BUGATTI ХОЁР ДАХЬ ЗАГВАРАА ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭЖ СУУНА

2020 BUGATTI SUV

Өнгөрсөн сард Bugatti брэндийн босс Стефен Винкелман энэхүү цуврал брэндийг улам бүр өргөжүүлж байгаа талаар дурдсан юм. Гэхдээ шинэ загварыг нэр хүндтэй болгоход цаг хугацаа их шаардагдана.

С. Винкелманы мэдээлснээр, Volkswagen Group нь EV болон автомат бие даасан автомашинд хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Гэхдээ манайх үүнд тийм ч хамааралтай биш. "Хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтыг нь зөвтгөхөд нөлөөлөх зүйлсийг бид гаргах хэрэгтэй" гэж Winkelmann Парис Мотор Шоуны үеэр Автомашин Мэдээ Европт өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Ингэснээр тэр шинэ загварыг гаргах талаар судалж байгаагаа цухуйлгасан юм.

"W-16 хөдөлгүүр нь өнөөдөр брендийн цөмд байгаа, гэхдээ үргэлж энэ чигээрээ байна гэсэн үг биш юм" гэжээ.

2 дахь загварыг СЕДАН байх боломжтой талаар цуу яриагаар хэдэн жилийн өмнөөс л ярьж байсан. Гэвч 2 дахь загвар нь SUV байх магадлалтайг CEO хэлсэн юм. Энэ нь өрсөлдөгч нар болох Bentley, Rolls-Royce өөрсдийн SUV-г зах зээлд гаргаж хүчтэй өрсөлдөж байгаатай ч шууд холбоотой юм байна.

Тэд шинэ загвартаа олны таалалд ихээхэн нийцээд байгаа хэмнэлттэй хайбрид хөдөлгүүртэй байх боломжтойг ч дуулгасан юм. Ингэсэн тохиолдолд W16 хөдөлгүүрийг ашиглахгүй. Гэсэн хэдий ч түүний гаргадаг хүчин чадлыг хайбридын туслалцаатай төвөггүйхэн гаргаж чадна гэжээ.