SUBARU AWD СИСТЕМ ГАРААД 42 ЖИЛ БОЛЖЭЭ
Субару компани 1972 онд Leone загварт анхны бүх дугуйн хөтлөгч системийг ашиглаж эхэлжээ. Үүнээс хойш хэдийнээ 40 жилийн хугацаа өнгөрсөн байна.
Субару компани бүх дугуйн хөтлөгч системээ суудлын тэрэг, дэлхийн раллид уралддаг автомашинууд, мөн кэй кар буюу Японы тустай микро машины бүлэгт хамаардаг жижиг хэмжээтэй автомашинуудад ашигладаг байна. Уг технологийг анх парт-тайм сонголтоор Субару Leone загварт ашиглан энэ зах зээлд өрсөлдөж эхэлсэн байдаг байна.
Харин өнөөдөр, Symmetrical All=Wheel Drive систем нь Европ, Ази, Америк тивд зарагдаж байгаа ихэнх субару загваруудад стандартаар санал болгож байгаа ба үүнээс гадна хойд хөтлөгчтэй BRZ спорт загвар мөн урдаа хөтлөгчтэй Trezia гэх мэтийн загварууд бий. Эдгээр 2 загварыг Тоёота компанитай хамтран хөгжүүлсэн төсөл гэдгийг сануулах нь зүйн хэрэг байх.
Субару компанийг алдарт хүргэсэн Legacy, Outback болон Forester загварууд бий төдийгүй Дэлхийн Раллигийн Аварга шалгаруулах тэмцээнд уг системийг ашиглаж олон олон ялалтын эзэн болж байсан билээ. 1983 оны Субару Rex загвар нь анхны бүх дугуйн хөтлөгчтэй кэй автомашин болж байсан бөгөөд Японд нэр алдар нь түгсэн байдаг.
Субару компани AWD технологио дан ганц олноор үйлдвэрлэх загвар бус өөрсдийн ирээдүйд гаргах концепт загваруудад тэр дундаа 2003 оны Токио Мотор Шоуны үеэр танилцуулж байсан 2 хаалгатай цахилгаан хайбрид B9 Scrambler концепт дээр ашиглан танилцуулж байсан.
Өнгөрсө 40 жилийг эргэн харвал Субару компанийн бүх дугуйн хөтлөгч систем нь хамгийн шилдэг жолоодлоготой, хамгийн аюулгүй загвар гарахад тусалж байсан хэмээн Субару UK компанийн маркетингийн дарга Haydn Davies хэлсэн байна.
Эх сурвалж: www.cardoctor.mn