ШИЖИР АЛТ ШИГ CAMRY

Тоёота хэмээх манай ертөнцийн манан буданг сөхөж, асар олон хүнд аз жаргал өгсөн Японы авто машин үйлдвэрлэгч компани үе үе хүчтэй тэсрэлтүүд хийдэг. Тэр тэсрэлтүүдээс бид дандаа сэтгэлийн таашаал, амьдралын ая тух хүртсээр ирсэн. Тэгвэл энэ удаа домогт Тоёотагийн оргил бүтээлүүдийн нэг таны, миний, бид бүгдийн унаж хөлөглөн, уул талаар давхиж, нийслэл хотынхоо нэр төртэй гудамжуураар хаазлах дуртай машин..

Инженер: Манай Тоёота компани Камри загварын авто машинаа 1982 оноос худалдаанд гаргасан юм. Ингэхдээ Нэрроу боди (Narrow body) буюу нарийхан загваруудыг анхандаа үйлдвэрлэж байсан. Үнэндээ 1990-ээд онд Тоёота компанийг хүн төрөлхтөн мэддэг болсон ч гэсэн бид  Короллагаас хойш Камри шиг том амжилт гаргаж чадаагүй байсан юм.

Камрид бас манай шилдэг инженерүүд нэгэн зүйлийг шинээр санаачилж хийсэн нь машины хойд хэсэгт байрлах, бүр тодруулах аваас ачааны хэсэгт орших өргөгддөг хаалга. Энэ хаалга бол манай нээлт байсан юм.

  • Машины тухай ярих нь заримдаа хүний тухай ярихаас ч сонирхолтой. Камри бол бүр ч сонирхолтой. Энэ машиныг хамгийн анх нэгэн мянга есөн зуун наян хоёр онд үйлдвэрлэхдээ цуврал загвар байхаар төлөвлөжээ.
  • Гэхдээ байна шүү, анхны ВИ10 камриг одоогийн хүмүүс харах юм бол бараг л “энэ юу вэ?” гэх талдаа юм болно. Юу гэхээр энэ машин зүгээр л тэг дөрвөлжин, огцом эрмэгүүдтэй, нэг тийм даам шиг машин байлаа. Гэсэн ч дотор нь таван сумочин лавийтлаа суучихмаар тийм сайхан уужим саруулхан, уул хангай шиг төмөр хүлэг.
Инженер: 1986 онд Камри ВИ20 загварыг өмнөхтэй ижил зөвхөн Япончуудад зориулан бүтээсэн юм. Дараа нь төдөлгүй ВИ30 загварыг худалдаанд гаргаж Америк, Австралид борлуулсан нь амжилт олсон. Японд харин Нэрроу загвар эрэлт хэрэгцээтэй болж, хослол өмссөн залуус энэ машинаар гангарч байхад дэлхий дахин өөр зүйл хүссэн юм. Өөрөөр хэлбэл Тоёота өргөн загварын Камри үйлдвэрлэх шаардлагатай болсон.

Хэрэглэгчдийн хүсэл бол хаадын хүсэл. Энэ бол Тоёотагийн алтан зарчим. Тийм болохоор 1991 онд цоо шинэ, ВИ Икс 10 загварын Тоёота Камри худалдаанд гарлаа. Бүтээгдэхүүнээ байнга шинэчилж, тэр бүртээ гайхамшиг бүтээж байх ёстой гэдгийг Тоёота  мэднэ. Тэр ч утгаараа Камригийн шинэ загварууд шил шилээ даран гарч ирж, шижир алт шиг үнэ цэнэтэй болсон юм.

Инженер: Камри гэдэг үгийг Япон хэлнээс Монголчлох юм бол “Титэм” гэсэн утгатай. Гэтэл Титэм гэдэг үгийг Япончууд 1955 онд алдарт Кроуныг үйлдвэрлэхдээ анхлан ашигласан. Гэвч Кроун гэдэг нь Англи хэлний аялагаар титэм гэдэг үг байсан бол Камри гэдэг нь Япон хэлний аялагаар Титэм гэсэн үг юм. Үүгээрээ энэ хоёр титэм ялгаатай.

  • Энэ хоёр титэм хоёулаа хүн болгоны хүсэл, сэтгэлд нийцсэн юм. Тэр тусмаа Камри бол унаад явж байхад нас бие гүйцсэн азарга шиг намалзаад л түшүүрэгтэй гэдэг нь дэндсэн, хүлэглээд явж байхад хүний харц булаасан, тухлаад явж байхад туг сүлд шиг гялалзсан мөн ч сайхан унаа.
  • Даян дэлхийд даам гараад зогсохгүй, хэрэглэгчдийн хэзээнээс хүсэж байсан машин ноён Тоёота Камрийн байж боломгүй нэгэн давуу тал бол “тав тух”. Тоёота Камри-н тав тухыг Францын ямбатай машинууд хүртэл гүйцэхгүй.
  • Энэ машины загвар шинэчлэгдэх бүртээ аксесуар буюу хэрэглэгчид нэмэлт сэтгэл ханамж өгөх сонин, сайхан зүйлсээр баяжигдаж байдаг. Чингэхдээ мэдээж аюулгүй байдал, тав тух хоёрыг хамгаас илүү үзсэн гэдгийг энд зориуд дурьдах хэрэгтэй юм.

Инженер: Одоо би Камрид байдаг давуу талуудын тухай ярих хэрэгтэй болох нь. Тийм болохоор хүндэт сонсогч та бүхнийг уйдахгүй байх гэдэгт итгэлтэй байна. Камри хайлш, төмөр хосолсон обудтай. Обуд тас хар болон мөнгөлөг гэсэн хоёр өнгөтэй. Энэ нь машиныг илүү сүр жавхлантай, үзэмжтэй, спортлог болгож өгдөг юм.

Өнгөрөгч 2015 онд Их Британичууд Тоёота Камрийг хамгийн их унаж эдэлжээ. Угтаа өндөр дээд, эртний язгуурт, түүнийгээ дагаад аливаа зүйлд асар их шаардлага тавидаг Англичууд хүртэл Тоёота Камрид бууж өгсөн байх юм.

Инженер: Мөнхүү бидний цаг ямагт эрхэмлэдэг нэгэн зүйл бол мэдээж дотоод засал. Камри SX, SL загвар нь уян зөөлөн, классик, интерьер арьсан суудалтай. Машины кабин анхныхаа уужим, саруулхан байдлаа хэзээ ч алдаагүй. Тийм болохоор та Камрид цана тэврээд суусан ч бараг болно.

Камри Америкчуудыг араасаа дагуулж эхэллээ. Сонин юм шүү, Янкууд бол тааруухан машиныг бол талхны үртэс шиг болгочихоод төмөрт ачуулчихдаг зантай хүмүүс. Тэгтэл ЯНКУУД бас Тоёота Камрийн өмнө мэхийчихлээ.

Инженер: Утсан харилцаа гэдэг нэг үе бидний амьдралын чухал хэсэг байснаа одоо утасгүй харилцаанд байр сууриа тавьж өгсөн. Камрийн салонд та ямар ч зохимжгүй, илүү утас, шөрмөс харахгүй. Харин хүссэн дуу, клипээ гар утас, зөөврөн компютерээсээ шууд тоглуулж үзэж, сонсоорой. Блютуудыг бид бүх загвартаа суулгасан... Камри таныг сэргээнэ бас жаргаана.

Төөрнө гэдэг том зовлон. Төөрсөн хүн даарна, ядарна, зүдэрнэ, өлсөнө, цангана. Гэвч Тоёота Камри SL загварын машинтай хүн энэ бэрхшээлийг амархан тойроод явчихдаг.

Тухайн машины салонд байрлах өргөн дэлгэцэнд хиймэл дагуулын мэдээлэл очиж байдаг тул GPS ашиглах бүрэн боломжтой. Басхүү шатахууны дундаж зарцуулалт, туулах замын урт, гадаах агаарын хэм гээд ямар олон зүйлийг Камрийгийн дэлгэц бидэнд хэлж өгдөг гэж санана.

  • Энэ амны шүлс асгаруулсан золигийн машин ардаа бүр эрэгдэг камертай. Түүгээр зөвхөн хойд зүгийг биш, харагдахгүй, баригдахгүй байсан булан тохойг хүртэл нэгжчихэж болдог юм билээ. Юм ингэтлээ хөгжих гэж байдаг аа.

Инженер: Машин бүтээхийн тулд хүн судлах шаардлагатай болдог. Энэ үүднээс бидний бүтээсэн Тоёота Камригаар алс холын замд гарсан хүмүүс чилж, ядрах ёсгүй. Бид энэ машины суудал, суудлын түшлэг, дэр гэх мэт зүйлсийг маш их судалгааны үр дүнд бүтээсэн.

Бас агааржуулалтын системийг илүү нарийн, шилдэг байлгахын тулд Нано технологийг ашигласан юм. Камригийн кабин дотор асах ион гэрлийн тусламжтайгаар жолооч, зорчигчийн арьсийг чийгшүүлж, үсний ширхэгт хүртэл хүрч чадна гээд бод доо.

Тоёота Камри 3.5 литрийн багтаамжтай ВИВИТИ-1 хэмээх гайхамшигтай хөдөлгүүртэй. Бас байгаль орчинд ээлтэй Хайбрид ч бий... Тансаг дээд, уран чамин хэрнээ түүний шатахуун зарцуулалт нь санаанд багтамгүй бага. Цааш нь яг л яруу найраг шиг Тоёота Камрийгийн тухай маш их зүйлийг хэлмээр байвч цаг даанч давчуу.

  • Ууж үзсэн, амтыг нь мартсан дарс
  • Шимж үзсэн , амтыг нь мартсан уруул
  • Уншиж шимтсэн, амтыг нь мартсан шүлэг
  • Угтаа цөм нэг л юм байсныг
  • Ухаарч мэдсэн. Ухаарлынхаа амтыг мартсан

Тоёота Камригийн бүхий л ид шидийг ухаант мэргэн сонсогч та амьдрал дээрээс мэдрээрэй.Та уйдахгүй, та ядрахгүй, та бас ганцаардахгүй...

Танилц энэ бол шижир алт шиг Тоёота Камри...