3D ПРИНТРЭЭР АВТОМАШИНЫ ЭД АНГИЙГ АМЬЛУУЛАВ
Түүний хийсэн бүтээлүүд үнэхээр сонирхолтой юм. Бидний сайн мэдэх Субаругийн EJ20 боксер хөдөлгүүр, Тоёота-ийн 22RE хөдөлгүүр, кроп зэргийг бүтээжээ.
Хэн ч ийм зүйл хийнэ гэж санаагүй байх. Эх загвараас 35 дахин жижиг 4 цилиндртэй боксер EJ20 хөдөлгүүрийг 3D принтрээр хэвлэн цахилгаан моторын туслалцаатай бүрэн ажиллагаатай болгож чадсан байна. Энэхүү видеог Eric Harrell хэмээх залуу хийж, өөрөө бүтээсэн бөгөөд доорх хавсралтаас түүний бусад бүтээлийг үзэж сонирхоорой. Үүнд Тоёотагийн кроп, мотор, дифференциал зэрэг зүйлс багтаж байна. Юм хөгжөөд 3Д принтер хүссэн бүгдийг хийх боломжийг олгосоор л...
Монголд маань хэд хэдэн газарт байдаг гэсэн шүү. Хэрвээ танд хүсэл байвал боломж үргэлж бий...
From GIF |