INFINITI VC-T: ХУВЬСАМТГАЙ ШАХАЛТЫН ЗЭРЭГТЭЙ ХӨДӨЛГҮҮР

Юуны түрүүнд өнөөдөр та түүхийн нэгэн гэрч болж байгаад баяр хүргэе. Инфинити брэнд технологийн инновацаар тэргүүлээд байдаггүйг бид мэднэ. Гэхдээ Ниссан компанийн нэгэн жигүүр нь болж явсаар нэлээд олон зүйлс сурсан бололтойдог. Тэр эрдмээ одоо гайхуулж байна. Энэ юу вэ гэвэл дэлхийн анхны VC-T хөдөлгүүрийн технологийг нэвтрүүллээ.

VC-T гэх товчилборын тайлал нь Variable Compression-Turbocharged (орч. Хувьсамтгай шахалтын зэрэг) үг юм. Одоо энэ талаар Инфинитигийн тайлбарыг хамтдаа сонирхоцгооё.

Дотоод шаталтад хөдөлгүүрийн технологид түүхийн нэгэн шинэ хуудсыг 20 гаруй жилийн хөдөлмөрийн үр шимээр нээх гэж байна. Энэхүү хөдөлгүүр нь 4 цилиндртэй, турбо бензин хөдөлгүүр бөгөөд түүнд Variable Compression-Turbocharged гэх технологийг амжилттай нэвтрүүлж чадлаа.

Шинэ төрлийн хөдөлгүүр нь хэмнэлт, бүтээмжийг шинэ түвшинд, шат ахиулан гаргаж ирж чадсан гэдгийг дуулгаад, 2.0 литрийн турбо бензин хөдөлгүүрээс хэмнэлт, хүч чадлыг мэдрэх боломжтойг онцлов.

VC-T технологи нь поршенгийн шахах өндрийг гарын туслалцаатай тохируулснаар ажлын хөндийн шахалтын зэргийг 8:1 (өндөр хүчин чадалтай) болон 14:1 (хэмнэлттэй) харьцаагаар өөрчлөх боломжтой болсон байна. Энэхүү үйл ажиллагааг жолоодлогын горимоос хамааран автоматаар (зураг дээрх)систем тохируулж ажиллах аж.

Шатахуун хэмнэлт 27% сайжирсан

VC-T технологи нь нь жолоочид шатахуун зарцуулалт болон агаарын бохирдлын хэмжээг бууруулахад туслах төдийгүй дуу болон чичиргээг мэдэгдэхүйц багасгаж, одоогийн хөдөлгүүрээс илүү хөнгөн, авсаархан болгосон бас нэгэн давуу талтай. Хүчин чадлын хувьд ойролцоогоор 270 м.х гаргах бөгөөд одоо ашиглагдаж байгаа Инфинитигийн V6 хөдөлгүүрийг халж, үүгээр солих мэдээлэл нь гарсан байна.

Улмаар энэ технологийг дизель хөдөлгүүрт ашиглаж болох талаар судалгаа хийж байна.