MERCEDES-AMG БРЭНД 1000 М.ХҮЧТЭЙ PROJECT ONE ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛЛАА
Түүнийг нэрийг Project ONE гэдэг. Энэ удаагийн Детройт Мотор Шоунд танилцуулснаар 2 дахь удаагаа ийнхүү танилцуулж байна. Энэ удаад зарим нэгэн мэдээллийг ил болгосон юм. Юу вэ гэхээр түүний хөдөлгүүр нь Формула 1-ийн солирт ашигладаг хөдөлгүүртэй байхаар онцлог гэнэ.
Үнэн үү? Тиймээ. түүнд 1.6 литрийн V6 цилиндртэй хөдөлгүүрийг суурилуулах бөгөөд уралдааны замаас энгийн замд хувирган авчрахаар компанийн зүгээс шийдсэн байна.
Мөн цаашлаад тус хөдөлгүүрийг хайбрид системтэй хослуулснаар энэ их хүчийг гаргах боломжийг олгож байгааг тэд дуулгасан юм. Мэдээж ингэж хослуулж байгаа тул 4 дугуйн хөтлөгч системтэй болно. Үүнийг дагаад тракшн контрол системийн ажиллагаа сайжрах гэнэ.
Загварын хувьд LeMans/LMP1/ спорт прототайпын загвартай төстэй, хойноосоо акулыг санагдуулам сэрвээтэй байгаа нь харагдаж байна. Ямартай ч одоогоор ийм л мэдээлэл байна. Энэ жилдээ багтаагаад тэд гаргахаар шахаж байгаа нь AMG компани энэ жил 50 жилийн ойгоо тэмдэглэхтэй холбоотой аж.
Эх сурвалж: www.cardoctor.mn