ХОВОР МАШИНЫ ҮЗЭСГЭЛЭН - WILLYS JEEP MB 1940
Гийнгоо зуны техник үйлчилгээг тохиолдуулан 2015 оны 5 сарын 17-31 дуустал Докторын Нарны зам салбарт ховор машины үзэсгэлэнг зохион байгуулж байна. 4 хоног бүр машин өөрчлөгдөх бөгөөд таны өмнө нь харж байгаагүй тийм л содон машинуудыг олж тавихыг хичээлээ. Та бүхэн хүрэлцэн ирж сонирхоод, хамтдаа зургаа татуулаарай.
WILLYS JEEP MB 1940 ТҮҮХ
Энэхүү анхны ЖИЙП ангиллын машин нь тухайн үедээ хамгийн туулах чадвар сайтай байсан бөгөөд цоо шинээр бүтээсэн найдвартай байдлын баталгаа минутад 4000 удаа эргэх чадалтай 60 морины хүчтэй хөдөлгүүр, 16 инчийн дугуй, шатахууны нөөц сав, 4 дугуйн хөтлөгч, хүнс агуулах тусгай сав зэрэг тэр үедээ шинэлэгт тооцогдог тоноглолтой байсан. Явах эд ангийн хувьд оффроад замд явахад тав тухтай байлгах үүднээс жийргэвч резинүүдтэй хийсэн бөгөөд цэргийн техник хэрэгслийг чирч, зөөвөрлөх боломжтой (даац 300кг) байлгахын тулд нум ашигласан.
ФАКТ:
Дэлхийн 2-р дайнд АНУ,, Их британи зэрэг холбоотны улсын бүх цэргүүд энэхүү автомашинаар цэргийн үүргээ биелүүлж байсан. Дараагийн загварын Willys нь American Bantam Car үйлдвэрт үйлдвэрлэсэн бөгөөд өмнөх загвараас илүү хөнгөн, бат бэх болсон нь машины хөгжилд түүхийн шинэ хуудсыг нээж өгчээ. Улмаар дайн дууссаны дараагаар иргэний зориулалттай болгож зах зээлд гаргаж байсан.
Эх сурвалж: www.cardoctor.mn