
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МАШИН - БНСУ

Дэлхийн электроникийн хөгжлийг хурдасгахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хэ өөрийн автомашин үйлдвэрлэгч болох Hyundai Motors-ийн өөрт нь зориулан хийж өгсөн анхны хуягласан лимузин Hyundai Equus VL500 (550)-г унаж байна.
Уг машины хамгаалалтын системийг нэлээдгүй нууцалж байгаа хэдий ч эх сурвалжуудын баталж байгаагаар Mercedes болон BMW-ийн хуягласан тусгай зориулалтын лимузинг арай гүйцэхгүй гэсэн байна. Үүний нэг баталгаа нь Хойд Солонгостой хийсэн уулзалтанд өмнөх Mercedes Pullman S600-ийг унаж очсон явдал бололтой.