CVT ХИЙМОРИЙН БYС

Жил ирэх тусам CVT-н талаарх мэдлэгтэй хүний тоо нэмэгдэж байгаа ч автомашин сонирхогчид хаширласаар байна. Нийтлэлч Геннадий Емелькин CVT-н талаарх ерөнхий ойлголт, гэмтэл болон ашиглалтыг уртасгах аргачлалыг ийнхүү сонирхуулж байна.

Сүүлийн үед CVT (Continously Variable Transmission-ред.) буюу хөдөлгүүрийн эргүүлэх хүчийг хуваарилагч дамар нь зохион бүтээгчдийн анхаарлыг улам ихээр татсаар байна. Тус механизм нь дамжуулалтын тоон харьцааг өргөн цар хүрээнд өөрчилдөг болохоор хөдөлгүүрийн хүчийг тултал нь ашигладгаараа онцлогтой юм. Тиймдээ ч жил ирэх тусам CVT хурдны хайрцагтай автомашинууд ихэссээр байна.

CVT-ийн өвөрмөц бүтэц нь автомашины хорхойтнуудыг түгшээдэг шиг байгаа юм. Үүнд жирийн арааны оронд диаметр нь өөрчлөгдөн хувирах зарчимд үндэслэсэн хоёр дамар болон ремень дамжуулга гол үүргийг гүйцэтгэдэг. Дамар гэдэг нь зэрэгцээ байрлах конусыг хэлэх бөгөөд конусын байрлал шилжиж радиус өөрчлөгддөг учраас ремень дамжуулга нь харьцааг зөөлөн шилжүүлдэг юм.

CVT хурдны хайрцаг нь шатлал байдаггүй болохоор огцом хурд авах үед хөдөлгүүрийн тахометрийн зүү тодорхой заалтад зогсон хөдөлгүүр нэгэн хэвийн хүнгэнэж байхад хурд нэмэгдсээр байдаг нь жолооч нарт ойлгомжгүй санагдана. Гэсэн хэдий ч хурд хувиргах аргачлал нь механик болон автомат хурдны хайрцгаас ондоо тул хангалттай хурдалж чаддаг.

CVT-н засвараар мэргэшсэн авто засварчдын арвин туршлагаас хуваалцахаар шийдлээ.

Жолооч бүр CVT-ийн найдвартай ажиллагааны талаар өөрийн гэсэн “үлгэр домогтой”. Энэ механизмыг яагаад ч юм их л хэврэг, засвар авдаггүй гэсэн яриа байдаг. Зарим жолооч нар худалдаж авах гэсэн автомашинаа CVT-тэй болохыг мэдмэгцээ эргэлт буцалтгүйгээр бодлоо өөрчилдөг. Албан ёсны дилерүүд ч гэсэн CVT-г засалгүй зөвхөн шинээр сольдог учраас хүмүүс ингэтлээ айдаг байх л даа. Тэгээд ч баталгаат хугацаа дууссан CVT-г солих нь зардал ихтэй. Гэхдээ тэр дундаа CVT-н засвараар мэргэшсэн авто засварчдын арвин туршлагаас хуваалцахаар шийдлээ.

CVT-үүд ихэвчлэн Renault-Nissan-ийн автомашинуудад дэлгэрсэн байдаг. Үүнийг Японы Jatco компани үйлдвэрлэдэг бөгөөд хамгийн түгээмэл загвар нь JF011E юм. Үүнд Nissan-ийн T-31 кузовтой X-Trail, Qashqai болон Teana, харин Renault-ийн хувьд Latitude, Koleos, Mégane, Scénic болон Fluence загварууд CVT-тэй юм.

Мөн Jatco-ийн CVT-г Mitsubishi маркийн Lancer болон Outlander загваруудад хэрэглэдэг. Үүнээс гадна ижил платформтой францын Citroën C-Crosser болон Peugeot 4008 кроссоверууд, цаашлаад Suzuki Kizashi, Dodge Caliber болон Jeep Compass-т хүртэл Jatco-ийн CVT-г ашигладаг.

Тиймээс бид хамгийн нийтлэг байдаг Jatco-JF011E CVT-ийн эвдрэлийн талаар ярилцахаар шийдлээ.

Тосыг цэвэр байлгах үүднээс нэгэн зэрэг хоёр фильтр хэрэглэдэг. Эхнийх нь CVT-ийн доод хэсэгт төмөр кастерт байрладаг торон фильтр юм. Энэ фильтрийг CVT-ийн ёроолыг тайлаад авч болно. Хоёр дахь нь жижиг, цаасан, CVT-ийн корпуст ялтсан хөргүүр доор байдаг. Үүнийг солихын тулд эхлээд хөргүүрийг тайлж салгана. Мөн зургийн зүүн талд байрлах эд бол хөргүүр нь юм. Тосыг хөргөхийн тулд моторын хөргөх системийн шингэнийг эргэлдүүлж хөргөдөг ялтсан хөргүүр ашигладаг.

Ремень дамжуулга нь ган гинжээр холбогдсон олон тооны нимгэн “хайрсаас” бүрдэнэ. Энэ нь конус хэлбэрийн дамраас үл мэдэгдэх диагональ шүднүүдээрээ сайн зуурдаг. Эдгээр шүднүүд нь элэгдвэл өнгөрөө л гэсэн үг.

CVT-ээс дуу чимээ гараад байвал холхивч солихоос өмнө ременийг шалгаж үзээд элэгдсэн байвал сольсон нь хамаагүй ухаалаг шийдэл болно.

Эрхэст арааны ховилын элэгдэл нь зөвхөн гамгүй эдэлгээнээс гаралтай байдгийг үргэлж санах хэрэгтэй.
Эрхэст арааны ховилын элэгдэл нь зөвхөн гамгүй эдэлгээнээс гаралтай байдгийг үргэлж санах хэрэгтэй.

Дөрвөн холхивчийг дагалдах эд ангийн хамт солиход л 800 орчим доллар болдог

СОНСГОЛ ШАЛГАХ НЬ

Хамгийн түгээмэл эвдрэл нь конус дамарын холхивч элэгдсэнээс болж дуугарч эхлэх явдал юм. Ихэвчлэн үүнийг 50 000 км гүйсний дараагаар анзаардаг. Дөрвөн холхивчийг дагалдах эд ангийн хамт солиход л 800 орчим доллар болдог. Энэ асуудал хамгийн ихээр Nissan Qashqai-д тулгардаг бол харин Nissan X-Trail тэр тусмаа Mitsubishi Outlander арай урт хугацааны дараа тохиолдох ба 150.000 – 200.000 км гүйсний дараа холхивч нь элэгдэн солихоос өөр аргагүй болдог байна.

Тэгвэл холхивч дуугарахад хэдэн шалтгаан бий. Нэгт, элэгдлээс үүссэн үртэс ажлын гадаргууд шууд нөлөөлснөөр элэгдэл түргэснэ. Тосны хоёр фильтр болон төмрийн үртэс цуглуулагч соронз нь яаж ч хичээгээд элэгдлээс хамгаалж чадахгүй юм. Тосыг 30.000 – 50.000 км тутамд солих нь холхивчны ажиллагааны хугацааг уртасгадаг ч тос бүрийн үзүүлэлт, заалт болон ашиглалтын горим өөр байдгийг мартаж болохгүй.

Зарим CVT 100.000 - 120.000 км гүйчхээд зүв зүгээр байхад зарим нь яг адилхан горимоор ашигласан хэрнээ 50.000 км явсны дараа дүнгэнэж эхэлдэг. Хоёрт хэврэг, чанаргүй холхивчноос болж гэмтдэг байх нь. Гуравт ачаалал даахгүй муу үзүүлэлт болон динамикийн бага тэсвэрээс болж холхивч эвдрэх тал бий.

Хөтлөгч голоос гаралтай гинжин дамжуулгатай тосны насос нь хөдөлгүүр асмагц ажиллаж эхэлдэг. Энэ нь нэг салшгүй эд анги шиг харагддаг бөгөөд тохируулах клапан гэмтсэн тохиолдолд тэр чигт нь солих ёстой байдаг юм.

Олон тооны хөндлөн гүнзгий судлууд нь тохируулах клапаны ажлын хэсгээр зүлгүүр хэсгүүдтэй шүргэлцсэний эцэст үүссэн байна. Эвдрэлгүй ремень конусын корпуст лав сууж хөнгөн эргэж байх ёстой. Элэгдсэн клапанг бахиар хүртэл гаргах хэцүү.

Үйлдвэрлэгч бүр тосыг хэдэн километр тутамд солих талаар өөр өөр хариу хэлнэ. Жишээ нь хэрвээ Renault-Nissan групп нь баталгаат хугацааны турш (100.000 км) зөвхөн тосны түвшин, ерөнхий байдлыг шалгаж байхыг л зөвлөдөг бол Mitsubishi-ийн тосыг 75.000 км тутамд заавал сольдог юм байна.

Хуваарилагч дамарт зөвхөн “CVT” гэсэн тэмдэглэлтэй тос хэрэглэнэ. Үүнд, Nissan-д “NS-2, Renault-ийнх “ELFMATIC CVT” харин Mitsubishi-д зөвхөн DaiQueen CVT-J1 гэсэн тосуудыг хэрэглэнэ. Энэ хэд нь үндсэндээ нэг төрлийн шингэнүүд юм. Өөрөөр хэлбэл ер нь CVT-д гидромеханик автомат хурдны хайрцгийн тос таардаггүй гэдэг ч сүүлийн үеийн CVT-д мэр сэр хэрэглэдэг болжээ. Хөдөлгүүр болон хөтлөгчийн төрлөөс хамаараад тосны хийх хэмжээг тодорхойлдог.

Жишээлбэл урдаа хөтлөгчтэй 2 литрийн хөдөлгүүртэй хэрнээ тосны радиаторгүй Nissan Qashqai-д дунджаар 4,2 л тос шаардлагтай. Мөн гидросистем болон трансформаторт үлдэх тосыг шавхаж болдоггүй юм. Тиймээс бүрэн гүйцэд солиулахын тулд тусгай багаж төхөөрөмж хэрэглэх ба ингэсэн тохиолдолд 2,5-3 дахин их тос ордог.

Жижиглэнгийн худалдаагаар CVT-ийн хамгийн түгээмэл тос нь Nissan компанийн NS-2 маркийн JF011E-г зардаг юм. Нийт 4 литрийн эзлэхүүнтэй энэхүү савалгааны хуучин загвар нь цэнхэр өнгөтэй бол шинэ нь мөнгөлөг юм. NS-1 маркийн ягаан савалгаатай хуучны тостой андуурав аа. Энэ тос нь яав ч NS-2-той тохирохгүй шүү.

ДҮРМЭЭС ГАДУУР

CVT-д хамааралгүй эвдрэл гэж байдаг. Жишээ нь гидротрансформаторын (гүзээ диск-ред.) далбаат хүрд эвдэрсэн тохиолдолд машин тэр даруйд зогсоно. Эсвэл төв удирдлагын системд зарим эд анги шатсанаас болж электрон удирдлагад саатал үүссэн байж болно. Аз болж ийм төрлийн эвдрэл тун ховор тохионо.

Нийт засвар болон эд ангиудын зардал ойролцоогоор 1400 – 1900 доллар болно

ЗӨӨЛӨН ЯВДАЛ

Хоёр дахь түгээмэл эвдрэл бол автомашин огцом угзарч явах. Үүнд элэгдлээс үүссэн үртэс ажлын сувагт орсноос болж тосны насосын тохируулах клапан гацаж эхэлдэг юм. Ингээд даралт заагдсан хэмжээнд хүрэхгүй хөтлөгч болон хөтлөгдөгч дамруудын хослох ажиллагаа зөрж ремень дамжуулга нь сулардаг байна.

Хэрвээ цаг тухайд засварын газарт очвол дамрынхаа гадаргуун гэмтлийг өнгөлж засуулах боломжтой. Харин ременийг шинээр солихгүй л бол болохгүй. Нийт засвар болон эд ангиудын зардал ойролцоогоор 1400 – 1900 доллар болно. Засуулахгүй удсанаар бүр мөсөн эвдэрвэл 2400 доллараас ч илүү зардал гарна.

Renault Koleos-ийн хувьд агаарын урсгал эхлээд CVT-ийн радиатор руу ордог. Энэ радиатор нь чулуунд гэмтэж тоосоор бөглөрвөл эйркондишн болон хөдөлгүүрийн хөргөлтийн системийн радиатор бүрэн гүйцэд хөргөхөө байдаг.

Шаварт суусан автомашиныхаа автомат хурдны хайрцгийг D ба R хооронд түргэн шилжүүлж машинаа хойш урагш холхиулах дуртай жолооч нарын хурдны хайрцагт сул цохилт үүсдэг.

Өөрөөр хэлбэл D ба R араа хооронд завсар зайгүй шилжүүлснээс болж (автомашиныг бүрэн зогсоож байж шилжүүлэх нь хамгийн зөв юм) эрхэс арааны муфтны ховил их хэмжээгээр элэгдэн ийм асуудалд хүрдэг юм. Ингэсээр байгаад эрхэст арааг нийтэд нь солих хэрэг гарна. Ингээд эцэст нь жолооч нар ихэвчлэн гидроблокийг буруутгадаг. Харин энэ асуудал CVT-ийн хувьд тохиолдох нь ховор, эвдрэл багатай байдаг.

Холхивчийг солилгүй удах нь муу болохоор аль болох л цаг тухайд сольж байх хэрэгтэй. Муу жишээ дурдвал, дуу чимээ нэвтрүүлдэггүй салонд явах хайхрамжгүй жолоочоос болж холхивч эвдрэн конус хажуу тийш болсноор хагарал үүссэн байна.

АЛДАА ГАРГАСНЫ ТӨЛӨӨС

Хааяа CVT-ийн дуу чимээг урд бул холхивчноос гаралтай гэж үзээд шинээр сольдог. Зарим автомашинуудын холхивч болон бул нь нэг салшгүй эд анги байдаг бөгөөд үнэ нь 240 - 360 долларын хооронд хэлбэлздэг.

Jatco компани хажуудаа хамгаалах тагтай болон таггүй холхивч ашигладаг. Хамгаалалтын таг нь ажлын гадаргууг хир бохирдлоос хамгаалах ёстой ч сонирхолтой нь хамгаалах тагтай холхивч түрүүлж дуу ордог байна.

ХҮЙТЭН ЗҮРХ

Шатлалгүй хурдны хайрцаг нь температурын горимд ач холбогдол өгдөг. Үүнийг CVT-н компьютер температурын мэдрэгчээр дамжуулан хянаж байдаг. Хэрэв температур заагдсан хэмжээнээс хэтэрвэл мэдрэгч нь хянах самбар дээр анхааруулах гэрэл асааж CVT-г ослын горимд шилжүүлнэ.

Тосны температурыг тохиромжтой хэмжээнд барихын тулд ихэнх автомашинуудад ялтсан хөргүүрээс гадна хөдөлгүүрийн урд эйр кондишны радиаторын өмнө байрлах нэмэлт радиатор хэрэглэдэг байна. Тиймээс гуперийн доод нүхээр дамжин хог шороо, үйс, модны үр, шавьж хорхой орох тал бий. Өндөр хурдтай явж байхад радиатор халах нь бохирдсоны шинж тэмдэг юм.

Тиймээс радиоторыг хоёр жил тутамд сайн угааж байгаарай. Ялангуяа урд гуперийг тэр чигт нь авч байгаад угаавал илүү үр дүнтэй. Мөн явдал дунд дугуйнаас радиатор руу чулуу, шороо ордог тул болж өгвөл хамгаалалтын тор суулгах нь зөв.

Ирээдүйд автомашинууд CVT-тэй болох хандлагатай байна. Судалгаа, тоо баримтаас үзвэл эдгээрийн эвдрэл нь гидромеханик автомат хурдны хайрцгаас ялгаагүй юм.

Анх CVT-д эргэлзэж байсан автомашин үйлдвэрлэгчид нааштай хандаж эхэлж байгаа нь цаанаа учиртай шүү. Жишээлбэл чанар гэдэг үгтэй адил сонсогддог Toyota нь 2 литрийн хөдөлгүүртэй шинэчилсэн RAV4 болон Corolla-г CVT-тэй болгосон. XV, Forester, Outback гэх салхи шиг нисдэг Subaru хүртэл CVT-г хэрэглэж байна. Уг нь саяхан л “CVT-д хурд зохихгүй, CVT-гээр хурдтай давхих нь муу” гэсэн цуу яриа нийтлэг байсан шүү дээ.

Тэгэхээр CVT-ийн эрин үе эхэлж байна гэж ойлгож болох уу?