ДИЗАЙН ХЭМНЭЛТ НЭГ ДОР BELTA

Манай Да хүрээ зах дээр хааяадаа нэг харагдаж байгаа загвар бол Бэлта. Арга ч үгүй юм энэ загвар нь 2005 оны 11 сараас гэдэг чинь, за бараг 2006 оноос гарсан юм байна. Тэгэхээр жаахан үнэтэй байгаа байх л даа. Ганц хоёр хямд тааралдахаар оруулж ирдэг юм шиг байгаан.

Тоёота компанийн хамгийн жижиг седан загвар гэж байгаа. Урьд нь энэ орон зайг ямар машин эзэлж байсныг та бүхэн мэдэж байгаа байх, энэ бол Плац байсан. Плацийг шууд залхуурсан маягаар Вицийн ард багаж хийснээр шийдсэн нь дизайн төгс болж чадаагүй гэж боддог. Харин зайн хувьд бол боломжийн байсан байх. Харин энэ Бэлта дээр онцгойлон сэтгэл гаргаж ажилласан гэмээр болсон юм шиг байгаан. Хөдөлгүүрийн хувьд бол 1.0 литрийн болон 1.3 литрийн хөдөлгүүртэй.

Гэхдээ 1 литрийн хөдөлгүүр нь 3 цилиндртэй байгаа юм. Тиймээс манайхан шиг ачаа хүн хоёр ихтэй том газар нутагтай газарт бол хүчин мөхөсдөж магад юм. 1.3 литр нь бол 4 цилиндртэй учраас боломжийн. Тэгсэн мөртлөө 1.3 литрийн мотор нь 2 янз ба SZ, NZ гэсэн кодоороо ялгаатай.

Харин кроп нь яаж вэ гэтэл урдуураа мааждаг загварууд нь CVT, SZ  хөдөлгүүртэй ба дөрвөн дугуйгаар мааждаг нь энгийн автомат кроптой, NZ хөдөлгүүртэй юм байна.

Үндсэн суурь нь Виц загвар. Түрүүний Плац загвар нь жаахан эвгүй дизайнтай гарсан болоод ч тэр үү нэрийг сольж гаргасан бололтой юм. Энэ нь ч болсон бөгөөд алдарт Королла, Камри загаваруудын стилиэр явсан нь түүнийг үзэмжтэй болгожээ. Дээд ангиллал нь G гэсэн тодотголтой ба энгийх нь X гэсэн тодотголтой.

Corrolla шиг зэрэглэдэг гэсэн үг.

Түүн дотроо бас L package, Business A Package, B package зэргээр ангилсан байгаа юм. L нилээн дээд зэрэглэл ба A нь компанийн хэргэлээний зориулалттай, В нь жижиг аж ахуй хэрэглэгчдэд зориулсан гэх мэтээр ялгаатай байх юм байна. Японд бол компаниуд голдуу бензин бага иддэг жижиг машинуудтай байдаг ба хэн ч унаад явахаар хэрэглэдэг. S Package гэх хувилбартаа хайлшин обод, урд аэро бампер, хойд спойлер тавигдсан байдаг байна. Ерөнхийдөө спорт хандлагатай дизайн гэж болно.

Үнэтэй хувилбарт халж, хөргөдөг суудал, Bluetooth-ээр утсаа холбож ярих боломж бий.
Үнэтэй хувилбарт халж, хөргөдөг суудал, Bluetooth-ээр утсаа холбож ярих боломж бий.

Урд хойд тэнхлэг нь хүнд хийцгүй зардал бага гарахаар. Бензин идэлтийн хувьд бол үйлдвэрээс зааснаар бол маш бага гэхүү дээ. Жигд түгжрэл багатай үед бол урд хөтлөгчтэй нь 5л, 4 хөтлөгчтэй нь 6 л идэхээр заажээ. 1.0 литрийн хөдөлгүүр бол бүүр бага ойролцоогоор 4.5 идэхээр юм.

Манай бензинд хэд идэх нь одоогоор тодорхой бус ба 7-оос хэтрэхгүй болов уу.

Гадна дизайны хувьд бол Королла-тай андуурмаар төстэй. Толин дээрээ хажуу эргэх дохиотой болсон ба  урд багана урагш нилээд түрж байрласанаар шилний налуу нэмэгдсэн. Харин урд гупер нь нүүртэйгээ тэр чигээрээ нэг бүхэл, хэмжээ нь ч том болохоор жаахан үнэтэй тусч магадгүй юм. Арын дизайн ч гэсэн зохицсон бөгөөд XV40 камрийн дизайнтай төстэй болжээ. Гэхдээ арын багааж өндөр зузаан учир ухрах үед жаахан харагдац муутай ба ухрах мэдрэгч юмуу камер шаардлагатай. Ямар ч л байсан гаднаасаа Honda Fit-ийн суурин дээр хийсэн Fit Area-аас хамаагуй дээр дизайнтай болсон байна.

Хянах самбар нь дундаа байрласан.
Хянах самбар нь дундаа байрласан.

Салоны хувьд ангиллалдаа нилээн зайтайд орно. Салоны урд хянах самбар V40 камритай ерөнхийдөө төстэй боловч хянах дэлгэц нь голдоо байдаг.

Үеийн Vitz-ийг бодвол харагдах байдлаараа арай илүү болсон юм байна. Урд суудал, хойд суудлуудын хэлбэр дизайн үзэмжтэй болсон ба паарны удирдлагууд гурвалжлан байрласан нь нэг л онцлог. Зарим хувилбарт 2 дугуй удирдлагад паарны удирдлагыг нэгтгэсэн байдаг.

Хөгжим нь хянах самбартайгаа хамт учир өөр хөгжим сольж тавихад хүрээний асуудал урган гарахаар юм. Хувилбараасаа хамаараад хойд суудлын түшлэг нь 60:40 харьцаагаар хуваагдан урагш буудгаар сонгож болох ба уртавтар зүйлсийг ачихад тохиромжтой. Урд хянах самбарын захын агааржуулагчийн доор хураагддаг ундааны тавиурыг хийсэн нь хэрэглээгүй үед цэвэрхэн харагдуулж байв.

Арааны рычаг нь шаталсан замтай суудлын хооронд шалан дээр байрладаг. Зарим хувилбарт арын дунд тохойвч байхгүй бөгөөд байвал буулгасан үед ундааны тавиуртай.  Бензин бага зарцуулдаг хэмнэлттэй, салоны зай томтой, орчин үеийн дизайнтай, хотод унахад авсаархан, нэр хүндтэй компанийн ийм л загвар өнөөдөр монголд хэрэгтэй байгаа юм. Автомашин хэрэглээ болсон өнөө үед айлд байх машины нэг гэж бодлоо. Харин сонголтоо хийхдээ танд хэрэгтэй зүйлс байна үгүй гэдгийг сайн үзэх хэрэгтэй.