ЗЦА: ЗУНЫ ДУГУЙТАЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ОРОН НУТГИЙН ЗАМД ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ

#NEWS

Цас орж халтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн цаг агаарын нөхцөл байдал, тээж яваа ачаа, замын зорчих хэсэг гадаргуун байдалд хурдаа зөв тохируулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.

Улсын хэмжээнд бүх замуудад халтираа гулгаа ихээр үүссэн байгаа тул орон нутгийг чиглэн явах гэж буй тээвэрчид, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчиж байгаа бол хамгаалалтын бүсийг тогтмол хэрэглэж аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.  

Зарим сүүдэртэй байгаа газрын замын цас мөс арилаагүй, хайлсан цас нь оройдоо мөстөж хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байх тул гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зуны дугуйтай замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын тээврийн хэрэгслийг орон нутгийн замд хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж байгаа ажээ.

2016 оны арваннэгдүгээр сарын 19, 20-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 853 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 730 дуудлага бүртгэгдсэн байна.