BIG SUBARU-ДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!
Субару - энэ бол анхнаасаа л сонирхолтой үйлдвэрлэгч байсан. Энэ удаад тэд нэгэн бэлгийг Лос Анжелосын авто шоун дээр задаллаа. Юу вэ гэвэл SUV зах зээлд өрсөлдөх 7 хүний суудалтай Subaru Viziv-7 концепт загвар юм. Та бидний сайн мэдэх BRZ, Outback, Forester гэх мэт танил загварын дараагаар мэндэлж байгаа тус загвар нь илүү том, илүү олон хүн суух боломжтой гэдгээр онцлог. Яг л хэрэглэгчдийн хүсэж байсныг мэдэрсэн юм шиг загвараа танилцууллаа.
Big Subaru-даа амжилт хүсье!
Америкт танилцуулагдсан болохоор тэдний хэвлэлүүд нутаг нугийнхаа машинтай өрсөлдүүлж үзээд байна. Жишээ нь Dodge Durango эсвэл Volkswagen Atlas загвартай. Харин бидний хувьд Тоёота Хайландерын шууд өрсөлдөгч болж байгаа нь харагдлаа.
Одоо хэмжээний талаар бичье: урт нь 5.2 м, өргөн нь 2м, өндөр нь 1.8м гэхээр бас л аварга эд шиг ээ. Тэнхлэг хоорондын зай нь 3м гэхээр Outback загвараас 38 см урт болсон байна.
Ямартай ч том мөрөөдөлтэй, том машин унах дуртай том залууст зориулсан загвар тун удахгүй АНУ-д гарах гэж байгаа нь тун сайшаалтай. За концепт загвар учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл алга даа. Эцэст нь том загварууд мандтугай.
Эх сурвалж: www.cardoctor.mn