9 ЖИЛ ӨНГӨРСӨН Ч ЮУ Ч ДЭЭРДСЭНГҮЙ!

Тоёота Хайлакс бол Австралийн өндөр борлуулалттай автомашины нэгэн төлөөлөл гэдэгтэй маргах хүн үгүй. Тэгвэл Европын мүүз тест хийдэг багийнхан түүнийг дахин унагалаа.

Учир нь Шведийн Teknikens Värld сэтгүүл шинэ үеийн Хайлакс загварыг өнгөрсөн сард туршиж үр дүнг саяхан нийтэлж цочроолоо. Тестийг хийхийн тулд 830 кг ачаа ачиж, 60 км.ц хурдтайгаар зүүн баруун саадыг тойрч үздэг юм байна. Тэгсэн чинь... тэнцвэрээ алдаж унах нь тодорхой болов. Бусад машинуудыг хараарай яасан ч үгүй.

Туршилтын машин 265/60-тай дугуй 18 инчийн обудтай байсан. Харин энэ үзүүлэлтийг 17-той обуд болгоход үр дүн арай л дээрдсэн.

Яагаад заавал энэ загварыг онцлоод байна гэвэл  Ford Ranger, Mitsubishi Triton, Nissan Navara, Volkswagen Amarok болон Isuzu D-Max загварууд ижил нөхцөлд асуудалгүй гарсан гэдгээр онцлог байгаа юм.

Сэтгүүлч Linus Pröjtz хэлэхдээ: 9 жил өнгөрсөн ч юу ч дээрдээгүй байна. Энэ бол 60 км/ц хурдтай явах үед гарч байгаа үр дүн. Тэгэхэд Амарок болон Навара загварууд 67 км/ц хурдалсан ч ийм муу үр дүнг үзүүлээгүй гэсэн байна.

Харин Тоёота Швед компанийн зүгээс доорх мэдэгдлийг гаргасан байна:

Хөгжүүлэлтийн явцад бүхий л төрлийн тестийг хийж түүний аюулгүй гэдгийг баталгаажуулсан. Дээрх сэтгүүлийн хийдэг жолоодлогын тест-ийн үзүүлэлтийг бид үзлээ. Та бүхэн өмнөхөөс дээрдээгүй гэсэн байна. Харамсалтай нь бид үүнтэй санал нийлэхгүй. Яг энэ жолоодлогын асуудлын хувьд хөгжүүлэх явцад олон дахин хийсэн байдаг. Маш их гайхаж байна гэжээ.

Мөн Hilux загварыг олон дахин ISO 3888 стандартаар шалгасан. Хөгжүүлэлтийн явцад дээрх тестийг амжилттай давсныг мэдэгдсэн юм.

Toyota Australia компанийн зүгээс доорх мэдэгдлийг гаргасан байна: