ГАЛЗУУ ХУРД - BUGATTI CHIRON 1,500 МОРИНЫ ХҮЧТЭЙ 500 КМ/Ц ХУРДЛАХ ЧАДВАРТАЙ
Бугатти Veyron загварын дараа үеийг “Chiron” нэрээр гаргахаар болжээ. Түүний зарим нэгэн сонирхолтой мэдээллүүд цахим ертөнцөөр цацагдаж эхлээд байна. 2005 онд гарсан W16 цилиндртэй 8.0 литрийн дөрвөн турбон хөдөлгүүртэй 1,200 морины хүчтэй Вэйроны дараагийн загвар ямар байх талаар инженерүүд нь удаан хэлэлцсэний эцэст ойролцоогоор 1,500 морины хүчтэй 1,500 Нм эргүүлэх хүчтэй байлгахаар болсон талаараа мэдээллээ.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар хоёроос доошгүй цахилгаан турботой, 7 шатлалт хос авцуулах холбоо бүхий хурдны хайрцагтай байх бөгөөд дээд хурд нь хязгаарлагчтайгаа 463.5 км/ц байна гэсэн байна.
Энэ нь одоо үеийн Veyron Super Sport (431 км/ц) –оос 32 км цагаар хурдан байна гэсэн үг юм. Гэхдээ Chiron-ийн хянах самбар дээрх хурдны заалт 500 км/ц байна гэж байгаа нь 463.5 км/ц-аасаа илүү хурдлах боломжтойг харуулж байна. Ингэхийн тулд маш олон төрлийн өөрчлөлтүүд (92%-ийг дахин шинээр зохионо), агаар зүсэгч зэргийг өөрчилж 2016 онд багтаан танилцуулах ажээ.