ХАРЬЦУУЛАЛТ: 2012 SONATA GLS, CAMRY LE, PASSAT SE

Роунд 1: Үндсэн харьцуулалт:

Энэ бол 3 төрлийн харьцуулалтын 1-р харьцуулалт бөгөөд удахгүй шатахуун зарцуулалт (роунд-2) болон хүчин чадлыг харьцуулсан (роунд-3) үзүүлэлтийг оруулах болно.

Өрсөлдөгч: 8 сарын дунд ангиллын зах зээлд борлуулагдах хэмжээгээр нь эдгээр автомашинуудыг сонгон шалгаруулсан бөгөөд бест селлэр автомашинаар сүүлийн 9 жил тодроод буй Тоёота Камри автомашиныг энэ жагсаалтад оруулах нь зүйн хэрэг юм. Тэрээр энэ удаад ч гэсэн борлуулалтаараа чартын тэргүүн байрыг эзэлсэн ба 205,000 ширхэг борлуулсан амжилттай яваа юм.

VW групп бол дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгч хэдий ч хараахан одоогоор 2010 онд 8.42 сая автомашин дэлхий даяар борлуулсан Том Аав болох Тоёота компанийг гүйцэж түрүүлж чадахгүй л байна.

Тийм ээ. Жилийн эцсээр тэд шинэ загвараа гаргасан болоод ч тэр үү шилдэг борлуулалтаараа суудалдаа лав сууж чадсан юм. Мэдээж түүний араас Ниссан Алтима (Nissan Altima), Форд Фушион (Ford Fusion), Хонда Аккорд (Honda Accord) болон Шеви Малибу автомашинууд 2-5-р байрыг эзлэн орох бөгөөд хамгийн их нь 176,000 ширхэг, хамгийн бага нь 160,000 ширхэг борлуулалтыг хийж чадсан байна.

Улмаар энэ гинжин хэлхээг таслахгүй дараагийн автомашинаар ойролцоогоор 157,000 ширхэг автомашин нь борлогдсон Хьюндай Соната (Hyundai Sonata) загвар 6-р байранд орж буй ба өнгөрсөн жилтэй харьцуулахад 22%-ийн үсрэлтийг хийж нөгөө 6 автомашинаасаа хамгийн их ашиг орлогыг олсноороо орж байна.

Та харж байгаа байх Пассат (Passat) хамгийн сүүлд нь байгааг. Яагаад гэвэл борлуулалт 1700-хон ширхэг байсан юм. Энэ нь 2010 оны загвартай шууд хамааралтай гэж бодож байна. 2012 оны загвар нь арай л амжилттай явах болов уу хэмээн найдаж байна.
Гэхдээ хамгийн сүүлд орсон ч энэ бүхэн хэвийн, санаа зовох хэрэггүй зүйл гэж бодож байна.

Учир нь Пассат бол өөрийн гэсэн онцлогтой, Вольксваген-ийн цоо шинэхэн 2012 оны шинэчлэлтийг агуулсаар анх удаагаа АНУ-д үйлдвэрлэгдэж байгаа юм шүү дээ. Тенниси мужийн Чаттанога дахь үйлдвэрт анх удаагаа үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд VW групп 1 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг хийж байгаа юм. Үүний үр дүнд тэд жилд 300,000 ширхэг борлуулах төлөвлөгөөндөө нэг алхам ч болов уу ойртон ажиллаж байна.

VW групп бол дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгч хэдий ч хараахан одоогоор 2010 онд 8.42 сая автомашин дэлхий даяар борлуулсан Том Аав болох Тоёота компанийг гүйцэж түрүүлж чадахгүй л байна. Тоёота Камри автомашинаа Кентакки үйлдвэрт үйлдвэрлэдэг бөгөөд Пассаттай ижил саяхан 2012 оны загварын шинэчлэлтийг хийгээд амжсан юм. Мөн тэдний хувьд шинэ тоглогч гэж хэлж болохоор 6-р үеийн Соната автомашиныг төрсөн гэр болох Алабама-д хайбрид загварын хамтаар шингэний урсах дизайн хэлбэрээр бүтээдэг бөгөөд тэрээр улам л алдартай болсоор  байна.

Бидний зорилго бол АНУ-д зарагдаж байгаа дунд гарын шилдэг седан автомашиныг хооронд нь өрсөлдүүлэх бөгөөд тэдгээрийг үндсэн үзүүлэлт болох борлуулалт (бензин хөдөлгүүртэй), шатахуун хэмнэлт (хайбрид болон дизель хөдөлгүүрүүд), мөн хүчин чадлаар нь (Турбо 4 ба V6) тэмцэлдүүлэх юм.

Үндсэн үзүүлэлт:

Бидний эхний өрсөлдөөнд эдгээр 4 хаалгатай автомашинуудыг энгийн зүйлээр шалгаруулах бөгөөд зөвхөн бензин хөдөлгүүртэй загварууд орох юм. Шалгаруулалтад орох автомашинуудын хөдөлгүүрийн багтаамж 2.5 литрээс ихгүй, 200 морины хүчнээс ихгүй, ойролцоогоор $20,000 ам.долларын үнэтэй байх гэсэн шаардлагуудаар шалгаруулж байгаа бөгөөд үүнд эдгээр 3 загварын хүмүүсийн сайн мэдэх 3 хувилбарыг оруулсан юм. Sonata GLS, Camry LE, Passat SE хувилбаруудыг хооронд нь өрсөлдүүлэх юм.

3-р байр: Хьюндай Sonata GLS

Түүний тестэлж шалгасан үнэ $22,305 ам.доллар бөгөөд өрсөлдөгч 2-оос хямдхан хэдий ч түүнд дараах онцлох шинжүүд байна. Үүнд: халдаг толь (Камрид байхгүй), iPod/USB оролт (Пассат-д байхгүй), мөн 198 морины хүчтэй шууд цацалтай (GDi) хөдөлгүүр (нөгөө 2-оос илүү), купе их биеийн хэлбэртэй хирнээ тээшний зай уужуу авч 3-р байранд орлоо. Ялагч болoход үзэмжээс гадна үзүүлэх үр дүн чухал шүү дээ.

Соната нь 100 км/ц хурдыг Камри-аас 20 морины хүчээр илүү хөдөлгүүртэй ч гэсэн 0.4 секунд удаан авч байсан юм. Үүнд дагалдах бүтээгдэхүүний залхуу хойрго ажиллагаа нөлөөлсөн болов уу гэж бодож байна. Түүний 6 шатлалт хурдны хайрцаг нь араа солигдолт удаан мөн нэг л унтaa ажиллагаатай нь ажиглагдсан, улмаар механик горимд шилжүүлэхэд мөн л удаан, үр дүнгүй байдалтай байлаа.

Улмаар GLS-ийн сүүлчийн шалгуур болох жолоодлогыг хийж үзэхэд хурдатгалын үед 0.76 g, 8-ийн тойргийг 28.5 секүндэд тойрсон үзүүлэлтийг гаргав. Үр дүнд Пассатаас Соната автомашинд суухад замтай харьцах мэдрэмж болон спортлог шинж нь маш дор гэдгийг мэдэрнэ. Түүний цахилгаан рулийн аппарат нь замтай харьцах мэдрэмжийг үгүй хийж байсан ба нэг л хиймэл болон эв хавгүй мэдрэмжийг өгч байсныг нуух хэрэггүй байхаа.

Хэдийгээр Пассат шиг өргөнтэй ч Соната түүнээс арай өндөр тийм ч болохоор орж суухад л танд мэдрэгдэнэ. Туршилтын явцад рулийн хойно тухтай сууна гэдэг бага зэрэг хэцүү байсан ба мөн хойд суудлын зорчигч орж гарахад толгойгоо цохих аюултай. Гэлээ ч энэ тийм том асуудал биш юм. Соната-д өөр тусгай жор байгаа ба тэр нь түүний урт хугацааны баталгаат хугацаа болон үнэ өртөг нь боломжийн байгаад оршиж байна. Гэвч үүнээс илүү дараагийн 2 загвар нь сэтгэл зүрхийг минь булааж байлаа.

2-р байр: Тоёота Camry LE

Өрсөлдөгч загваруудаас хамгийн хөнгөн жинтэй буюу 31.5 кг-аар хөнгөн, 178 морины хүчтэй хөдөлгүүртэй Камри нь 0-100 км/ц хурдыг 7.8 секундэд авна. 400 метр газрыг 15.9 секундэд 144 км/ц хурдтайгаар туулдаг. 100-0 км/ц зогсолтын зай нь 36,7 метр байлаа.

Мэдээжийн хэрэг сайжруулсан 2.5 литрийн хөдөлгүүр болоод 6 шатлалт хурдны хайрцаг нь үгэнд оромтгой, хурдан, зөөлхөн, жигд ажиллагаатай байсан ба жолоодлого ч мөн адил сайн, энэ машинтай ойлголцоход тун амархан байсан юм. Түүний хүч, салоны зай, хэрэглээ, эвтэйхэн байдал, шатахуун зарцуулалт зэрэг нь Камри-г шилдэг нь гэх бүх л зүйлийг агуулсан ч тэр өрсөлдөөнд хожсонгүй. Яагаад?

Түүний оноог чангаасан хэдэн зүйлс байсан бөгөөд

  • Нэгдүгээрт: Түүний загварын хоорондын уялдаа холбоо тун муу, элемент дутагдсан мэт сэтгэгдэл төрөх ба өмнөх загвартайгаа ерөнхий төрхийн хувьд адилхан болсон.
  • Дараагийн асуудал, зөөлөн явдалтай боловч донсолгоо таарах үед тийм ч найдвартай биш байсан хатуухан хэлэхэд бидний жолоодлогоор Камри тийм ч найдвартай биш байсан.
  • Хамгийн сүүлийн асуудал нь Тоёота-ийн $23,260 ам.доллараас эхэлдэг загварын хувьд стандартаар ирдэг хайлшин обуд нь гоёмсог байдлаар дутсан байлаа.

Тиймээс ч бид шинэ 4 цилиндртэй LE-г шилдэг борлуулалттай Камри-ийн залгамж халаа болж бест селлэр статусыг үргэлжлүүлэн авч явна гэдэгт бага зэрэг эргэлзэж байгаа юм.

Салоны тухайд мэдээж маш энгийн, хиймэл арьсан хянах самбартай, энгийн удирдах товчлуурууд, цэнхэр шүд/iPod/USB холболттой интэртайнмент систем, Пассатаас бага зэрэг том салоны зайтай төдийгүй өмнөх загвараасаа илүү хэрэглэгчдэд аятайхан зохион байгуулалттай болсон байлаа. Мөн түүний шатахуун зарцуулалт тестийн хамгийн шилдэг нь байсан ба хотод 9.4л/100км зарцуулж байсан юм.

1-р байр: Вольксваген Passat SE

SE хувилбарт стандартаар 2.5 литрийн 170 морины хүчтэй цуваа 5 цилиндртэй хөдөлгүүрийг суурилуулсан бөгөөд хөдөлгүүрээс бид тусгай зүйлсийг хэзээ ч олж харахгүй юм. Түүний 1 ширхэг цилиндрийн эзэлхүүн бага болоод ч тэр үү 0-100 км/ц хурдыг 9 секундэд авч 400 метр газрыг 16.8 секүндэд 134.8 км/ц хурдтайгаар туулж байв.

Хөдөлгүүрийн тухайд өмнөх I-4 хөдөлгүүрээс чимээгүй, жигд ажиллагаатай байж 1471 кг жинтэй кузовыг хурдны замд 7.5л/100км-т идүүлж байлаа. Пассатын цуваа хөдөлгүүр жигд ажиллагаатай ч замын бүхий л нөхцөлд бусдаасаа хурдан хөдөлж байсан юм.

Хурдатгал авахдаа 0.83g, 8-ийн тойрог тойрохдоо 27.8 секүндэд 0.60g үзүүлэлттэйгээр туулсан ба спортлог мэдрэмж, мушгирсан эвгүй замыг түрэмгий, эрч хүчтэйгээр туулах мэдрэмжийг өгч байлаа. Герман чанар гэсэндээ Пассат-ийн жолоодлого шилдэг байсан ба өнцөг эргэлтэд өөртөө итгэлтэй орж байгаа нь мэдрэгдэж байсан юм. Вольксваген түүнд цэвэрхэн, өөлсөн тэгш бие хаа заяаж өгсөн ба Жетта-г (Jetta) томруулсан юм шиг шинжтэй, бас нөгөө талаас нь харвал багасгасан Ауди А8-тай ижилхэн болсон мэт санагдана.

Пассат-ийн кабинд онцлохоор эсвэл онцгой люкс зүйлс байхгүй бөгөөд энгийн хийцтэй түүнд 39.1 куб инчийн багтаамжтай хойд суудлын хөлийн зайг уужуу болгож өгсөн ба энэхүү үзүүлэлтээр дээд зэрэглэлийн люкс седан болох Ауди А8 (38.7 куб инч хэмжээтэй)-ийн урд гишгэж байгаа юм. Мөн түүнд iPod/USB холболт байхгүй ба дараагийн хэдэн жилээс Вольксваген энэ асуудалдаа арга хэмжээ авна гэдэгт итгэлтэй байна. Мөн магадгүй тэгш тоо бүхий хүчирхэг хөдөлгүүр суурилуулахыг хэн мэдэх вэ дээ. Тэр хүртэл Пассат SE бол төгс бүтээл мөн гэж тооцож байна.