3 ЭГНЭЭ 7 СУУДАЛТАЙ LEXUS RX L ТАНИЛЦУУЛАГДЛАА
Дэлхийд ч Монголд ч хит болдог загвар бол RX. Харин түүний урт буюу L хувилбар Лос Анжелес Авто Шоуны үеэр танилцуулагдлаа. 2018 оны Lexus RX350L, RX 450hL нэрээр гарах бөгөөд энгийн загвараас 10.9 см урт юм байна.
Шинэчлэлтийн улмаас 2-р эгнээний суудлыг урагш шилжүүлэх боломжтой болсон. Мөн 3-р эгнээнээс бага зэргийн өндөрт байрлуулж хөлийн зайг нэмэгдүүлсэн байна. 2 загварт стандартаар 835 Вт 15 ширхэг Марк Левинсоны спийкер байх бөгөөд С буюу хамгийн хойд багана нь хар өнгийн бууралттай шилтэй байж ялгарах гэнэ.
Аюулгүйн дэрийг 3 эгнээ суудалд хүрэлцэхүйц хийж өгснөөр зорчигчдийг бүрэн хамгаалах боломжтой болсон. Хөдөлгүүрийн хувьд энгийн бензин 3.5 литрийн V6 нь 290 м.хүчтэй. Бүх дугуйн болон урд дугуйн хөтлөгчтэй. Харин RX 450hL нь 308 морины хүчтэй. Үнийн хувьд $48599 доллароос санал болгох аж.