ОНГОРХОЙ ДЭЭВЭРТЭЙ MERCEDES-MAYBACH G650 LANDAULET

40 гаруй жилийн сайжруулалт хийгдсэн G-Wagen тун удахгүй өөрсдийн цоо шинэхэн кузовоо энэ жилийн сүүлээр танилцуулахаар төлөвлөөд байгаа. Хэдийгээр одоо ашиглаж байгаа W463 кузов хуучрах ч гэсэн Mercedes-AMG нэгэн шинэ сьюрпризийг бидэнд задаллаа.

Энэ бол Maybach-ийн өмнөөс санал болгож байгаа Mercedes-Maybach G650 Ландоле юм.

Шинэ сери буюу G650-ийн албаны мэдээлэл гараад удалгүй бичлэг болон зураг нь интернэтээр тархсан юм. Түүнийг нягталвал дээвэргүй байх бөгөөд G500 4x4² кузовтой, хос турбо бүхий V-12 630 м.хүцтэй хөдөлгүүртэй аж.

Инстраграмд орсон постоос ямартай ч 99 ширхгийг үйлдвэрлэж 300,000-400,000 еврогоор худалдаалах юм байна.