BUGATTI CHIRON-ИЙН УУЛГА АЛДАМ 9 БАРИМТ
Өчигдөр Бугатти Вэйрон загвар хуучирлаа. Шалтгаан нь цоо шинээр Chiron (Широн) загвар Женевийн мотор шоунд танилцуулагдсан юм. Технологийн цоо шинэ шийдлүүдийг өөртөө шингээсэн түүний сонирхолтой баримтуудаас түүчлэн хүргэе.
УУЖ ИДЭХДЭЭ УУРГЫН МОРЬ ШИГ
8.0 литрийн 4 турботой хөдөлгүүр нь агаараар маш их ангадаг. Бугаттигийн хэлснээр 60.000 литр хүчилтөрөгчийг 1 минутад иддэг гэсэн юм. Үнээр аймаар.
Санаанд багтамгүй олон радиатор
Юу вэ гэхээр Chiron-д нийт 10 радиатор байдаг гэнэ. Энэ хүчирхэг араатан өндөр хурдан дээрээ маш их халах нь тодорхой түүнийг эдгээрийн туслалцаатай хөргөдөг байна.
Бас нэгэн сонирхолтой зүйл нь өндөр хэмтэй хөргөлтийн шингэнийг хөргөх зориулалттай 1 үндсэн 2 туслах радиатор байх бөгөөд 3 секунд тутамд 37 литрийг шахах чадалтай гэнэ. Бүр цаашилбал бүх радиаторууд нь 1 минутад нийтдээ 800 литрийг шахаж эргэлдүүлдэг байна. Ёоооо
Бакь том катализатор
Chiron-д 6 катализатор байдаг. Үндсэн 2-ых нь хэмжээ дундаж машиныхаас 6 дахин том гээд төсөөлдөө. Хийцийн хувьд ярилтгүй бүрэн титан хийцтэй.
Хэзээ ч ийм урт гэрэл машинд байсангүй
Гол хэсгээс С хэлбэртэй үргэлжлэх гэрэл нь урд салхины шил хүртэл явна. Үүнийг өмнө нь хэн ч хэзээ ч хийж байсангүй. Шөнийг өдөр мэт л болгоно гэж байгаа.
Өмнө нь хэзээ ч байгаагүй ТОМ авцуулах холбоо буюу юу гэсэн үг вэ 1600 Нм!
1600Нм эргүүлэх хүчтэй хурдны хайрцаг нь 7 шатлалт араатай бөгөөд хос авцуулах холбоон зарчмаар ажилладаг. Бугатти компани үүн дээр маш их хөгжүүлэлт хийсэн тиймдээ ч энгийн машинаас хамаагүй том авцуулах холбоотой болжээ.
Хэзээд, хаанаас ч харсан УРАЛДАХАД БЭЛЭН
Широны кузовыг монокок бүтэцтэйгээр хийсэн. Хөгжүүлэлтийн үр дүнд өмнөх Вэйрон загвараас 8-хан кг хөнгөн болжээ. Гэхдээ бид 8 хан гэж бичиж байгаа ч 1 кг-аар хөнгөлхийн тулд дор хаяж 100 сая доллар хийссэн гэж бодохоор агуу тоо мэт. За өөр нэг цус харвуулах тоог дурдая. Широны кузов маш хаттай.
Бугаттигийн хэлснээр 1 градус нугалахын тулд 50,000 Нм эргүүлэх хүч шаардлагатай гэсэн бөгөөд уян байдал нь тонн тутамд 0.25 хан мм гэжээ. Хар үгээр хэлвэл 10 тонн зүйлээр дарахад 2.5 см хотойно гэсэн үг юм. Дээрх тоо баримт нь бас нэг зүйлтэй салшгүй холбоотой. Бидний сайн мэдэх ЛиМанс уралдааны 1-р зэрэглэлийн машинууд энэ шаардлагаар бүтээгддэг аж.
Бас нэгэн зүйлийг нэмж хэлэхгүй бол болохгүй түүний хөдөлгүүрээс 1500 морины хүч гарна. Хурдны дээд үзүүлэлт нь 500 км/ц! гэхдээ үүнийг 420 км/ц дээр хязгаарласан аж.
Аюулгүйн дэр нь карбонфайбер гэртэй
Карбонфайбер материалыг хаа сайгүй л ашиглаж байна. Гэхдээ аюулгүйн дэрний гэрийг хийхэд ашиглана гэж төсөөлж ч байсангүй. Машины үнийг нь бодоод үзэхээр (2.4 сая евро) аргагүй ч юм шиг. Дэлхийд анх удаагаа зорчигч болон жолоочийн аюулгүйн дэр карбонфайбер гэртэйг дахин дуулгая.
ТЕСТЭД ЦУЦСАНГҮЙ
Хөгжүүлэлтийн сонирхолтой баримтуудаас дурдах гэж байна. Түүнийг 300 цаг салхин тунелд тестэлж, 200 ширхэг дугуйгаар 500.000 км замыг туулсан байна. Бугаттигийн хэлснээр 8.0 литрийн W16 цилиндртэй 1500 морины хүчтэй хөдөлгүүр бий болгохын тулд шинэ тестийн аргачлалыг хэрэгжүүлсэн гэсэн юм.
ХАМАР ДОТОР НЬ
Агаарыг арслан бар мэт ууж иддэг нөхрийн хамарт нь цүнхээ хийдэг зай бий. Саятан тэрбүмтнүүдын доллар хийсэн цүнх нь урд хамарт багтдаггүй гэсэн шүүмжлэлийг тэд хүлээн авч энэ зайг томсгож өгчээ. Яг үнэндээ нөгөө 10 радиаторын агаарын орон зайг л томсгосны нөлөө аж.
Эх сурвалж: www.cardoctor.mn