BUGATTI ХӨДӨЛГҮҮРЭЭ ИНГЭЖ ШАЛГАДАГ

Технологи хөгжсөн өнөө үед заавал машин нь байхгүйгээр хөдөлгүүрийг турших боломжтой болсон юм. Германы алдарт Ньюрбург тойргийн загварчлал мэдээлэлтэй зам дээр ийнхүү турших арга өнөө үед түгээмэл болсон.

Өндөр хурданд хөдөлгүүр хэрхэн яаж ажиллаж байгаа, эргэлт, замын нөлөөлөлд дотор нь юу болж байгааг ийнхүү туршиж байгаа юм.

Бугаттигийн хөдөлгүүр нь 16 цилиндр, 1500 морины хүчийг гаргадаг бөгөөд тэр бүрчлэн энэ аюултай зам дээр туршаад байх нь эдийн засгийн хувьд өндөр зардалтай байдаг учраас машингүйгээр турших арга хөгжсөн байдаг.