2011 ОНЫ INFINITI QX56
QX цуврал бол Инфинити брэндийн хамгийн том люкс ангилалд багтах SUV автомашин юм. Тэд түүнийгээ 2011 онд дахин шинэчилсэн бөгөөд хүчтэй хирнээ асар том их биетэй зэрэг нь түүний онцлог байхаас гадна илүү жолоодлого сайжирч мөн шатахуун хэмнэлт ч нэмэгдсэн байна.
Өмнөх үетэй адилгүй бөгөөд АНУ-д үйлдвэрлэгдэн гарч байсан Ниссан Армада пикап автомашинтай холбоотой байсан бол энэ удаад шинэ QX56 нь Японд үйлдвэрлэсэн Ниссан Patrol автомашин дээр суурилж үйлдвэрлэгдсэн байна.
Танилцуулга:
Түүнийг илүү томсгож, зорчигчийн ая тухыг дээшлүүлсэн төдийгүй хэтэрхий их технологийг суурилуулж өгсөн бөгөөд хамгийн сонирхол татах зүйл нь Hydraulic Body Motion Control System буюу Гидравлик их биеийн хөдөлгөөнийг удирдах систем юм. Энэхүү системийн гидравлик цилиндрүүд амортизатор тус бүр дээр байрлах ба тэдгээрийг холбосон шингэн дамжуулах хоолой мөн аккумулятор байрлах юм.
Ингээд эргэлт болон их биеийн ямар нэгэн хөдөлгөөний өөрчлөлтийн үед биеийн тэнцвэрийг нэгэн жигд байлгахын тулд ажилладаг систем юм байна.
Копут доор 5.6 литрийн V8 хөдөлгүүр байрлах ба түлшний шууд цацалттай систем болон клапангийн нээгдэх хаагдах хугацааг зохицуулах систем зэрэгтэйн ачаар 400 морины хүчийг гаргах юм байна. Улмаар цоо шинэ 7 шатлалт автомат хурдны хайрцаг суурилуулсан бөгөөд өмнө үеийн QX 56 нь 320 морины хүч болоод 5 шатлалт автомат хурдны хайрцагтай байсан юм. Ингэсний үр дүнд шатахуун хэмнэлтийг 14% хэмнэдэг болсон байна.
Кабинд маш чухал сайжруулалтыг хийж өгсөн нь харагдаж байгаа бөгөөд дээд зэрэглэлийн материал болоод гоёмсог хийц зэрэг нь QX-ийг дээд зэргийн люкс стандарт автомашин гэдгийг улам баталж байна. Улмаар жолоочид шаардагдах бүхий л технологи, нэмэлтүүдийг суурилуулж өгсөн төдийгүй 3 эгнээ суудалтай хэрнээ тээшний хэсгийн зай томтой зэргээрээ бусад өрсөлдөгчөөсөө давуу талыг олж авч чадаж байна.
Кабинд суусан үед яг л хувийн онгоцондоо суусан сэтгэгдэл төрөх нь лавтай,
Эдгээр ч яахав ингээд байж байдаг юм байж. Хамгийн чухал өөрчлөлт нь түүний гадна дизайн их цүлхгэр, зарим хүмүүс хараад тоосго эсвэл цагаан халим шиг ч гэж хэлж болмоор тийм дизайнтай болсон.
Энэхүү том их биеийн дизайнд зориулан стандартаар 20 инчийн обудыг тавьж өгсөн бөгөөд үүгээр офф-роад аялал хийх нь тун ч зохимжгүй юм. Гэхдээ цас болон элс зэрэгт мэдээж тохиромжтой дугуй болоод түгждэг хойд дифференциалын ачаар төвөггүйхэн явах боломжтой. Мөн түүний 3 дахь эгнээний суудал бяцхан зорчигчдод илүү тохирсон гэдгийг дуулгах хэрэгтэй.
Инфинити-ийн үндсэн өрсөлдөгч бол Cadillac Escalade бөгөөд түүнтэй нэг давхаргынх. Харин Lincoln Navigator нэг өрөөний найз ч гэсэн арай л чадал багатай. Мерседес GL550 бол нэр хүндтэй ба өнгөлөг бөгөөд та оффроад жолоодлогыг илүүд үздэг бол Lexus LX 570 юмуу Land Rover Range Rover-ийг сонгосон нь дээр. Харин QX56 юугаараа давуу вэ? Түүнд найдвартай жолоодлого болоод баталгаатай V8 хөдөлгүүр байна. Тэр бол дээд зэрэглэлийн ачаа болон хүн тээж явдаг хөлөг онгоц. Түүний онцлог болвоос энэ.
Их биеийн загвар, ангилал, мөн нэмэлт багцууд:
2011 оны Инфинити QX56 автомашин нь дээд ангилалд багтах люкс SUV автомашин юм. Тэрээр 7 эсвэл 8 зорчигч суулгах суудалтай бөгөөд зөвхөн хойд эсвэл 4 дугуйгаар хөтлөх системтэй хэдий ч зөвхөн ганц л бүрэн тоноглогдсон салоны сонголттой. Стандартаар 20 инчийн хайлшин обуд, Class IV борхов, автомат би-ксенон их гэрэл, манангийн гэрэл, халдаг гадна толь, гишгүүр, зурвас ачаа, люк, бууралттай хойд цонх, борооны мэдрэгчтэй шил арчигч болоод автомат арын хаалга онгойгч зэрэгтэй.
Дотор талд түлхүүргүй асаалтын систем, 3 эгнээний халаалтын тохиргоо, гэрлийн хүчийг багасгадаг хойд талыг харах толь, ухрахын камер, урд болон хойд зогсоолын мэдрэгч, Bluetooth утасны холболттой аудио систем, 10 янзын тохируулгатай&санамжтай халдаг жолоочийн суудал, савхин суудал, 2-р эгнээний ахмадын суудал, 3-р эгнээний автомат босдог суудал, модон оруулга, халдаг руль, дуугаар чиглүүлэх болон замын мэдээлэл, цаг агаарыг мэдээлэх навигэйшн системтэй, 13 ширхэг Bose-ийн спикертэй дууны системтэй юм байна (CD/MP3 тоглуулагч, USB оролт, сансрын радио болон нэмэлт аудио/видеоны оролттой).
Мөн сонголтын багцыг нэмж суулгаж болох бөгөөд хамгийн эхний багц бол "Theater багц" юм. Үүнд 2 дэлгэц бүхий хойд интертайнмент систем, 120 вольтийн гаралт мөн 2-р эгнээний ахмадын суудлыг 60/40 хуваарилалттай болгож зорчигч суух зайг томсгох боломжтой.
"Deluxe Touring багц": үүнд 22 инчийн обуд, Инфинити-ийн Hydraulic Body Motion Control system, автомашины хурдыг мэдэрч түүн тохируулан ажиллах рулийн хүчлүүр, халж/сэрүүцүүлдэг урд суудлууд, халдаг 2-р эгнээний суудал, сайжруулсан арьс, 2-р эгнээний суудал эвхэгдэх/сөхөгдөх удирдлагатай, тусгай модон оруулга, сайжруулсан салоны агаарыг цэвэршүүлэх, шүүх систем, их гэрэл угаагч (4WD) багтаж байна.
Хамгийн сүүлийн багц болох "Technology багц": үүнд орчиндоо тохируулан гэрэлтэх их гэрэл, ухаалаг круйз контрол болон аюулгүйн ба хамгаалалтын нэмэлтүүд суурилагдах юм байна.
Хүчин чадал:
2011 оны Инфинити QX56 автомашин нь 5.6 литрийн V8 хөдөлгүүртэй. Хамгийн ихдээ 400 морины хүч ба 560 Нм эргүүлэх хүчийг гаргах чадалтай. 7 шатлалт автомат хурдны хайрцаг суурилуулсан байна. Стандартаар хойд хөтлөгчтэй загварыг санал болгож байгаа ба сонголтоор 4 дугуй хөтлөх системийг санал болгож байна.
QX-нь нийт 3825 кг ачаа чирэх чадалтай бөгөөд хурдны хайрцаг нь ачаа чирэх болон цастай нөхцөлд явах горимтой, хойд амортизаторыг автоматаар тохируулах боломжтой юм байна.
Машины нийт жин 2700 кг ба 0-100 км/ц хурдыг 6.8 секүндэд авах чадалтай. Сонголтоор Hydraulic Body Motion Control System суурилуулснаар гидравлик даралтын тусламжтайгаар муу нөхцөлтэй зам, эргэлт зэрэгт таныг тав тухтай зорчиход туслах болно.
QX56-ийн шатахуун хэмнэлт ч мөн адил боломжийн үзүүлэлттэй бөгөөд хотод 16л, хурдны замд 11л. Хосолмол нөхцөлд 14л/100км шатахуун зарцуулах EPA-ийн үзүүлэлттэй байна. Ингэснээр Инфинити-ийн бусад өрсөлдөгчтэй харьцуулахад шатахуун хэмнэлтээр онц дүн тавьж болох юм.
Аюулгүйн байдал:
2011 оны Инфинити QX56 нь зорчигчийн аюулгүй байдлыг хангах тал дээр маш их анхаарсан нь түүний урд аюулгүйн дэр, урд суудлын хажуугийн дэр, урт хөшгөн аюулгүйн дэр, трэйкшн контрол, тэнцвэрийн удирдлага, ABS зэргээр тоноглогдсоноор мэдрэгдэж байна.
Салоны дизайн ба тусгай нэмэлтүүд:
2011 оны Инфинити QX56-ийн хавтас, хэсэг бүрийг арьс эсвэл үнэтэй модоор бүрж өгсөн байна. Ингэснээр үнэтэй люкс зэрэглэлийн автомашин гэдгийг нь илтгэж байгаа бөгөөд хавтас болон салоны элементүүдийг маш сайн зай завсаргүй чигжиж хийж өгсөн бөгөөд үүний үр дүнд ямар ч чахрах, хяхтнах чимээ олж сонсохооргүй болжээ. Мөн салонд жижиг сав, аяганы суурь зэргээр элбэг бөгөөд таныг энэ тал дээр санаа зоволтгүй байлгах болно. Хэрвээ та том овортой зүйл автомашиндаа тээвэрлэх гэж байгаа бол санаа зоволтгүй. Люкс SUV-ч гэсэн үнэхээр том багтаамжтай.
Түүний 2 ба 3-р эгнээний суудлуудыг буулгаж багажны зайг ихэсгэж болох бөгөөд QX-ийн биеийн хэлбэр нь ачаа ачихад үнэхээр тохиромжтой харьцаатай юм. Инфинити-ийн автомашинуудын онцлог нь hi-tech интертайнмент системүүдээр хангалттай тоноглогдсон байдаг бөгөөд QX-ийн хувьд нэгэн зэрэг 3 дэлгэцэнд DVD үзэж (урд хэсэг нэг, хойд 2 суудал), 2-р эгнээний зорчигчид аудио/видео оролтын төхөөрөмжөөр дамжуулан консол тоглоомоо холбон тоглох боломжтой зэрэг давуу талуудтай.
Хэрвээ Deluxe Touring багцыг нэмэлтээр авсан бол 2-р эгнээний суудлыг автоматаар буулгах/дэлгэх удирдлагатай болох бөгөөд ингэснээр 3-р эгнээний суудалд хүн сууж буухад амархан болж байгаа юм. Өмнөх загвараас илүү өргөн бас урт болсон бөгөөд өмнөх загварын өндөрөөс одоогийн загвар 3 инч намхан болсон байна.
Жолоодлого:
Бүх дугуйгаар хөтлөх 4WD автомашин энэ удаагийн тестээр орж байгаа бөгөөд тэрээр 3 төрлийн горимын явалттай: автомат, 4-Hi, 4-Lo.
Хэрвээ автомат горим дээр тохируулбал замын нөхцөл байдлаас хамааран хүчийг урд болон хойд тэнхлэгүүдэд харилцан адилгүй хуваарилах юм. Жишээлбэл хойд тэнхлэгт 100% хүртэл харин урд тэнхлэгт 50% хүртэл гэх мэт. Хэрвээ 4WD-ийг түгжих юм бол хүчийг 50:50 хувиар урд хойд тэнхлэгүүдэд дамжуулах бөгөөд үүнд тохирсон арааны горимтой. Улмаар бага зэргийн оффроад жолоодлогод танд туслах хойд дифференциал түгжигчтэй бөгөөд таны том бүдүүн Инфинитиг зогсолтгүй явуулахад тус дэм болно. Мөн түүний салоны бүтээмжлэл маш сайн байсан бөгөөд 22 инчийн обудтай, бага профайлтай дугуйтай ч Hydraulic Motion Control System-ийн тусламжтайгаар зөөлхөн тав тухтай, дуу чимээгүй явдаг байна.
Хөдөлгүүрийн хүч хангалттай тул тийм ч амархан цуцаад байхгүй, жолоодлого маш сайн, гадаад үзэмж гоёмсог зэрэг сайн талууд нь тоолж барамгүй юм.
Эх сурвалж: Автомашин сонирхогч Р.Энхболд | autoblog.com