TOYOTA BELTA
Toyota Platz-ын дараагийн үе болон гарахдаа 2-р үеийн Vitz (KSP/SCP/NCP9#)-ийн суурин дээр хийгдсэн ба сарын дундаж борлуулалт 3000 ширхэг байсан.
- Хөдөлгүүр нь 3 янз бөгөөд 1.0 литрийн Daihatsu-ийн 1КR-FE болон 1.3 литрийн 2SZ-FE, Тoyota-ийн 2NZ-FE.
- Өмнөх үеийн Platz-д байсан 1.5 литрийн хөдөлгүүр төлөвлөгдөөгүй байна. Хурдны хайрцаг нь урд хөтлөгчтэй Super CVT-i, 4WD загварт 4 шатлалтай Super ECT автомат хурдны хайрцаг тавьжээ. Механик кроп төлөвлөгдөөгүй юм.
2-р үеийн Vitz-ийн адил бүх загваруудын хянах дэлгэц анолог, голдоо байрлалтай бөгөөд агаар сөрөх үзүүлэлт өмнөх загвартай адил Cd 0.29 юм. 2006 онд “Good design” шагналыг хүртсэн байна.
KSP/SCP/NCP9# (2005он-)
2005 оны 11 сарын 28. 1.0 литрийн хөдөлгүүртэй “X”, “XS package” гэсэн 2 хувилбар, 1.3 литрийн хөдөлгүүртэй “X”, “XS package”, “G” гэсэн 3 хувилбар, 4WD гэсэн нэг хувилбараар худалдаалагдаж эхэлсэн байна.
- 2006 оны 10 сарын 6. “X” хувилбарт суурилсан албан хаагч нарт зориулсан “X-business A”, “Х business B” хувилбар шинээр гарсан.
- Эдгээр нь нарны хэт ягаан туяанаас хамгаалах шил, агаар цэвэршүүлэгч зэргээр ялгаатай байсан. Өнгөний хувьд цагаан болон мөнгөлөг өнгөтэй, хаалганы гадна бариул нь хар өнгөтэй, дунд багана хараар хийсэн, радиогүй хөгжимтэй гарсан.
- Харин А-гийн хувьд гараар гадна толио тохируулдаг, төв хаалга цоожлогч, автомат шил өргөгч, алсын удирдлага, цонх түгжигч товчлууртай бол B-нь дээрх бүх тоноглол дээр автоматаар удирддаг гадна толь хийснээрээ илүү байв.
- 2008 оны 8 сарын 25. Хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэн спорт төрхтэй 1.0 ба 1.3 литрийн хөдөлгүүртэй “X S package” -ийг хасаж, оронд нь автомат эйркондишн, халаагчтай жолоочийн суудал бүхий люкс талруугаа хийгдсэн 1.3 L-package хувилбар гарч ирсэн. Урд нүүрийн дизайн өөрчлөгдөн, 1.3 G-д онцлог дугуйн колпак, эсвэл 15 инчийн хайлшин обод тавьж, эргэх дохио өгөх LED гэрэл гадна толин дээр байрлах болсон. Салоны дотор талд “X business A”, “Х business B”-аас бусад 1.3 тай бүх хувилбарт 6:4-өөр хуваагдан буух түшлэгтэй арын суудал хийж өгсөн.
- 2009 оны 8 сарын 17. Сайжруулалт хийгдсэн ба 1.0, 1.3-тай загваруудын хөдөлгүүр, хурдны хайрцаг генераторын ажиллагааг сайжруулснаар шатахуун зарцуулалтыг 25% багасгажээ. Ингэснээр экокар гэсэн шаардлагыг хангахын зэрэгцээ машины татвар, хүндийн татвараас 50%, 75%-аар бага төлөх болсон.
Эх сурвалж: www.cardoctor.mn