуйн хөтлөгчтэй сонголт одоогоор алга байгаа гэсэн үг юм. Гэхдээ ирээдүйд хэрхэн яаж гарахыг одоогоор бид мэдэхгүй шүү дээ...

7. Турбо хувилбарын спойлер ТАС юм аа...

Волтрон ч гэмээр юм уу? юу ч гэмээр юм спойлерийн шинэ эрин үетэй нүүр тулгараад байна. 3 хэсэг > нэг бүхэл болсноор агаарыг илүү үр дүнтэй залах боломжтой болжээ.

From GIF