BUGATTI VEYRON-ИЙН ТОСЫГ $21К СОЛИУЛАХ УУ? ӨӨРСДӨӨ СОЛИХ УУ?

Bugatti Veyron хөлөглөгч хэдэн ногооноор тосоо солиулдаг гэж санана? 21.000$ түүнд шаардлагатай. Үүнийг авсан дилертээ хандаж хийлгэдэг юм байна. Харин энэ хэрэглэгчийн хувьд арай өөр замыг сонгосон бололтой. Өөрсдөө солихоор шийдэв.

Бичлэг дээрээс хамгийн хялбар нь тосоо гоожуулах л байв. Гэхдээ 16 хүйсний боолттой гэхээр бас л ажиллагаатай юм. Жирийн машинууд бол 1 л ширхэг байдаг бөгөөд нийт 17 л тос гоожуулсан байна.

Жирийн машин шиг хаалт аваад л солигддоггүй, хойд хэсэг нь хагас задаргаа хийж байгаа нь бичлэгээс харагдаж байна. Гүй мөн адармаатай процесс оо. Гэхдээ бас сонирхолтой л зүйл үзчихлээ.

Эзэмшигч нь механикаас энэ машины тосыг солиход хэр хүнд байв 1-10 хүртэл үнэл гэхэд 20 гэж үнэлсэн байна. 1000 гаруй удаа экзотик машины тосыг сольсон механик шүү дээ.

Зөвхөн хойд хэсгийг нь салгахад 6 цаг зарцуулсан гэхээр л гол харламаар.