2011 CHEVROLET CRUZE LTZ
Женерал Моторс компанийн үйлдвэрлэдэг бусад автомашины адил Круйз загвар нь өөрийн эзлэх зах зээлдээ хүнд жинтэй мөн том хэмжээтэйгээр бусдаас онцгойрч байна.
Дотроо 4 хувилбартай бөгөөд LS, LT, Eco, LTZ хэмээх хувилбаруудтай бөгөөд хувилбараасаа шалтгаалж өөр өөр багцын сонголттой. Эдгээр хувилбаруудад 6 шатлалт АТ эсвэл 6 шатлалт механик хурдны хайрцгийг санал болгож байгаа бөгөөд үндсэн суурь хувилбар болох LS нь 4 цилиндртэй 1.8 литрийн бензин хөдөлгүүртэй бол бусад LT, LTZ болон Eco хувилбарууд нь 1.4 литрийн 4 цилиндртэй турбо хөдөлгүүртэй.
Анх би Круйз-ийн хажууд машинаа парклахдаа түүнийг эдийн засагт хэмнэлттэй, мөн том зайтай гэдэгтэй нь санал нийлсэн юм. Дараагаар нь түүнийг жолоодож тестлэх боломж олдлоо, харин энэ удаад сэтгэл гонсойлгом үйл явдал эргэлт хийх үед гарлаа, түүний жолоодлого маш хатуу байсан бөгөөд түүний харъялагдах зах зээлд үүнээс илүү хатуу жолоодлоготой загвар байхгүй байх.
Монголын нөхцөлд бол урт зүйл тээж явахад хэрэгцээтэй л юм даа
Түүнд суурилагдсан 1.4 литрийн турбо хөдөлгүүр 1,350 кг жинтэй Круйзийг хөнгөхөн хөдөлгөөд явчих чадвартай бас болоогүй түүний 6 шатлалт автомат хурдны хайрцаг нь хурдан хөнгөн араандаа шилждэг тул сэтгэл татаж байв.
Өрсөлдөгч болох Хонда Сивик загвараас жин болоод хэмжээний хувьд арай том тул тээшний зай болоод арын суудлын зай арай том болсон байв. Урд суудлын хооронд байрлах сав хэтэрхий дээшээ төмбийсөн, мөн хойд суудал эвхэгддэг ч онц чухал үүрэггүй байв. Монголын нөхцөлд бол урт зүйл тээж явахад хэрэгцээтэй л юм даа. Хойд суудал нь 60:40-өөр хуваагддаг юм билээ.
Мэдээжийн хэрэг Америк компанийн бүтээсэн Америк автомашин тул тэдний уламжлал болсон бүх зүйлс нь том байлгах онолоо бага оврын жижиг автомашинд ч мөн адил шингээснээр үеийнхнээсээ салон нь бага зэрэг томорч жолоочид том автомашин жолоодож буй мэдрэмж төрүүлэхүйц болжээ.
Круйз загварын өрсөлдөгч нарын тоонд Хонда Сивик ба Тоёота Королла, мөн сүүлд нь цоо шинэ Форд Фокус мөн Хьюндай Элантра загварууд гарч ирсэн бөгөөд үнийн хувьд дилерүүдээр хувилбараасаа шалтгаалан 16.000-26.000 ам.долларын ханштайгаар борлогдож байна. Мөн нэмэлт сонголтоор $3,400 ам.долларыг зарцуулснаар навигэйшн систем, люк, дээд зэрэглэлийн дууны систем, дугуй хийлэгч зэргийг авах боломжтой юм байна.
Шинэ машин болгоныг тестлэхдээ хамгийн энгийн зүйлүүдээс эхлэн шалгах учиртай байдаг билээ. Би түүнийг худалдан авч 12 сарын хугацаанд унасан бөгөөд өөрт төрсөн сэтгэгдлээ бичье. Хамгийн эхэнд нь аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх дугуйн хийн даралт, боолтны чангалгаа, нөөц дугуйны хий зэргийг үзэх шаардлагатай болсон юм. Гэвч нөөц дугуйг шалгах үед өчигдөр угаалгасан машины тээшний хэсэг норон нөөц дугуй усанд автагдсан байсан бөгөөд 1 см хэртэй усанд автагдсан байлаа. Ус тээшний завсраар нэвтэрсэн нь мэдэгдсэн бөгөөд нэн даруй дилер дээр аваачин үзүүлсэн юм. Борлуулалтын менежер ус орсныг үзээд тээшний саваа хатаагаад маргааш ирээрэй гэсэн юм. Үүний дараагаар тэд тээшний хэсгийг битүүлж өгсөн ба дахин ус ороогүй юм.
Шэви компани Круйз загварын дизайны тал дээр нилээд анхаарсан тул хэний ч өмнө нүүр улайхааргүй болж чадсан ба ангилалдаа шилдэгт багтахуйц болжээ. Эдийн засагт хэмнэлттэй автомашинууд авто үйлдвэрлэгчдийн гол бүтээгдэхүүн болоод удаж байна. хэрэглэгчид түүний хямд үнэтэй, шатахуунд хэмнэлттэй зэрэгт нь болж авдаг нь нууц биш юм. Круйз загварын хувьд хэмнэлттэй автомашины ангилал дотроо дээгүүрт жагсах нь илт мэдрэгдэж байсан бөгөөд түүний урд самбар нь 2 өнгийн хослолоос бүтсэн, навигэйшн систем болон металл оруулгатай, мөн хэрэглэсэн материал нь бага зэргийн гэгээлэг өнгийн пластик болоод зөөлөн материалтай товчлуур зэргийг ашигласан нь маш сайхан мэдрэмжийг төрүүлж байсан юм.
Бага оврын седан загваруудад тав тух хэмээх зүйл ер нь бол байдаггүй билээ. Түүнийг жолоодоход урд хэсэг дээр олон юм овоорсон юм шиг бөгөөд жолоодох явцад өвдөг байнгын урд самбарт тээглэж байсан юм, гэхдээ суудал нь тав тухтай байсныг хэлэх хэрэгтэй. Үүнээс гадна хойд суудлын хөлийн зай ангилалдаа жижигт орох тул хол зайд аялахад арын зорчигч бага зэрэг ядрах шинжтэй юм билээ. Бусдаар бол салонд сайн гэсэн үнэлгээ өгье.
Хойд суудлууд эвхэгдэж тээшний зайг ихэсгэдэг, хувилбараасаа хамаарч гоёмсог обудтай.
Жолоодлого
Тестийн замд хийсэн үр дүнгээр хямд ангиллын седан гэхэд гайхалтай үр дүнг үзүүлсэн юм. Хэдийгээр хааз дээр тултал нь гишгэхэд дугуй доороо хий эргэх тийм их хүч чадал түүнд байхгүй ч турбо хөдөлгүүр нь хурдатгал авахдаа маш сайн, араа солигдолт хурдан байлаа. Харин хурдны хайрцгийн механик горим нь бага зэрэг удаан ажиллагаатай нь мэдэгдсэн.
Гэхдээ энд нэг зүйлийг хэлэх хэрэгтэй байх. 6 шатлалт автомат хурдны хайрцгийн ажиллагаа заримдаа зөөлхөн хэвийн боловч зарим үед дөнгөж автомашин жолоодож сурч байгаа хүн араа сольж байгаа мэт мэдрэмжийг үзүүлж байсан. Энд тест хийсэн бидний жолоодлогын техник хамааралгүй бөгөөд гагцхүү хурдны хайрцгийн ажиллагаа бага зэрэг зөрчилтэй гэж санагдсан.
Тиймээс удахгүй эргэн таталт хийж магадгүй л юм. (дараа нь 2011 оны загваруудад эргэн таталт хийж энэ гэмтлийг засварласан). Үүнээс гадна руль ракнаасаа салах магадлалтай гэсэн шалтгаанаар эргэн таталтыг хийж засварлаж байсан байна. 2011 оны Круйз загварт илэрсэн бас нэгэн согог нь радио заримдаа шуугидаг бөгөөд хэсэг хугацааны дараа ажиллахаа больдог байна. Радиог унтрааж асаасан ч энэхүү согог хэвээрээ байдаг бөгөөд автомашиныг унтраахаас нааш хэвийн болдоггүй ажээ.
Салоныг чанартай материалаар хийсэн, урд самбарыг 2 өнгийн хослолоор хийсэн.
Ашиглалтын зардал
2011 оны Круйз загварыг 12 сарын хугацаанд турших хугацаандаа нийт 43,000 гаруй км замыг туулсан юм. Энэ хугацаанд түүнд ердөө л энгийн засвар үйлчилгээ хийхэд $94 орчим ам.доллар зарцуулсан бөгөөд үүнийг хувиргавал 16,000 км тутамд $48 ам.долларын засвар үйлчилгээ хийсэн гэсэн үг юм. Дээр хэлсэнчлэн Круйз нь өмнөх ЖМ-ийн бага оврын седан загварын дутагдлыг зассан бөгөөд салоны материал нь чанартай болсноор үнэхээр анхаарлыг татсан юм.
Үүгээр Круйзийн сэтгэл татам зүйлс дуусаагүй, түүний 1.4 литрийн турбо хөдөлгүүр ангилалдаа тийм ч хүчтэй хөдөлгүүрт орохгүй мөн шатахуун хэмнэлтээрээ дундаж хэмжээнд тооцогдож байсан юм. Урдаа хөтлөгчтэй энэхүү загварын турбочаржед цуваа 4 цилиндртэй хөдөлгүүр нь 6,500 эрг/минутаар хөдөлгүүрийн эргэлтийг хязгаарлах бөгөөд хамгийн ихдээ 4,900 эрг/минутанд 138 морины хүчийг, 200 Нм@1,850 эрг/минутанд гаргах чадалтай юм байна. EPA үзүүлэлтээр 9.8л/6.5л хот/шулуунд зарцуулалттай, дундаж нь 8.4л хэмээн заагдсан боловч бидний тестээр дунджаар 9.4л/100 зарцуулалттай, хамгийн хэмнэлттэй горимдоо 7.35 л/100 км-т шатахуун зарцуулсан юм. Хэдийгээр дилер дээр очиж хурдны хайрцгийг дахин тохируулсан боловч энэ нь шатахуун зарцуулалтад нөлөөлөл үзүүлээгүй юм.
- Нийт кузов засварын өртөг: байхгүй
- Явц дундын үйлчилгээ (12 сард): $94.69
- Нэмэлт засварын өртөг: байхгүй
- Баталгаат хугацаан дахь засвар: Тээшний савыг дахин битүүмжилсэн, хурдны хайрцгийг дахин тохируулсан, шинэ арлын дугаарын тэмдэг хадуулсан, амортизаторын втулк сольсон.
- Баталгаат хугацаанд багтаагүй засвар: байхгүй
- Дилерт хуваарийн дагуу очсон удаа: 2
- Дилерт хуваарийн бус очсон удаа: 3
- Дилерт үйлчилгээ хийлгэсэн хугацаа: 3 өдөр
- Хамгийн хэмнэлттэй шатахуун зарцуулалт: 7.32л/100км
- Хамгийн муу шатахуун зарцуулалт: 13.9л/100км
- Дундаж зарцуулалт: 9.29л/100км
Ашиглалтын явцад зөөлөвч сугарч гарсан, багажаар ус алдсан, мөн өвдөг удирдлагатай тулдаг гэмтэй.
Эх сурвалж: Автомашин сонирхогч Р.Энхболд