ХҮҮХДИЙН ХАМГААЛАЛТЫН СУУДАЛД АШИГЛАЛТЫН ХУГАЦАА ГЭЖ БАЙДАГ УУ?
Хуулиар шаардаагүй ч гэсэн Канад улсад хүүхдийн хамгаалалтын суудал болон суудал өндөрлөгчид ашиглалтын хугацааг зааж өгдөг.
Хэрэв хүүхдийн суудал болон өндөрлөгчийн аль нэгэн эд хэрэгсэл нь гээгдсэн, аюулгүй ажиллагааны зааварчилга нь алга болсон, эсвэл өмнөх хэрэглээний түүхийг мэдэхгүй байгаа тохиолдолд ашиглахгүй байхыг анхааруулдаг ажээ.
Суудал болон суудал өндөрлөгчийн ашиглалтын хугацааг дууссан тохиолдолд хэрэглэхгүйгээр буяны байгууллагад хандивлах, хуучин барааны дэлгүүрт зарах, эсвэл хамаатан садан, найз нөхдөдөө өгөхийг зөвлөж байна.
Түүнчлэн 2012.01.01-ний өдрөөс өмнө үйлдвэрлэсэн хүүхдийн суудал, суудал өндөрлөгч нь Канад улсын эрүүл мэндийн яамнаас гаргасан Аюулгүй ажиллагааны шинэчилсэн хуулийн заалтад нийцэхгүй тул худалдан борлуулахыг хоригложээ.
Хүүхдийн суудал болон суудал өндөрлөгчийг доорх тохиолдолд ашиглахгүй байх. Үүнд:
- Байнгын хэрэглээнд байдаг хүүхдийн суудлын хуванцар материал нь нарны шууд тусгалаас шалтгаалан чанар муудсан үед
- Аюулгүй ажиллагааны зааварчилга нь арилж, алга болсон тохиолдолд
- Асгарсан хоол, ундаа нь аюулгүй ажиллагааны горимыг алдагдуулдаг тул хэт их хэрэглэсэн суудлыг ашиглахгүй байх
- Ашиглалтын өмнөх түүхийг мэдэхгүй тохиолдолд ашиглахгүй байх
- Аюулгүй ажиллагааны зааварчилга, стандарт шинэчлэгдсэн тохиолдолд түүнд нийцэх бүтээгдэхүүнийг худалдан авч ашиглах
- Асуудалтай хүүхдийн суудал болон өндөрлөгчийг өөр хүнд ашиглуулах тохиолдолд заавал сануулах хэлэх
Канад улсад бүх насны хүүхдийг өөрт тохирсон хүүхдийн хамгаалалтын суудалтай явахыг шаарддаг. Зарим мужуудад хамгаалалтын бүс зүүх насанд хүрсэн боловч жижиг биетэй хүүхдүүдийг хамгаалалтын суудалтай явахыг хуулиар шаарджээ.
Мөн түүнчлэн хотын онцлогоос шалтгаалан зөвхөн Канад улсын Авто машины Аюулгүй Ажиллагааны Стандартад нийцсэн хүүхдийн хамгаалалтын суудлыг ашиглахыг хуульчилжээ.
Хэрэв ашиглалтын хугацаа дууссан эсвэл аюулгүй ажиллагааг хангаж чадахгүй хамгаалалтын суудал ашиглан хүүхдээ эрсдэлд оруулж байгаа бол та хууль зөрчсөн хэргээр ял хүлээж болзошгүй.
Доор дурдсан жагсаалтад Канад улс дахь хүүхдийн хамгаалалтын суудал үйлдвэрлэгчийн нэрс болон бүтээгдэхүүний ашиглалтын хугацааны талаарх мэдээллийг орууллаа. Хүүхдийн хамгаалалтын суудлыг ашиглахдаа үйлдвэрлэгчийн зааварчилга, ашиглалтын хугацааг чанд мөрдөн ашиглахыг нийт үйлчлүүлэгч нараас хүсэж байна.
Эх сурвалж: www.tc.gc.ca