ШИНЭ RX-ИЙН СУРАГ
Тун удахгүй нэгэн шинэ RX-ийн төрлийг танилцуулах гэж байна. Тус загвар нь 3 эгнээ суудалтай бөгөөд Лос Анжелес Авто шоуны үеэр буюу 11 сарын 29-нд танилцуулна.
Зөвхөн суудлын тоогоороо ялгаатай бөгөөд бусад зүйлс нь хэвээрээ байх бололтой. Гэхдээ хуучны загваруудаасаа 2.0 литрийн турбо хөдөлгүүрийн сонголтыг арилгах бололтой. Ингэснээр 3.5 литрийн V6 сонголт үлдэх юм.
Энгийн болон хайбрид хувилбар дээр гарах шинэ загварыг ялгах арга нь L үсгийн тэмдэглэгээ аж. Ингэснээр RX 350L, RX 450hL сонголттой болж байна.
Эх сурвалж: www.cardoctor.mn