
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МАШИН - ИСПАНИ

Улс орны санхүү эдийн засгийн хүндхэн байдал нь үргэлжилсээр байгаа улс орнуудын нэг болох Испаний Ерөнхий сайд Мариано Ражое 520.000 орчим долларын үнэтэй Audi A8L унаж байна.
Түүний машиныг Германд гар аргаар угсардаг бөгөөд Мьюнхэн хотын хуяглалын түвшин тогтоодог байгууллагаас VR 7 сертификатыг авсан байна. Энэхүү сертификат нь B5/B7 хуягийн стандартыг давхар хангадаг тул хажууд нь гранат дэлбэрч, АК47-оор шүршсэн ч яах ч үгүй хамгаалагдсаныг гэрчилнэ.
Хөдөлгүүрийн хувьд Вольксваген группийн удаан хугацаанд хөгжүүлж байгаа W12 хөдөлгүүрийг ашигласан тул энэхүү хүнд хуяглсан автомашиныг ердөө 7.1 секундэд 100 км/ц хурдыг авхуулж чаддаг юм байна. Уг хөдөлгүүрийг Бентли болон Spyker мөн Вольксвагений зарим нэгэн дээд зэрэглэлийн автомашинуудад тавьж ашигладаг чанараараа шалгарсан хөдөлгүүр ажээ.