ХАМТДАА БИДНИЙ ТУУЛСАН: TOYOTA LAND CRUISER FJ80
Орчин үед сайхан сайхан бүхий л төрлийн машинууд бий болжээ. Гэхдээ бүгд А-Б цэг рүү хүргэж чаддаг гэвэл худлаа. Үүнийг чадах ганц л машин бий. Энэ бол 90-ээд оны Toyota Land Cruiser FJ80 загвар юм.
Энэ бол жинхэнэ машин юм. Аяллын, амралтын, ажлын бүхий л зүйлсийг тань тав тухтай, хүчтэй, найдвартай, итгэлтэй, эдэлгээтэйгээ биелүүлж чадна. Энэ гайхалтай үзүүлэлт биш гэж үү? Бас сайны ч дохио юм.
Хамаарах тэнхлэг, дифференциал цоожлогч, эвтэйхэн салон зэрэг Тоёотагийн дахинж хийж чадахгүй зүйлс түүнд бий.
1980-аад оны Японы эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн үед түүнийг бүтээсэн тул загвар, чанар зэргийг тултал нь нялсан. Дахиж бид хэзээ ч иймийг харж чадахгүй.