
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МАШИН - ФИНЛАНД УЛС

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн машин цувралаараа Финланд улсыг онцоллоо. Улс орны эдийн засгаа хөдөө аж ахуй суурьтай байдлаас мэдлэгийн эдийн засгийн менежментээр сайжруулан төсөөлж байгаагүй амжилтад ердөө хорьхон жилийн дотор хүрсэн Финланд улсын Ерөнхийлөгч Саули Нинисто болон Их хурлын дарга, Ерөнхий сайд нар бүгд хуягласан Mercedes Benz Pullman S 600 унаж байна.