ДЭЛХИЙН ХАМГИЙН АНХНЫ НЭГ ЦУЛ ТИТАНАН ТООРМОСНЫ АППАРАТЫГ BUGGATI ТАНИЛЦУУЛАВ

Chiron-ын хөнгөн цагаан тоормосны эд ангиудыг ган буюу титанан эд ангиар солин тавина

Bugatti бол хурд хүчээрээ бус янз бүрийн этгээд дээд амжилтыг эвдэхийг зорьдог брэнд юм. Buggati Chiron-ны хувьд л гэхэд дэлхийд хамгийн хөнгөн гэх бүх зүйлсийг өөртөө агуулсан, мөн хамгийн том авцуулах холбоотой машин юм. Харин одоо бүүр л шинэ содон зүйлийг тэд турших гэж байна.

Энэ бол цоо шинэ 3D- хэвлэх буюу биежүүлэх аргаар бүтээсэн гайхалтай титан тоормосны аппаратыг бүтээжээ. Энэ бол автомашины түүхэнд ашиглагдсан хамгийн том аппарат юм. Харин Bugatti-аас хэлэхдээ энэ нь өмнө нь үйлдвэрлэгдэж байсан хамгийн их титанан нэмэлт элементүүдээс бүрдсэн машины эд анги гэсэн юм.

Chiron-д хэрэглэгдэж байсан хөнгөн цагаан аппаратыг сольсноор, шинэ базагч нь хэдий том ч гэсэн 40%-аар жингээ хасаж, илүү хүчтэй болох юм. Үүнийг хийхэд 45 цагийн давтамжтайгаар, нийт 2213 давхар титан хайлуулж хийдэг байна. Дараагаар нь 700 хэмд халаан 11-ээс дээш цаг амрааж хийдэг гэнэ.

Тэгэхээр, та яагаад Bugatti үнэ цэнээ алддаггүй юм бол гэж боддог бол юун түрүүнд VW-ийн эзэмшдэг брэнд аливаа нөхцөл байдлаас хэрхэн гарах аргыг сайн мэддэг тухай сана.