SUBARU IMPREZA
1-р үе (1992-2000)
Бага дунд С ангилалд хамаарагдах Impreza нь Subaru Legacy-ийн богиносгосон суурин дээр хийгдсэн бөгөөд 1992 оноос үйлдвэрлэж эхэлжээ. Харьцангуй урт тэнхлэг хоорондын зайтай болсноор тав тухтай болж чадсан. Дотор салоны хэсэгт зохион бүтээгчид нь аль болох чанар сайтай хуванцар материал хэрэглэхийг зорьжээ. Хаалганы шил нь рам хүрээ байхгүй бөгөөд урд салоны удирдах хэсэг хэрэглэхэд хялбар гарын доор болсон байна.
Хавтгай хэлбэртэй 4 цилиндртэй 1.6 литрийн 95 морины хүчтэй, 2 литрийн 211 морины хүчтэй хөдөлгүүртэй бөгөөд 5 араатай механик хурдны хайрцаг, 4 араатай автомат хурдны хайрцгийн сонголттой. 1.6л хөдөлгүүр нь урд хөтлөхөөр, 2 литрийн хөдөлгүүртэй загварыг 4 дугуйгаар хөтлөхөөр хийсэн бөгөөд хойд хөтлөгчийг салгах боломжгүй. Турботой хөдөлгүүртэй загварын дээд хурд нь 231 км/ц бөгөөд байрнаасаа 100км/ц хүртэлх хурдыг 6.3 секундэд авдаг ажээ.
1993 оны Impreza MY93 Гаднах
1997 оны Impreza MY97. Бүгд шинэчлэгдсэн
MY93 салон
208 м.х
1999-2000 Impreza Turbo AWD. MY99
1998 онд NEC Motorshow дээр танилцуулагдсан
2-р үе (2000 он)
2-р үеийн Impreza нэлээн олон жилийн дараа буюу бусад үйлдвэрлэгчид бараг 2 бүрэн шинэчлэл хийх хугацаа болох 8 жилийн дараа 2000 оны 8-р сард гарчээ. Ингээд 2005 оны үед хэсэгчилсэн шинэчлэлт хийсэн бөгөөд энэ шинэчлэлтээр урд талын дизайныг өөрчилж дусал хэлбэрийн дугуй гэрэл, агаар оруулах том нүхтэй урд бампертай болсон.
Үндсэн суурийн хувьд өөрчлөгдөөгүй бөгөөд уламжлалт урд тэнхлэгээс урагш, дагуу байрлалтай Boxer загварын хэвтээ мотор хэвээр үлдэж, шинэ үеийн Symmetrical 4WD тэнхлэг хоорондын дифференциал тавигдсан байна. Седан, Спорт вагон, спорт зориулалттай WRX, WRX STI гэсэн 4 хувилбараар үйлдвэрлэгдэж байна.
Хөдөлгүүрийн хувьд EJ15 SOHC 1.5 литрийн Boxer-4 100 м.х, EL15 DOHC 1.5 литрийн Boxer-4 105 м.х, EJ20 DOHC 2 литрийн 160 м.х, EJ25 DOHC 2.5 литрийн турботой 230 м.хүчтэй хөдөлгүүрүүдээс сонгож болох бөгөөд спорт хувилбар болох WRX, уралдаанд зориулсан WRX STI хувилбарт хөдөлгүүрийн хүчийг 280 м.х болтол нэмэгдүүлсэн. Хурдны хайрцгийн сонголт нь 5 араатай механик, 4 шаттай автомат ба зөвхөн WRX STI-д 6 араатай механик хурдны хайрцагтай.
Хайлшин обуд, ABS систем, суудал халаагч, алсын удирдлага, автомат толь зэрэг олон тоноглолуудаас хийлгэх боломжтой бөгөөд WRX хувилбарт арьсан суудал, ксенон гэрэл, люк, арын спойлер, нэмэлт хормой зэргээс сонгох боломжтой юм.